АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд

А.Тэлмэн
Өчигдөр, 17:16 минут

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд эхний 10-т хурдалсан үрээнүүдийг танилцуулъя. 

1. Төв аймгийн Заамар сумын харьяат  МУ-ын Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн бор. Уралдаанч есөн настай Наранбаатарын Боорчи. Уяа сойлгыг Энхбаярын Бямбаням.
2. Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашдзэвэгийн Дагвадоржийн Төгс зээр. Уралдаанч 11 настай Сүх-Очирын Баярбаясгалан.Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Б.Пүрэв-Очир.
3. Төв аймгийн Заамар сумын харьяат Миеэсүрэнгийн Энхтайваны  хөх бор. Уралдаанч 11 настай Дамдинсүрэнгийн Мөнгөнбаатар.
4. Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУ-ын Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр. Уралдаанч 11 настай Золзаяагийн Идэр.Уяа сойлгыг Тод манлай уяач С.Эрдэнэбат.
5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр үрээ. Уралдаанч 10 настай Пүрэвсүрэнгийн Далай-Очир.
6. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Цэдэнпилийн Намхайн бор. Уралдаанч 10 настай Одгэрэлийн Зулбаяр.
7. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Батбаатарын Эрмүүний Одон хонгор. Уралдаанч 11 настай Дэлгэрцэцэгийн Дэлгэрбатхаан.
8. Булган аймгийн Баяннуур сумын уяач Лхагвын Баярмагнайн хээр. Уралдаанч 8 настай Дорждэрэмийн Тэлмүүн.
9. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул аймгийн Алдарт уяач Баасандоржийн Батаагийн бор. Уралдаанч 12 настай Батгэрэлийн Итгэлбаяр.
10. Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Намжилдоржийн Пүрэвдорж.  Уралдаанч 10 настай Лувсандоржийн Даваадорж.

Гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна