Манлай
ЦЭГМЭД ЦЭНГЭЛ
ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль, улс төрийн академи төгссөн. Техникийн шинжлэх ухааны дэд доктор,
Гавъяа шагнал: Алтан гадас одон, ойн мядалиуд болон салбарын тэргүүн, Монгол улсын манлай уяач.
Одоо хаана юу хийж байгаа: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээвэр аялал жуулчлалын сайд хийж байна.
Хэдэн оноос эхэлж морь уясан: 1997 оноос эхлэн одоогийн манлай уяач Нямдорж, Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон нартай хамт морь уяж байна.
Хамгийн сайн давхисан хүлэг: "Даян түмний эх" саарал азарга 2001 онд улсын наадамд 4-т, 2002 онд хавчиг соёолон азарга улсын наадамд түрүүлж 2004-2005 оны Дүнжингарав өвлийн бүсийн наадам, Багануур-Бага Хэнтийн хаврын бүсийн наадамд түрүүлсэн. Хэнтий аймгийн Чандаганы Цэвээний унаган "Задгай" хээр морь 2006 онд соёолондоо Багануур-Бага Хэнтийн хаврын бүсийн наадамд, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын наадам, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт болсон зүүн бүсийн наадам, Хэнтий аймгийн 80 жилийн ойн наадамд завсаргүй 4 түрүүлээд байна. Дорнод гаралтай хар морь хурдан байсан боловч 1999 оны улсын наадмын их насны будилсан морьдод түрүүлсэн. 2000 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд болсон "Алтан-туурт" хангай бүсийн
Гаргасан амжилт
2000 Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит Зүүн бүсийн наадам Саарал хязаалан түрүү
2002 Ардын хувьсгалын 81 жилийн ой Үндэсний их баяр наадам Саарал азрага түрүү
2006 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой Үндэсний их баяр наадам Задгай хээр соёолон түрүү
2006 Хөдөө арлын их баяр цэнгэл - 2006 Задгай хээр соёолон түрүү
2008 Булган аймгийн 70 жил Задгай хээр их нас түрүү
2004 Дүнжингарав - 2004 Саарал азрага түрүү
2001 Ардын хувьсгалын 80 жил Үндэсний их баяр наадам Саарал соёолон айргийн дөрөв
2011 Дүнжингаравын хурд 2011 Зээрд халзан их нас айргийн дөрөв
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна