Төрийн наадмыг гурван үеэрээ чимэгсэд


М.Данзанням
/1926-1993/
Маршал Х.Чойбалсангаас “Мянгат малчин”-ы тэмдэг, зандан хувингийн хамт гардан авч байсан Улсын сайн малчин Г.Мөнх гуай 1926 оны бар жилийн зуны дунд сарын шинийн наймны нохой өдөр голомт залгах нуган үртэй болов. Тухайн үеийн Цэцэн хан аймгийн Боржигин Цэцэн Вангийн хошууны, Ловон отог, одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын гуравдугаар багийн Гурван түрүүний Хар Овоо хэмээх газар нутаглаж байсан Г.Мөнх гуай гүү барих өдөр мэндэлсэн ууган хүүгээ “адууны дэргэд унаатай яваарай” хэмээн эмээлээр мялаасан гэдэг. Тэр хүү бол хожмын Монгол улсын Манлай уяач М.Данзанням бөлгөө. Манлай уяачийн бага нас тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил малын захад шилбүүр барин өнгөрсөн бөгөөд эрийн цээнд хүрсэн хойноо сумынхаа нэгдэлд адуучнаар орж тэнхээт хүлгийн нуруун дээр амьдралаа өнгөрөөсөн билээ. Хэзээнээсээ малд нүдтэй адуунд эрэмгий тэрээр сумынхаа аварга малчнаар тодорч явсан удаатай. М.Данзанням сайн адуучнаас шаггүй уяач байв. Тэрээр адууныхаа цусыг сэлбэж, удам угшлыг нь сайжруулах тал дээр анхаарч Хэнтийн Галшарын “монхор” хэмээх Халтар, “Гожигдой” хэмээх Лувсанцэнд зэрэг хүмүүсээс нэлээд хэдэн тооны адуу авч байсан гэдэг. Мөн түүнчлэн 1960-аад оны эхээр сумынхаа нэртэй уяач Батбуянгийн цуут хонгор азарганых нь төл хөх цавьдар үрээнийх нь үр хээр азаргыг авч байжээ. “Долоон үеийн хурдан адууны угшил нийлж байж юм болно” хэмээн үздэг байсан Манлай уяачийн онол ёсоор болж өдгөө хээр азарганых нь үр төл адууных нь гол цөм болж байна. М.Данзанням уяач үг дуу цөөнтэй, ёстой нөгөө долоо хэмжиж нэг огтолдог нэгэн байсан хэмээн нутаг нугийнхан нь хуучилдаг. Ууган хүү, Тод манлай уяач Д.Даваахүү аавынхаа тухай “Манай ажаа адууны агуу увдистай хүн байсан. Ямар ч адуу ажааг өшиглөнө, тангарна гэж байхгүй. Хойноос нь очоод бөгсийг нь илээд гартаа оруулчихдагсан. Түүнчлэн адууг үнэн сэтгэлээсээ хайрладаг. Ямарсайндаа түрүүлж айрагдаад ирсэн адууныхаа толгойд хадаг уядаггүй. Ядарч байгаа амьтанд нэрмээс болоод яахав. Зүүмээр байгаа бол хүзүүнд нь уя” гэдэгсэн хэмээн хуучилсан юм.
Анхны Манлай уяачдын нэг Д.Данзаннямын уяж хурдлуулсан олон сайхан хурдан буян аймаг, сумын болгон төрийн их наадмуудад түрүүлж айрагдаж байсан. Тэдгээрийн нэг нь монголын хурдан морины түүхэнд дөрвөн түрүү, нэг айргийн амжилтаараа тод үсгээр бичигддэг алдарт “Ажнай”хүрэн азарга нь юм. 1980, 1986, 1988, 1989 оны төрийн их баяр наадамд түрүүлж,1985 оны наадамд айрагдсан “Ажнай” хэмээх хүрэн азаргыг хөшөө болгон мөнхжүүлэх буянт үйлсийг Манлай уяачийн үр хүүхэд, ач зээ нар нь санхүүжүүлж буй. Монгол ёс заншлын салшгүй нэг болсон уламжлалт үндэсний эрийн гурван наадмын нэг морин спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1988 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртээсэн бөгөөд 2002 оны 12-р сарын 18-нд улсын баяр наадмын зургаан түрүү, 10 айргийнх нь амжилтыг үндэслэн МУ-ын Манлай уяач цолыг нэхэн олгосон билээ. Тэрээр мөн БХТН-н хүндэт тэмдгээр шагнагдаж байжээ.
XX зууны Манлай уяач Д.Даваахүү
20-р зууны манлай уяач аавынхаа мянгат малчин алдрыг угааж мэндэлсэн хүү нь юм. 1950 оны бар жилд М.Данзанням гуай мянгат малчин цолыг хүртсэн бөгөөд сар шинийн өмнөхөн ирээдүйн Тод манлай хүү нь мэндэлжээ. Уяач эцгийн ууган хүү таван настайгаасаа л хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах болж. 1955 оны Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд ганзгаараа даруулсан бяцхан бор хүү гарааны зурхай хөдөлсөн нь Д.Даваахүү байлаа. Анхны наадамдаа их насны морь гуравт дахиулан айрагдуулж, “шаггүй эр юм” хэмээн хөгшчүүдэд өхөөрдүүлж байснаа тэрээр одоо ч дурсан ярих дуртай. Нэгэн үе М.Данзанням гуайн адуу 400-д хүрч хүн бүл дутагдах болсон тул хүүгээ дөрөвдүгээр ангиас нь сургуулиас гаргаж, цэрэгт явтал нь туслахаар дагуулжээ. Хүний сурсан эрдэм хаана ч хэрэг нь гардаг хойно. Цэрэгт байхдаа морь уяж бас ч үгүй дөрөвт дахиулан айрагдуулж байсан гэдэг.
1977 оны зун айлчилсан зочид анагаахад орохоор санаархаж байсан Д.Даваахүүгийн амьдралыг өөрчилж нэг мөсөн морьтой холбож орхисон юм. Өөрөөр хэлбэл М.Данзанням гуай өөрт нь ирсэн “морин тойруулгын уяачаар ажиллана уу” гэсэн хүсэлтээс татгалзаж, оронд нь хүүгээ явуулахаар болжээ. Ингэж 20-р зууны Манлай уяачийн зам шулуудсан юм. 1977 оны намар ажлаа авсан Д.Даваахүү дараа жилийнх нь улсын баяр наадамд зургаан насны 12 хүлэг сойж, нэг түрүү хоёр айраг хүртэх нь тэр. Түүний уясан Зандан хүрэн морь нь түрүүлж, хээр морь соёолон хоёр нь аман хүзүүнд хурдалж өөр бусад дөрвөн адуу 10-ын дотор давхижээ. Өөрөөр хэлбэл уясан хүлгэдийнх нь 50-иас дээш хувь нь амжилт үзүүлэв. Ийнхүү амжилтаар дүүрэн эхэлсэн гараа нь 1980 оны наадмаар оргилдоо хүрсэн бөгөөд тэр жил Д.Даваахүү дээд гурван насыг түрүүлгэж монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн болсон юм. Түүнээс хойш Д.Даваахүү уяачийн нэр дээр цоллогдсон хурдан хүлгэдийн тоо санаанаас хальж, олон олон шинэ амжилт түүнд харъяалагдах болсон.
Сүүлийн 30 гаруй жил хурдан хүлгийн хийморьт сүслэн яваа Д.Даваахүү МУ-ын Тод манлай уяач, Гавьяат малчин гээд уяачийн авч болох бүх л шагналын эзэн болж 20-р зууны Манлай уяачаар нэрлэгдсэн билээ.
Хадаа аваргыг командалж явсан цэргийн заан
Тод манлайг шаггүй бөх байсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Багаасаа адуу малтай ноцолдож бие нь задарсан бор хүү 1968 онд цэрэгт татагдаж, байлдааны гавьяаны улаан тугийн одонт барилгын цэргийн 030 дугаар ангид алба хаах болжээ. Удалгүй шинэ цэргийн крантины барилдаанд 700 цэргээс үзүүрлэж наадмаар ангиа төлөөлөн зодоглох эрхтэй болов. Тэр наадамдаа шөвгөрч, улмаар “Алдар” нийгэмлэгт шилжин ирж нэгэн цагт Монгол наадмын торгон дэвжээг эзэгнэж, ард түний хүндлэл хүлээж явсан Хадаа аваргын тасгийн дарга нь болжээ. Аварга бөхийн холбогдолтой мэддэг чаддаг мэхээ даргадаа зааж, харин тасгийн дарга нь түүнд анхны зодог шуудаг, өмсгөлийг нь урласан гэдэг. Хадаа аваргаас гадна улсын заан Амартүвшин, улсын начин Цэрэнчимэд болон Сумъяа, Нансал, Пүрэвсүрэн, Нанжид, Тогоо нарын аймгийн арслангууд, МУГТ О.Энхтайван /чөлөөт бөхийн/ гэх мэт бөхчүүдтэй ана мана үзэлцэж, цэргийн заан цолтойгор халагджээ. Түүнээс хойш аймгийнхаа спартакиадад гурван удаа түрүүлж, 1973 онд аймгийн арслан цолыг хүртсэн байна. Улсын цолны болзол угтсан залуухан арслан амжилттай сайхан барилдаж 1972 оны нэгдүгээр сард Хөдөлмөр нийгэмлэгт болсон нэг барилдаан дээр ёстой шуугиулж билээ хэмээн тэр үеийн бөхчүүд ярьдаг. Шөвгийн дөрөвт улсын арслан Мөнгөн, улсын начин Сэрээтэр, Шижээ, аймгийн арслан Д.Даваахүү нар үлдэж шатарчилж барилдсаар Тод манлай түрүүлсэн удаатай. Хоршоололд болсон бас нэг томоохон барилдаанд Цэрэндаш начинтай үзүүр түрүүнд үлдэж байсан хэмээдэг. Улсын наадамд ганц удаа зодоглосон бөгөөд АХ-ын 55 жилийн ойн их баяр наадмын гурвын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат Баатаржавтай барилдаж, багагүй будлиантсаны эцэст Баатаржавын талд шийдэгдсэн. Энэхүү барилдааны талаар одоо хэр нь “уг нь Даваахүү давсан юм шүү дээ”гэх яриа хөвөрч байдаг. Түүнээс гадна энэ цагийн Тод манлай Д.Даваахүү Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит барилдааны Дундговь,Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Дарханы аваргаар тодорч, Төв аймагт болсон барилдаанд Ж.Мөнхбат аваргатай хоёр ч удаа үзүүр түрүүнд үлдсэн удаатай. Ийнхүү их аваргатай үзүүр түрүүнд үлдэж явсан түүнийг үеийнхэн нь улсын начны энтэй бөх хэмээдэг байсан гэдэг.
Сайн бөхөөс гадна тэрээр бас шаггүй харваач байсан гэдэг. Нэг хэсэг шагайн харваагаар хичээллэж халхын цуут харваачидтай цэц булаалдаж явсан нь Тод манлайн сайхан дурсамжуудын нэг. Ийнхүү эрийг гурван наадмаар эн тэнцүү оролдож явсан Тод манлайн хүү Д.Баянбат дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж сүүлийн үед хурдан морь уяж сойх болсон бөгөөд түүний нэртэй хурдан хүлгэд нь 2003 оны Дүнжингаравын хурд болон Сэлэнгийн хурд-2010 бүсийн ?ралдаануудад тус тус айрагдаад байна.
Манлайн түрлэгтэй амжилтыг Тод манлай хүү нь буухиалсан шиг Д.Баянбатыг өвгөдийнхөө шийрийг хатаах шаггүй уяач болно хэмээн морины?он найдлага тавьж буй.






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
2 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
2 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
5 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
6 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
8 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
23 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
5 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
1 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
6 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
8 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
7 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
2 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
2 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна