Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү

Сэтгүүлч
10 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд унасан үрээгээ түрүүлгэсэн  Цэндсүрэнгийн Түвшинсайхан хүүгийн баярын сэтгэгдлийг хүргэж байна.

-Төрийн их баяр наадмын хамгийн эхний уралдаанд хязаалан унаж түрүүлгэлээ. Баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Цэндсүрэнгийн Түвшинсайхан гэдэг. Одоо 10 настай.  Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Батсайханы Гантиг ахынхаа сартай хүрэн үрээг унаж түрүүлгэлээ.
-Миний дүү хичнээн жил морь унаж байна вэ? 
-Одоо гуравдахь жилээ морь унаж байна. 
-Гараанаас гараад л түрүүнд явсан уу? 
-Тиймээ. Арван хэдээр л яваад байсан. 
-Өмнө нь ямар ямар уралдаануудад амжилт гаргаж байв? 
-Сэцэн хааны хурдад түрүүлсэн. Энэ хоёр дахь түрүү нь. 
-Түрүүнд явж байхад юу бодогдож байв? 
-Аймар сандраад л. Хэдэд орох бол гээд л. Тэгээд түрүүлж орж ирээд маш их баярласан. 
-Дүүдээ дахин баяр хүргэе. Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.  Баярын сэтгэгдэл хэр байна?
-Баярлалаа. Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү. Хайртай шүү. Сайхан наадаарай.  

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна