Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 31 -нд

Орхон аймагт болж буй хангайн бүсийн уралдаан хязаалангаар үргэлжилж байна. Борооны улмаас зам харгуй муу, хүндхэн уралдаан болж дөнгөж сая барианд орлоо. 

1. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Пүрэвийн Баярбатын бор. Улсын баяр наадамд зургаалж, "Боржигон-2024" төвийн бүсийн уралдаанд тавласан. 


2.Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн Алдарт уяач Очирын Баатарын хонгор

3. Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Амартүвшингийн Тод халтар

4.Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Б.Эрдэнэбатын хээр

5.Архангай  аймгийн Чулуут сумын харьяат Б.Энх-Амгалангийн бор  тус тус түрүүлж айрагдлаа. 

Б.Хастөр, гэрэл зургийг Г.Батболд, Ч.Ганболд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна