Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсон

А.Тэлмэн
7 цагийн өмнө

Ардын Хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд түрүү магнайд хурдалсан  Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Батсайханы Гантигийн хүрэн үрээний уяа сойлгыг тааруулсан  Тод манлай О.Батбилэг баярын сэтгэгдлээ ийн хуваалцлаа. 

-Төрийн наадмын түрүү хүртсэн “Түмний эх” гал уяаны хамт олондоо баяр хүргэе.  
- За баярлалаа. Сайхан түрүү авлаа, баяртай байна.
-Хүрэн үрээ наадмын өмнө уралдсан уу?
- Дунд сунгааны өмнө худалдаж авсан. Энэ дашрамд Соёлбат дүүдээ баярлалаа, сайхан уясан байна.  
-Мордоход нь хэр итгэлтэй байв? 
- Ер нь бол түрүүлэх байх гэж бодож л байсан. Жаахан ард яваад байхаар нь яасан юм бол доо гэж бодож л байлаа. 
-Та Монгол төрийнхөө их баяр наадамд үрээ уяж түрүүлгэлээ. Монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүлээч.
- Монгол түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье. Сайхан наадаарай.
-За баярлалаа танд. Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье. 

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна