Аймгийн Алдарт уяач Б.Дагий: Булганы анхны бүсийн гурван айраг хүртээд хачин их баярласан


Булган аймгийн Булган сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Дагийн ярилцлагыг уншигч танд хүргэе.
-Удмаа даган уяа эвлүүлж буй морины зүтгэлтнүүдийн нэг хэмээн дуулсан. Бүлийн уяачдаа танилцуулаач.
-Миний аавын төрсөн дүү Бизъяагийн Шагдар гэж хүн өнөөдөр ч морио уяад, үр хүүхдүүдийнхээ дунд энх тунх амьдарч байна. Монгол Улсын Манлай хүлэгч, аймгийн Алдарт уяач хөгшин бий. Харин ээжийн талаас төрсөн дүү Жигжээдорж нь 1970,1980-аад оны үед морь уяж, аймгийн баяр наадмаас олон айраг, түрүү хүртэж байсан түүхтэй. Мөн л аймгийн Алдарт уяач цолтой хүн байгаа юм. Би энэ хөгшнөө залгаад уяа эвлүүлж яваа хүн.
-Хүүхэд нас хүлгийн нуруун дээр өнгөрчээ дээ.
-Тэгсээн. 13 нас хүртлээ аймгийн наадамд морь унаж уралдсан. Зургаан жил уралдаанч хүү явсан юм байна аа. Энэ хугацаанд нэг түрүү, 4-5 айраг хүртсэн байдаг юм. Үүнээс хоёр нь Хутаг-Өндөр сумын харьяат Бизъяагийн Шагдарын хар морины амжилт. Хар морийг унаж хоёр жил дарааллан аймгийн наадамд аман хүзүүнд давхиулсан нь хүүхэд насны жаргалтай дурсамжуудын минь нэг. Мөн Жигжээдоржийн бор азаргыг нэг жил унаж, аймагт түрүүлгэсэн. Бас Бугат сумын харьяат нэг хөгшний /нэрийг нь мартжээ/ морийг унаж айрагдуулж байлаа.
-Шаггүй уралдаанч явжээ. Уяачийн түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Хожуу уясаан. 1996 он гэхээр 42-той морь уяж эхэлсэн байна уу даа. Сургууль соёл гэж яваад 22 жилийн өмнөөс л өөрийн гэсэн адуутай болсон юм. Тэр жил аймгийн баяр наадмын хурдан морины комисст ажиллаж таарсан. Тэгж яваад хэсэг уяачтай морь яриад, өнөө яриа маань өргөжөөд сум орон нутагтаа уяачдын эрх ашгийг хамгаалсан байгууллагатай болох талаар үргэлжилсэн юм. Түүнээс хойш удаа ч үгүй наймдугаар сард уяачдын хурлаа хийж, “Булган хангай” МСУХ-г анх үүсгэн байгуулж байлаа. Энэ цагаас өөрөө ч морьтой болох хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж, Монгол Улсын Алдарт уяач Зуунчулуун, Эрдэнэбат, хожим нь Улсын Алдарт уяач болсон Баясах нартай хамтран морь уяж эхэлсэн дээ.

-Нутгийн хурдаас уяж байв уу?
-Би 1996 оноос аймгийн дарга хийсэн юм. Тэр үед Улсын Алдарт уяач болсон Баясах гэж хүн хангамжийн адуу малладаг байлаа. Энэ хүн Төв аймгийн Заамар, Угтаалаас хэдэн үрээ, байдас авчирч өгсөнөөр өөрийн өмчийн адуутай болсон. Одоо миний адуунд Шагдарын хурдан хар морины төлүүд байна. Мөн ах Жигжээдоржийн хурдан бор азарга бий. Бас олон бор адуу аймагт айраг, түрүүнд давхисны удмаас байна. Дээр нь Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгаас хурдан угшлын үрээ, байдас авчирсан.
-Олон газраас хурд хуваалцжээ. Айраг амсуулсан анхны наадам хэзээ тохиосон бэ?
-1997 онд аймгийн баяр наадамд хоёр их насны морь мордуулж, ухаа нь долоогоор, хар нь 10-аар давхиж байлаа. Тэр миний анхны наадам байгаа юм. Харин намар нь Булганы нэгдүгээр багийн сургуулийн 60 жилийн ойд ухаа морь маань түрүүлж, хар морь маань дөрвөөр давхисан. Хоёулаа Төв аймгийн Заамар сумын гаралтай адуунууд. Дараа жил нь аймгийн баяр наадамд ухаа морь дөрвөлж, , хар морь долоогоор давхисан. Тэр жилдээ ахиж уралдуулаагүй. Харин 1999 оны хаврын уралдаануудаас олон айраг, түрүү авч, одтой сайхан наадаж байлааа. 2000 онд Булган аймгийн уяачдын холбооны нэрэмжит бүсийн уралдаан болоход ухаа нь түрүүлж, хар нь аман хүзүүдсэн. Түүнээс хойш гурван жил сайхан наадсаан. Даанч 2003 оноос хойш хөл гар нь эвгүйтээд, зарим нь бэртэл аваад дахин уралдаагүй.
-Их насны морь өм нээдэг гэдэг. Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-2010 онд аймгийн баяр наадмын найман түрүү, 12-13 айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цол хүртэж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл /2018 оны намар/ аймгийн бүсийн уралдаанаас гурван түрүү, таван айраг аваад байна. Түүнээс гадна Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдсан “Булганхангай-2011” бүсийн уралдаанд шарга азарга дөрвөөр, ухаа үрээ гурваар давхиж, хүрэн үрээ маань түрүүлсэн. Өөрөөр хэлбэл улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн. Мөн Булган аймагт болсон хаврын бүсийн уралдаанд хүрэн үрээ түрүүлж, сартай ухаа үрээ гуравласан. Аймагт гурван жил дарааллан түрүүлсэн, миний домогт шарга азарга хавчигтаа хаврын бүсийн уралдаанд таваар давхиж байлаа.
Боломж бололцоо нь таарвал аль болох гарч уралдахыг эрмэлздэг. Булган, Орхон, Архангай аймаг болон Улаанбаатар хотод болсон зургаан бүсийн уралдаанд оролцож, морьдынхоо шандсыг шалгасан. 2010 онд Эрдэнэтэд болсон бүсийн уралдаанд ухаа үрээ долоогоор, шарга азарга 13-аар давхисан. Хүйн долоон худагт болсон бүсийн уралдаанд хоёр азаргатай очоод нэг нь 24-25, нөгөө нь 30 гаргаж ирнэ лээ. Одоогоор улсын наадамд оролцож чадаагүй л байна.
Мартах шахаж, Сэлэнгэ аймгийн 80 жилээр уралдсан юм байна шүү. Тэгэхэд шарга азарга долоогоор давхиж, ухаа үрээ маань түрүүлж яваад хүүхэд нь хөлөө бэртээчихсэн юм.

-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Олон газар нааджээ. Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмын дурсамжаасаа хуваалцаач.
-Булган аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн анхны уралдаанд хоёр үрээ маань цувраад ороод ирэхэд ямар их баярласан гээч. Түрүүлдэг хүрэн үрээ нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн адуу. Нөгөө сартай ухаа соёолон үрээ нь миний унаган адуу байгаа юм. Хоёулаа дааган цагаасаа уралдаж, аймагт Аварга хүрэн нь /ийн нэрийддэг/ түрүүлж, ухаа нь гурав юм уу, дөрвөөр л давхиад байдаг байлаа. Бас нэг бахдалт наадам нь “Булганхангайн хурд 2011” хангайн бүсийн уралдаан байна. Тэр үед нэг бүсээс нэг түрүү, хоёр айраг хүртчихээд цоллуулаж зогсоход Булганы ард түмний магнай тэнийсэн дээ. Олон хүн ирж баяр хүргэхээр "морь уяна гэдэг төрийн хэрэг" болохыг жинхэнэ утгаар нь ойлгосон доо.
-Мундаг олж хэлсэн үг шүү. Өдгөө аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байна уу?
-Тийм ээ. 1996 онд холбоо байгуулагдаад анхны даргаар нь Мал эмнэлгийн дарга асан Батцэнгэлийг сонгож, би тэргүүлэгчээр ажиллаж эхэлсэн юм. Тэр үед есөн тэргүүлэгчтэй байлаа. 2002 онд холбоо дахин удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийж, миний бие тэргүүнээр ажиллах болсон юм. тэгээд 15 жил ажиллаад 2017 онд ажлаа өгч, одоо тэргүүлэгчээр ажиллаж байна. Тэргүүнээр ажиллаж байхдаа холбооныхоо үйл ажиллагааг эрчимжүүлж, уяачдаа идэвхижүүлэх зорилго тавьж, 2014 оноос хойш жил бүр 12-р сарын сүүлээр уяачдын зөвлөгөөнийг хийдэг уламжлалтай болсон. Энэ үеэрээ Монгол Улсын Тод манлай уяачид, мал эмнэлгийн эрдэмтэд, докторуудыг урьж зөвлөгөө, мэдээлэл өгүүлдэг болсон нь уяачдын талархлыг хүлээсэн.
Түүнчлэн 2002 оноос аймгийн бүсийн уралдааныг зохион байгуулдаг болсон. Мөн уяачдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, аймаг, сумын цол олгоход нэмэр болох гэдэг үүднээс уяачдын холбооны хурлыг дөрвөн жилд нэг удаа хийхээр ярилцсан. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжтай уралдааны амжилтаар аймаг, сумын цол олгох, уяачдын амжилтыг тооцдог болох тухай холбооны дүрмэндээ тусгаж, аймгийн Засаг дарга, их хуралд танилцуулан тогтоол гаргуулсан. Одоо яг энэ тогтоолоор ажиллаж байна.
-Бодлогын чанартай ажлууд нэлээд хийжээ.
-Хичээсэн.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлага эхлэхэд дээдчүүлийн тань талаар асуусан. Төгсгөлд нь уяач багачуулын чинь талаар тодруулмаар байна. Залуус морь уяхад хэр дурлаж байна вэ?
-Хүүхдүүдээс уяагүй ээ. Уг нь дуртай ч сургууль, соёлын мөр хөөгөөд завгүй байх юм. Харин дүү маань их сайн уяж байгаа шүү. 2016 онд аймгийн Алдарт уяач болсон Батмөнхийн Очирбат гэж хүн бий. Түүний нэг хүү ч бас морь уяж байна. 2015 онд сумын Алдарт уяач болсон.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Булган аймгийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна