Сумын Алдарт уяач Т.ШАГДАР: Тэжээлээр бордчихоор хөл нь бяр тэнхээгээ ДААХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ
Төв аймгийн Баян сумын уугуул, сумын Алдарт уяач Түмэнжаргалын Шагдар гуайн ярилцлагыг хүргэж байна. 1952 оны намар Жаргалант хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр аймгийн Аварга малчин, найман удаа сумын "Энх сүрэгтэн", аймгийн депутат, бүгд хурлын гишүүн, 1987 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1982 онд таван жилийн гавшгайч болж байжээ.
-Аливаа зүйлийн эхлэл гэдэг 50 хувь нь байдаг шүү дээ. Тиймээс ч таны хурдан морь уяж эхэлсэн үүх түүхээс яриагаа эхэлье?
-1973 онд цэргээс халагдаж ирээд, нэгдлийн адуу авч хариулсан юм. Тэгээд 1975 онд нэгдлийн нэг даагыг уяж, сумын баяр наадамд түрүүлгэснээр уяач болох зам маань нээгдсэн.
-Тэр даагаа үргэлжлүүлэн уясан уу?
-Үгүй. Түүнээс хойш жил бүр өөрийн адуунаас уядаг болсон. Хүрэн шүдлэн үрээ сумын баяр наадамд тавласнаас хойш морь уях арга барилаа зөв юм байна гэдэгт итгэлтэй болсон. Би ер нь даага л голдуу уядаг юм. Уях бүртээ айраг, түрүү ч алддаггүй.
-Яагаад заавал даага гэж?
-Хусран даага уяхад тухайн адууныхаа биед нь амар байдаг юм. Эхийг нь уяад байвал дагаад уягдаад байдаг онцлогтой. Мөн уяанаас илүү сургалт чухал. Хамгийн гол нь хорогдохгүй, морь шиг давхидаг болгож сургах л хэрэгтэй.
Хүүхдүүд бага байсан нь ч бас нөлөөлсөн л дөө. Гэвч нэг дор олноор нь уяж байгаагүй. Нэгдлийн мал маллаж байсан болохоор төлөвлөгөө норм гээд ажил шахуу байлаа.
-Сумын баяр наадамд нийт хэдэн даага айрагдуулсан бэ?
-20-иод даага айрагдаж, түрүүлсэн байх аа. Хоёроороо хүртэл айрагдаж, түрүүлж л байлаа.
-Хамгийн хурдан нь ямар даага байв?
-Би 1981 онд хусран хүрэн даага уяж байлаа. Сунгаанд хүртэл саахалтын хэртэй түрүүлж ирдэг байв. Өөрөөр хэлбэл, хөлсийг нь хусаад тойруулж байхад л дараагийн даага нь ирдэг байлаа. Манайхны Пүрэв, Дорж гуай хоёр “Чи наад даагаа хөтлөөд улсын баяр наадамд яв” гэж зөвлөсөн юм. Даанч би хот ч орж үзээгүй байсан болохоор зориглоогүй.
Даага болон шүдлэндээ сумын баяр наадамд хол тасархай түрүүлсэн. Хязааландаа аймгийн баяр наадамд 300 хязаалан уралдсанаас 22-т ирж байлаа. Тэгэхэд манай өвгөчүүл “Чи энэ хоёр жил улсын баяр наадамд явсан бол түрүүлэхээ байг гэхэд айраг авах байсан юм” гэж байж билээ. Хязаалангаасаа хойш ч сумандаа хэд хэдэн удаа айрагдсан.
-Нэгдлийн адуу юу, эсвэл...?
-Алтангэрэл гэдэг олон хурдан адуутай хүн манай хүүхдийн үсний найрны бэлгэнд өгсөн юм.
-Эцэг шигээ хурдан төл олон гарсан уу?
Би уяж чадахгүй ч байсан юм уу, тохироо нь ч бүрдээгүй юм болов уу. Эцгийнхээ хэмжээнд хүрэх хурдтай төл гараагүй.
-Бага насны адуу голдуу уядаг болохоор жилдээ нэг л уралдуулдаг байсан юм уу?
-Дээхнэ үед одоогийнх шиг олон уралдаан болдоггүй байлаа шүү дээ. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш л хүмүүс морьдоо тэжээгээд, жилд хэд хэдэн удаа уралдуулчихдаг боллоо. Би ч тэжээл, тариа огт хэрэглэж чаддаггүй юм.
-Та хүрэн азаргыг л гэхэд дааганаас нь эхэлж уясан. Гэтэл одоо бол дааганаасаа эхэлж уралдсан адуу дээшээ ахиж уралдахад хэцүү болчихож. Тодруулбал, ганц хоёр жил уралдаад л хөлгүй болчихож байна. Та үүнийг юутай холбож ойлгодог вэ?
-Тэжээлээр бордож, олон уралдуулдагтай л холбоотой байх гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, тэжээл өгснөөр бяр тэнхээ их сууж байна. Даанч хөл нь тэр бяр тэнхээгээ гүйцэхгүй байна шүү дээ. Бөхөөр ярих юм бол цээжиндээ их тэнхээтэй хүн хөлд нь хүрмэгц л өнхрөөд унадагтай адилхан.
-Ажиглаад байх нь ээ, дааганд нь гайгүй сайн сургачихсан, сайхан давхисан адуу цаашдаа ч бас хурдлаад л байдаг бололтой юм аа?
-Тийм шүү. Миний хонгор азарга дааганаасаа соёолон хүртлээ сумын баяр наадамд тасралтгүй түрүүлсэн. Даагандаа сумын баяр наадам болон сургуулийн ойн уралдаанд хоёуланд нь түрүүлсэн. Нийт гурав айрагдаж, тав түрүүлсэн. Одоо 18-тай азарга байж л байна.
Баянжаргалангийн 80 жилийн ойн наадамд аман хүзүүдсэнээс хойш хэд хэдэн удаа айрагдсан бас нэг хонгор азарга бий. Одоо 13, 14 хүрчихлээ.
-Та дандаа л унаган адуугаараа наадаж байсан гэж ярилаа. Таны өвөг дээдэс адуу сайтай улс байв уу?
-Нэгдлийн адуу хариулж байхад энд тэндээс сайхан адуунууд цугладаг байлаа. Тэндээс Хэнтий аймгийн Галшар сумын угшилтай хурдан удмын гүү авч, Дулааны адууны угшилтай хонгор азаргандаа тавьсанаар сайхан зэгэл хонгор унага гарсан юм. Тэр маань олон айраг, түрүү хүртсэн. Түүнээс гарсан нэг төлийг Дундговь аймаг руу зарсан. Бас л айрагдаж, түрүүлээд байгаа дуулдана лээ. Надад Дулааны болон Тогоруу угшлын адуу байдаг юм.
-Тогоруу гэж та Гарамжав гуайн адууны угшлыг хэлж байна уу?
-Тийм. Гарамжав гуайн хүү Сундуйжав авга ах Тогтохдоо нэг үрээ өгсөн юм билээ. Тэр хул азарганых нь төл болох хул азарга надад байсан юм. Энэ хүрэн азарга тэр Тогоруу угшлын адуу байгаа юм.
-Зэргэлдээ сумд болон аймгуудын хурдан адууны угшил танд бий юу. Санжаабүрэгийн цавьдар, Шийтэрийн зээрд зэрэг алдартай хүлгийн төлүүд нутаг орондоо хэр тарсан юм бол?
-Шийтэрийн зээрд нь төл муутай азарга байсан болохоор олон гүү хураалгаагүй юм.
-Баянцагаанаас их олон хурд төрсөн. Баянцагаан адуу гээд бэсрэг угшил хүртэл яригддаг. Та тэндээс адуу аваагүй юм уу?
-Аваагүй ээ.
-Сумандаа л наадаад байжээ дээ?
-Ерөнхийдөө Баянцагаан, Баянжаргалан, аймаг гээд л наадчихдаг юм. Нэг их хол явж үзээгүй ээ. Явах зав ч гарсангүй.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь аль нь вэ?
-Миний хүрэн, хонгор хоёр азарга л байна даа.
-Бэлгэнд ирсэн хүрэн үү. Хонгор нь хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Тийм ээ. Хонгор нь Дулаан адууны эцэгтэй. Хэнтий аймгийн Галшар сумаас авсан гүүний төлөөс гарсан юм. Дааганаасаа эхэлж айрагдсан.
-Та нэгдлийн адууг хэдэн жил малласан бэ?
-10 жил малласан даа. 600 гаруй адуутай, жилд 100 гаруй гүү унагалдаг байлаа. 10 жилийн турш жил бүр 100 төл авч байсан гэхээр би нэгдлийн адууг мянгаар өсгөж өгсөн юм билээ. Бас 100 гаруй агт уяна. Хамаг олигтой нь агтанд тэнцээд, явуулчихдаг байлаа.
-Адууныхаа аль чанар чансаатайг нь агтанд өгч байсан нь адууны чанар муудахад багагүй нөлөөлсөн юм шиг санагддаг?
-Тийм ээ. Тэр үед Хэнтий, Дорнод зүгээс сайхан, сайхан адуу ирдэг байлаа. Адуу тууж ирсэн хүнийг гуйж байж ганц нэг байдас сольж авч байсан юм. Аз болоход тэднээс маань сайхан хурдууд гарсан.
-Та найман удаа “Энх сүрэгтэн”-ээр тодорсон гэсэн. Дан адуу малласан үзүүлэлтээрээ юу?
-Би 1983 онд адуугаа өгчихөөд, нэгдэл тарах хүртэл хонь малласан юм. Нэг ч төлийн хорогдолгүй, онд мэнд орууллаа гэж “Энх сүрэгтэн” гэдэг шагнал хүртэж байлаа.
-Аймгийн Ардын хурлын депутатаар сонгогдож байсан гэсэн байх аа?
-Тийм ээ, адуу хариулж байх үеийн явдал л даа.
-Адуу маллаж байхдаа таван жилийн гавшгайч ч бас болж байсан юм билээ. Арван жил адуу хариулж, чамлахааргүй амжилт үзүүлжээ. Ингээд бодохоор морь шинжих, эмнэг хангал сургах, ханаж хатгах гэх мэт уяач хүнд байх ёстой эрдмүүдийг эзэмшсэн л байлгүй?
-Эмнэг хангал сургах, морь шинжиж танихын хувьд өөрөө өөртөө л болж байна гэж боддог юм. Түүнээс биш бусдад тоогдохоор юм хийж явсангүй ээ.
-Онон гуай нэгдлийн адуу маллаж байхдаа л өөрөө ханаж хатгадаг байсан гэсэн. Харин та?
-Тийм. Намайг анх адуу хариулж байхад Онон илгээлтийн эзэн, солгой уургатай хүүхэд л давхиж явлаа. Солгой хэрнээ морь сайхан уургалдаг байсан шүү. Сэргэлэн сум манайх хоёр чинь залгаа шүү дээ. Тэднийх Үнэгт гэдэг газар өвөлждөг байлаа. Өөрийгөө сайн дайчилж, амжилтанд хүрсэн хүн дээ.
Би бол морь мал ханаж, хатгаж үзээгүй ээ.
-Хүүхдүүд тань морь мал хэр сонирхож байна?
-Би долоон хүүхэдтэй. Гурав нь хүү. Бүгд ажил албатай болохоор морь мал дагах цаг зав гарахгүй юм. Харин манай хүргэн морь уях их дуртай.
-Тэд энд тэндээс адуу мал авч, адууныхаа угшлыг сайжруулъя гэхгүй байна уу?
-Авъя л гэдэг юм. Би “Та нар өөрсдлөө л уях бол ав. Бас хүүхдээ авч ирж, унуул” гээд авахуулдаггүй юм.
-Уяачийн ёс зүй, жудаг гэдэг зүйлийг сүүлийн үед их ярих болж. Таны бодлоор уяач хүний ёс зүй, жудаг гэж чухам юуг хэлэх вэ?
Өнөөгийн хүүхдүүд нэг удаа морь айрагдуулчихвал “Надаас илүү гарах хүн байхгүй” гэж боддог шиг байгаа юм. Хүн амьтантай дуугарахгүй, бие биендээ зөвлөгөө ч өгөхөө больж. Би бол чаддаг, мэддэг бүхнээ залууст зааж зөвлөхийг эрхэмлэдэг юм. Тиймээс ч залуусыг сонссон, сонсоогүй хамаагүй зөвлөх зүйлээ зөвлөнө. Даанч хэлсэн үгийг маань хэрэгжүүлдэг нь ховор юм даа. Тэгэхээр ахмадаа төдийгүй үе тэнгийнхнээ ч хүндэтгэдэг, нэгнийхээ үгийг сонсдог, мэддэг, чаддаг бүхнээ бусадтайгаа хуваалцдаг байх нь л уяач хүний ёс зүй, жудаг юм болов уу.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна