“Молор эрдэнэ”-т Зууны манлай

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 17 -нд

Жил бүр ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын манлай есөн уяач, Монгол улсын манлай есөн унаач хүүхэд, Монгол улсын манлай есөн азарга, Монгол улсын манлай есөн их морьд гэх номинациудаар шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ удаад арванхоёрдугаар сарын 16-нд ММСУХ шилдгүүдээ тодруулж, тус холбооны дээд шагнал “Молор-Эрдэнэ“,  “Алтан морь”-ны эзэд тодорлоо. Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор шагнадаг уламжлалтай. Одоогоор  энэ одонгоор Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр, “Ажнай” кропорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, “Мон-Уран”-ы Б.Наранхүү нар шагнагдаад байсан бол 2012 оны “Молор эрдэнэ”-ийн эзэн Монгол улсын Тод манлай уяач Д. Даваахүү тодорлоо. “Манлайн эх” галын ерөнхий уяач Тод манлай хурдан морины уяа сойлго тааруулаад дөч шахам жил болж байгаа билээ.  Энд сонирхуулахад тэрээр ХААИС-ийн хүндэт профессор, Чингис хааны академийн академич, Зууны манлай уяач цол, МУ-ын Гавъяат малчин юм. Эрийн гурван наадмаараа наадчихдаг Тод манлай бас  аймгийн арслан, Монгол улсын хүндэт харваач цолтой юм билээ.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна