Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллээ

Сэтгүүлч
6 цагийн өмнө

1. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Бадамсэдийн Дагвабазарын хээр. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гүнширийн Мөнгөнхуягийн унаган. Жавхлант шаргад түрүүлсэн. МУ-ын Алдарт уяач  Уртнасангийн Тамир уясан.

2. Увс аймгийн Зүүнхангай сумын уяач Цагааны Зулхүүгийн бор. Тод манлай уяач Батмөнхийн Батхүүгийн унаган. Улсад 10-т орсон. Улсын Алдарт уяач Гүрбазарын Бат-Эрдэнэ уясан.

3. Увс аймгийн Тэс сумын уяач Цэвээнравдангийн Батмөнхийн халиун. Аймгийн Алдарт уяач Цэвээнравдангийн Баяртсайхан уясан. Даага аймагтаа түрүүлсэн. Бадарчийн Норовсамбуугийн хурдан халиун азарганы анхны төл.

4. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Увс нуур дэвжээний дасгалжуулагч Далайн Энхболдын шарга. Тод манлай уяач Лхагвын Батмөнхийн унаган. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат аймгийн Алдарт уяач  Дөшийн Булгантамир уясан.

5. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн уяач Сүхбатын Энхтулгын бор. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Бямбасүрэнгийн унаган. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат аймгийн Алдарт уяач Түвдэнгийн Ганчөдөр уясан. Эрдэнэмандалын 100 жилд түрүүлсэн. Хавар аймгийн бүсэд 2 айрагдсан.

6. Увс аймгийн Өлгий сумын уугуул ААУ Лхагвын Даваанямын хээр. Лхагвын Отгонтулга уясан.

7. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Дашдоржийн Батжаргалын хар. ААУ Батаагийн Бөхбат уясан.

8. Увс аймгийн Зүүнхангай сумын уяач Балжиннямын Зулбаярын хээр. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Балдандоржийн Мөнгөнсүх уясан.

9. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Баатаржавын Баянжаргалын зээрд. Аймаг, бүсэд 5 түрүүлж айрагдсан. ААУ Даринчулууны Баатаржав уясан.

10. Төв аймгийн Батсүмбэр сумын Жакейн Бекболдын саарал. ААУ Батаагийн Бөхбат уясан.

Б.Ганпүрэв, гэрэл зургийг А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна