Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруулчихаач...
А.Тэлмэн
Ардын Хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Хамгийн өтгөн морддог хязаалан насанд өнөө жил 256 үрээ бүртгүүлснээс 195 нь гарааны зурхайгаас эргэн, 18 км зам туулж барианд орсон юм. Энэ уралдаанд халтар халзан үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан 13 настай Бямбадоржийн Эрдэнэбилэг хүүтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Бахархмаар сайхан. Халуун баяр хүргэе.
-Баярлалаа. Сайхан наадаж байна уу.
-Сайхаан. Ийм баярт агшин тохионо хэмээн төсөөлж байв уу?
-Халтар халзан маань уржинан даагандаа Архангай аймгийн 100 жилийн ойд айрагдаж байсан юм. Тиймээс айрагдах байх гэж бодсон.
-Даага аман хүзүүнд хурдалж байсан билүү?
-Тийм. Өнөөдөр гараанаас 24, 25 хавьцаа гаргаад, өөрөөр нь зугуухан урагшлуулсаар эхний бөөн морьдон дээр авчирсан. Тэгээд дарж явсаар байгаад Цагаан хөтөл давуулаад хөдөлгөж, тав руу оруулсан. Халзан үрээ жигд давхилтай, суудаггүй адуу.
-Түрүүлэх боломж байв уу? Уралдаан үзэж байхад их ойрхон яваа харагдсан.
-Байсан, би уг нь зөв талд нь явж байсан чинь сая түрүүлдэг хүүхдийн морь ханарчихсан юм. Цагаан хөтөл давж орж ирээд "“Бөмбөг”-өө ахыгаа нэг оруулчихаач" гээд халзан үрээтэйгээ ярьсан. /инээв/ Нэрийг нь “Бөмбөг” гэдэг юм.
-Чиний хүсэлтийг ёсоор болгожээ. Ариунболд уяачийн морийг хэдэн жил унаж байна вэ?
-2022 оноос эхлэн унаж байгаа. Өнгөрсөн жил "жил орж байгаа"гээд өнжсөн.

-Бөмбөг халзантайгаа том наадамд хоёр айрагдаж. Өөр...
-Архангайн 100 жилийн ойгоос хоёр авсан.
-Энэ удаа улсын наадамд хэдэн насны морь унах вэ?
-Өнөөдөр хязаалан унасан. Маргааш азарга, нөгөөдөр даага унана.

-Дахин уулзахын ерөөл өргөе. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.178
Миний дүү мундаг юмаа хайртай шүү
Reply