Тод манлай уяач Д.Даваахүү: Сайн адууг хүний зэрэгт тооцож сайхан нэр өг

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 09 -нд

Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, XX зууны Манлай уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач.

Үндэсний тусгаар тогтнолын баталгаа болсон энэ том соёлдоо монгол хүн бүр сэтгэл зүрхнээсээ хандах учиртай гэж боддог.

Морь таних, шинжих, уях гэдгийн цаана монгол хүний сэтгэхүйн маш том философиуд байдаг.

Монгол наадам гэдэг тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн том наадгай юм.

Бидний өвөг дээдэс адууны удам, угшил худлаа хэлэхийг хамгийн том нүгэлд тооцсоор ирсэн. 

Малчин хүний дээд эрдэм уяачийн    ур чадвар юм.

Уяачийн хөдөлмөрийн хамгийн гол онцлог бол адууныхаа дэргэд байж мэдрэх. Хэдий чинээ адуугаа мэдэрч байна. Төдий чинээ сайн уяна.

Хурд гэдэг юмыг байнга тордож байхгүй бол устдаг. 

Хурдан морь ирлэнэ гэдэг  газрын чагтага тасарна гэсэн үг юм.

Сайн адууг хүний зэрэгт тооцож сайхан нэр өг.

"Тод ишлэл" номноос

Хэрэв та энэ номыг авахыг хүсвэл 9509-2992 дугаарт холбогдоорой.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.