"Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд Б.Ариунболдын хээр түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 28 -нд

Говийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд 26 хурдан буян шандас шалгаж, дөнгөж сая барианд орлоо. 

1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Будын Ариунболдын хээр. Өнгөрсөн жил хязааландаа Архангай аймгийн 100 жилийн ойд айрагдсан. Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Бүрэн сумын баяр наадамд түрүүлсэн.

2.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр азарга. Уяа сойлгыг Бат-Өлзийн Оргил. Уралдаанч есөн настай Энхбатын Отгонпүрэв.

3.Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын харьяат Доржийн Гончигбатын сартай хээр. МУ-ын Манлай уяач Б.Баярсайханы унаган. Өнөө жил зургаан настай. Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Айраг сумын 100 жилийн ойд түрүү магнайд хурдалсан. Уралдаанч 10 настай Золбоогийн Эрдэнэбаяр. Уяа сойлгыг Басбишчулууны Ууганбаяр. 

4.Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат Данзандоржийн Түвшинбаатарын зээрд. Тод манлай уяач Бат-Эрдэнийн унаган адуу. 

5.Өмнөговь аймгийн Баян-Овоо  сумын харьяат аймгийн Алдарт уяач Цогнэмэхийн Номин-Эрдэнийн хээр халзан. Тод манлай уяач С.Төмөр-Очирын  /хүү Галбадрахын/ унаган адуу. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 жилийн ойд түрүү магнайд хурдлаад давхар уяагаар ийнхүү айрагджээ.

Д.Саранзаяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна