Аймгийн алдарт уяач Б.Энхбаяр: Эмээлийн модоор авсан гүүнээс гарсан унаган даага улсад айрагдлаа

-Үндэсний их баяр наадмын анхны айргаа хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Төрийн наадамд морь айрагдуулна гэдэг миний найман жил мөрөөдөж явсан мөрөөдөл минь биелж, даагаа айргийн дөрвөөр хурдлуулсандаа их баяртай байна. Тэр тусмаа өөрийн унаган даагаа улсын наадамд айрагдуулаад зогсож байхад нутаг ус, аав ээж бодогдоод үнэхээр сэтгэл их догдолдог юм байна.
-Унаган даагаараа төрийн наадмын анхны айргаа авна гэдэг их ерөөл бэлгэтэй хэрэг байна. Эцэг, эх нь хурдны удамтай адуу юу?
-Унаган даага гэдгийн учир анх 2010 онд адуу мал цуглуулж хурдан морь уяж эхэлсэн тэр үед эмээлийн модоор авч байсан гүүнээс гарсан унага байгаа юм. Дорнод аймгийн Матад Дорж гэж залуу хотод адуу зарж явахад нь жижигхэн саарал гүү сонгож авч байлаа. Эцэг нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Энэбишийн Ууганбаярын хар азарганы төл, шүдлэн үрээндээ надад ирсэн. Миний анх авсан бор гүүнээс гарсан төлөөр нь анхны бүсийн наадмын айргийг 2013 онд Завхан болсон бүсийн наадмаас авч байсан бол хоёр дахь гүүний маань төл улсын наадамд айрагдлаа.
-Нутаг усныхаа нэрийг дуурсгасанд аав, ээж нь хамгийн их баярласан байх даа?
-Улсын наадамд морь айрагдана гэдэг чинь айхтар сүртэй байдаг юм байна. Би бүсийн наадамд морь айрагдуулж байсан ч найз нөхөд, нутаг усныхан, таньдаг мэддэг хүмүүс ингэж их баярладаг гэж мэддэггүй байж. Энэ жил манай эмээгийн 90 насны ой болж, улсын наадамд морь айрагдуулж том бэлэг барилаа. Улсын наадмын дараа нутаг руугаа явж эмээгийнхээ насны ойд очсон чинь сум орон, уул усныхаа нэрийг дуудуулсанд баярлалаа гээд хүмүүс баяр хөөртэй угтаж надад маш их урам өгсөн.
-Энэ жил хичнээн адуу улс, бүсэд уралдуулахаар уяж сойсон бэ?
-Энэ жил найм есөн адуу уяж сойсноос улсад соёолон, шүдлэн, даага мордуулсан. Шүдлэн нь 100 гаргаж ирсэн. Найдлага тавьж байсан бор соёолон маань өнгөлж явж байгаад хадуураад замаас гарчихаар урам хугараад байж байтал даага маань айрагдчихдаг юм. Бор соёолон бол МУ-ын Алдарт уяач Цэдэвийн унаган адуу. Шүдлэн үрээ надад ирээд ноднин хязааландаа Сэлэнгэ аймагт болсон Хангайн бүсийн уралдаанд тавлаж байсан.
- Улсад айрагдсан дааганаас гадна өөр ямар унаган адуунууд байна вэ?
-Анхны унаган адуу хар халзан азарга улс, бүсэд ороогүй ч жижиг наадмуудад олон айраг түрүү авч хурдалсан. Ноднин Дундговийн бүсэд эрлийз бага насанд айрагдсан бор халзан даага унаган адуу байгаа юм. Баатарсайхан найздаа өгөөд, найзын маань нэр дээр уралдаж бүсийн айраг авсан. Энэ унаган адуугаараа авсан анхны бүсийн наадмын айраг. 2013 онд Завханд айрагдсан Дөлгөөн бор морины төрсөн дүү. Адуу мал цуглуулж үржүүлж байгаагийн үр шим гарч улс, бүсэд унаган адуу айрагдаж эхэлж байгаад баяртай байгаа.
- Морь уяж эхэлсэн 8 жилийн хугацаанд унаган адуугаараа уралдаж улсын наадмын айраг авна гэдэг адууны угшил удам сайжруулах ажил сайн хийгдсэнийх байх. Хаана хаанаас адуу мал авсан бэ?
-Сүхбаатарын Халзан, Түмэнцогт, Дорнод, Баянхонгороос азарга авсан. Мэдээж улс, бүсэд хурдалж байсан адууны угшилтай азарганууд л даа. Гүү ч ялгаагүй хурдны угшил удам, хэлбэр хийцийг нь харж сонгосон. Морь мал гэж явсаар Сүхбаатар, Дорнод, Хэнтийд олон найз нөхөдтэй болсон. Адуу авахдаа тэднийхээ үгийг сонсоно. Хурд нь танигдсан адуу бараг аваагүй, голдуу битүү адуу авч хурдлуулж байсан. Миний авсан битүү адуу гайгүй давхидаг, тэгэхээр надад адууны буян заяа байна уу гэж боддог. Мэдээж бэлэн давхилтай хурдан адуу аваад шууд уралдуулж айрагдах сайхан л байх. Гэхдээ зориулж хөдөлмөрлөж байж өсгөж үржүүлсэн унаган адуу айрагдана гэдэг илүү сайхан гэдгийг улсын наадмаар мэдэрлээ. Тиймдээ ч унаган адуугаар уралдъя гэж гүү, азарга авч үржүүлж байна.
-Улс, бүсэд адуу нь хурдлахаар нутаг орныхон нь уралдуулах даага, шүдлэн авах юмуу? Ер нь морь нь давхиж байгаа уяачдын хувьд нутагтаа хурд өгөх нь бараг нийгмийн хариуцлага маягтай болсон байх шиг байдаг юм?
-Нутагтаа ганц нэг хүнд адуу мал өгч байсаан. Ахдаа бол хэд хэдэн адуу өгсөн, тэндээ сайхан хурдалж байгаа. Сумынхаа Цагаанбулан багийн Бандгай гэж залууд өгсөн хонгор морь хурдалж байгаа, “сайхан морь өгсөн байна, дахиад авна шүү” гэж ярьж байсан. Даваагийн Баатарсайхан найздаа 2014 онд шүдлэн үрээ, бор халзан даага өгснөөс бор халзан даага нь Говийн бүсэд айрагдаад байгаа. Хөвсгөлийн Жаргалант сум, Мөрөн хот, Архангайн Жаргалант руу миний адуунаас очсон. Мөрөн рүү саарал морь явуулсан чинь аймгийнхаа бүсэд айрагдаж байна гэж дуулдаж байна лээ. Очсон морь хурдлахаар авсан хүмүүсийнх нь ойр тойрны хүмүүс нь их ирж морь авдаг юм байна.
-Бүсийн наадамд хэр одтой наадсан бэ?
-Манай уяаныхан Эрдэнэтийн төвийн бүс, Алтан-Овооны зүүн бүсэд хуваагдаж явсан. Төвийн бүсэд улсын наадамд хадуурдаг бор соёолон аман хүзүүдлээ. Зүүн бүсэд улсад айрагдсан дааганы хөл нь болохгүй болохоор дундаас нь татуулчихлаа. Борнуур сумын наадамд түрүүлсэн даага маань зургаалж, улсын наадамд 100 гаргаж ирсэн шүдлэн 17-оор ирлээ.
-Улс, бүсийн наадмын хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Улс, бүсийн наадмын бага насны 5 айраг, дээд насны 2 айрагтай болоод байна. 2013 онд Завханы бүсэд хязаалан, 2014 онд Ховдын баруун бүсэд хоёр шүдлэн аман хүзүү, гурваар орсон, 2015 онд Сүхбаатарт болсон Зүүн бүсэд эрлийз дээд насанд түрүүлсэн. 2016 онд өнжөөд 2017 онд Дундговьд болсон говийн бүсэд эрлийз даага айрагдаж, Сэлэнгэд болсон Хангайн бүсэд хязаалан айрагдсан. Энэ жил Эрдэнэтээс их насанд айраг авлаа.
-Монгол улсын Алдарт уяач цолонд дөхөж байгаа юм байна. Уяаныхаа ажлыг өөрөө хийдэг үү?
-Ер нь саяхныг болтол өөрөө л хийдэг байлаа. Ноднингоос МУ-ын Тод манлай уяач Түвдэнгийн Батцоожоор уяа сойлгоо хийлгэдэг болсон. Өмнө нь өөрөө уяад нэг морь нэг айрагдуулаад хөл гарыг нь авч хаячихаад байдаг байсан юм. Тэгээд нэг мориороо олон уралдъя, сайн уяачаар уяулъя гээд Батцоожтойгоо явж байна даа.
-Энэ жилийн наадмын хурдан морины уралдааны зарим нас нэлээд хэл амтай болсон. Дааганы тухайд гайгүй байсан уу?
-Даага будилаангүй их сайхан болсон. Яахав түрүүлж ирсэн даага эрлийз гэж хасагдаад аман хүзүүний даага түрүүлж, минийх таваар орсон байснаа айргийн дөрөв болсон.
-Нэгэнт тогоонд нь чанагдаад багагүй хугацаа өнгөрснийх салбарынхаа гол будилаан маргааны эх болсон асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэх үү?
-Ямар ч спорт уралдааны дүрэм нь тодорхой байх юм бол хэл амгүй уралдах боломж байгаа. Дүрэм тодорхой бол түүндээ тохируулж адуугаа уяж сойж хурдлуулмаар байгаа байхгүй юу. Энэ тодорхойгүй байдлаас болж уяачид хохироод байна л даа. Монгол адуугаараа уралдъя гэхээр эрлийз нь орчихвол монгол адуугаар уралдсаны хэрэг гарахгүй. Адилхан эрлийзээр нь уралдъя гэхээр жирийн уяачдынхыг хасаад хаячихна. Тийм болохоор уяачид өнөөдөр "хасахгүй бол эрлийзээрээ уралдана, хасвал монгол адуугаараа уралдана гээд нэг насанд хоёр янзын морь уядаг болсон. Сэрвээний өндрөөр ялгана, дээр нь үүлдэрлэг байдал харна гэдэг ч юмуу тодорхой юм алга. Баяр наадмын тухай хуульд 6 нас уралдана гэж байхаас биш эрлийз монголоор тэгж ялгана гэсэн юм байхгүй. Хуулинд байхгүй юмаар холбоо дүрэм гаргаад мөрдөөд явж байгаа. Энийгээ хуульчлах ёстой. Хуулиа мөрдөж, хууль зөрчигсдөд хариуцлага хүлээлгэх ёстой. Одоо хариуцлага хүлээлгэе гэхээр журам зөрчлөө гээд хариуцлага тооцох уу? Ийм л юм болоод байгаа. Энийг цэгцлэх шаардлага байна. Хавар нэг хэсэг хуулийн төсөл явж байгаад сураггүй болчихлоо.
-Хуулийн төсөлд сэрвээний өндрийг нэмэхээр тусгасан нь олонхын бухимдлыг их төрүүлсэн л дээ?
-Сэрвээний хэмжээг өндөрсгөнө гэдэг буруу байхгүй юу. Одоо байгаа хэмжээндээ барьж хуулийг батлах хэрэгтэй. Хэрвээ сэрвээний өндрийг нэмбэл эрлийз адуу тусдаа уралдах шаардлагагүй болно, есөн нас биш, зургаан насаараа уралдана. Өндөрсгөвөл утгаа алдана л даа.
Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
9 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
Сэтгэгдэл бичигдээгүй байна