"Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 27 -нд

Говийн бүсийн уралдааны их насны морь барианд орлоо.

1.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнийн зээрд. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Ш.Бадамжунай. Уралдаанч Асралын Мянганбаяр. Өнгөрсөн жил хангайн бүсийн уралдаанд соёолондоо түрүүлсэн зээрд морио улсын наадмын өмнө эзэн сольсон бөгөөд дан уяагаар говийн бүсэд түрүүлжээ. Ийнхүү зээрд улсын бүсийн уралдаанд хоёр түрүүлж, хоёр айрагдаад байна. 

2.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн Живэрт хээр. Тод манлай уяач Цогтын Батсайханы унаган адуу. Төрийн зарлигт наадамд гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэж, нэг тавласан.  Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир.

3.Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Цогнэмэхийн Номин-Эрдэнийн зээрд. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 жилийн ойд түрүүлээд давхар уяагаар айрагджээ. Тод манлай уяач Д.Дагвадоржийн унаган адуу. 

4.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Галбаатарын Батнямын хонгор халзан. Дундговь аймгийн 80 жилийн ой, говийн бүсийн уралдаанд айрагдаж байсан халзан морь  өнөө жил Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойд түрүүлээд давхар уяагаар ийнхүү айрагдлаа.  Уяа сойлгыг Тод манлай уяач Д.Онон.  

5.Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Баасансүрэнгийн Дагвадоржийн халтар. МУ-ын Гавьяат мал зүйч Ломбын Эрхэмбаярын унаган адуу.

Д.Саранзаяа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна