Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хишиг хүртлээ

А.Тэлмэн
8 цагийн өмнө

Хурдан хязаалангийн уралдаанд халзан үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Алтан Аураг” ХХК-ийн захирал Баатаржавын Лхагвацэрэнгийн баярын сэтгэгдлийг хүргэе.

-Төрийн наадмын хишиг хүртсэн танд баяр хүргэе. 
-Баярлалаа. Манай уяач Элдэв-Очирын Ариунболд гэж залуу бий, уяачдаа баярлалаа. Бас унаач хүү Бямбадоржийн Эрдэнэбилэг дүүдээ баярлалаа. Галынхаа хамт олонд баярлалаа. Монголын ард түмэн минь сайхан наадаарай.
-Халзан үрээ хэдхэн хоногийн өмнө болсон Орхон аймгийн
 “Алдартуудын наадам”-д түрүүлсэн үү?
-Тэгсээн. Эрдэнэтийн “Алдартуудын наадам”-д түрүүлсэн.
-Таны хувьд хэдэн жил морь уяж байж төрийн наадмын хишиг хүртэв?
-Таван жил. Өмнө нь дандаа дундуур  яваад байсан. Энэ жил хурдан халтар халзан хязаалан маань аман хүзүүнд хурдаллаа.

-Дахин баяр хүргэе. Сайхан наадаарай. 

-Баярлалаа. 

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна