Аймгийн Алдарт уяач Х.Балжир: Манай аав баян борнойн зээ хүү нь байгаа юм
Увс аймгийн Завхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Балжир гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1939 онд Хармагт гэдэг газар төржээ.
-Алдартын удамд уяачид олон байв уу?
-Дээр үед манай аавын өвөө баян Борной гэж байсан гэдэг. Сонирхолтой түүх өгүүлэхэд одоогоор Завхан аймгийн хаана нь юм бэ дээ, нэг даншиг болж л дээ. Энд Илжигний ноён гэсэн байх аа, манай өвөг аавыг хурдан морь, бөхтэйгээ ир гэж л дээ. Өнөө хөгшин нэг бөхтэй, 10 морь аваад очиж. Тэгсэн бөх нь түрүүлж чадалгүй, шөвөгт үлджээ. Харин өнөө 10 морь нь тасархай ирэхэд наадмын улс, “наадуул чинь газартаа хүрээгүй морьд” гэж. Тэгэхэд машин байсан биш, мориор туусан хүнээс нь асууж л дээ. Өнөөх нь наадуул чинь баараггүй, хүүхдүүд ч мэдэж байгаа. Хүрээд л морь эргэсэн, эргэхийн хамт энэ 10 морь тасарсан гэж хэлсэн гэдэг. Ингээд энэ 10 моринд тэрэг бараа өгч байсан түүхийг ээж аав их ярьдаг байлаа. Манай аав энэ Борнойн зээ хүү бол ээж баян Ядамжав гэж хүний охин байгаа юм.
Аавын тухайд 100 хүрэхтэй үгүйтэй их чанартай л адуутай байлаа. Эндээс хурдан ч гарна, жороо ч гарна. Бид аав ээжээс зургуулаа. Биднээс манай эрэгтэй дүү бид хоёр л ээлжилж аавынхаа уясан морийг унадаг байлаа. Аавын хүрэн, жороо халиун, хурдан халиун сайн давхидагсан.
-Энэ Завхан суманд баян Борнойн адуу танаар дамжин нэлээн тарсан гэлцэх юм?
-Тийм ээ надаас Зоригоо хар азарга, хээр азарга, халиун морь авсан нь дандаа медальд хүрч байсан. Бас Баараа гэж хүн аваад хожим нь “би өөрөөс чинь нэг л гүү авсан. Тэр гүүнээс өсөөд азарга адуутай болсон” хурдтай, жороотой ч болсон гэж хөөрдөгсөн. Нэг удаа Бадарч гэж худаг асаадаг хүн намайг төв дээр явж байхад таараад “өөрийнхөө адуунаас ганц охин даага өгөөч” гэж гуйсан юм. Манайх гурван охинтой. Бага охиндоо зүсэлсэн нэг охин даага байсан юм. Тэрийг би толгой мэдэж чаддаггүй ээ. Нөгөө хүн чинь би ганц хүүтэй. Таны охин даагаар хүүгийнхээ адууны суурийг тавих гэсэн юм, үнэ ч өгнө гэнэ. Тэгэхээр үнэ нь ч хамаа алга. Надад мэдээд өгчихмөөр юм даанч алга гэчихээд явчихлаа. Харих замдаа хүн тэгж гуйж байхад арай л муухай юм болов уу гэж бодлоо. Ингээд охиноосоо асуусан жоохон уурлангуй өгч л байхгүй юу гэнэ. Маргааш төв явж Бадарчид даагаа өглөө. Ийнхүү тэр охин гүүний анхны төл эр халиун унага гарсныг нь уяад айрагдуулж байна гэж байсан.
-Дандаа зүгээр өгнө гэж юу байхав, тиймээ?
-Наймаа хийх ч гэж дээ. Хүн гуйхаар нь хүнд байхгүй мал байгаа биш дээ гэж бодоод л өгчихдөг юм. Үгүй яахав ээ, хоёр хүн хэлэлцээд өгч байсан юм байна. Дээхнэ үедээ урд байгаа аймгийн адуу угшил сайтай, энээ тэрээ гэдэггүй байлаа. Манай Хармагтын тавдугаар багийн бөх, морь лут байсан үе бий. Баавай, Сумъяа, /ах дүү хоёр/ Хайдав, Банзай нарын дөрвөн заан мандаж байлаа. Бас сумын наадмаар эхний тавд манай багийн л адуу ирдэгсэн.
-Та тэр багийнх уу?
-Тиймээ би энэ багийн хүн. Сүүлдээ ч нэгдэл нийгэмтэй болоод энд тэндээс давхидаг болсон юм.
-Нэгдэл нийгмийн үед ямар мал малладаг байв?
- 1959 онд нэгдэлд ороод анх адуу малладаг байлаа. Түүнээс хойш үхрээс бусад малыг малласан. Тэмээ, бог мал, хурга ишиг, хуц ухна гээд л нас болгоныг хариулсан. Гавьяа байгуулж одон медалиар энгэрээ цоолоогүй ч гай тарьж явсангүй. Ямар ч байсан хий гэснийг сэтгэлээсээ л хийж ирлээ.
-Эмнэг сургах ч гэдэг юм уу, адууг унаж эдлэх, эр хүний бяр чадлыг шалгасан ажилд хэр байсан бэ?
-Адуу, тэмээ хариулж байхдаа ямар ч байсан явган гүйгээд, хээр хонож хэтэрлээгүй, оройдоо нэг унаатайгаа залгаад л ирдэг байлаа. Тэрнээс гоц гойдын сайн байгаагүй ээ. Гэхдээ явган гүйх дээр тулбал ямар ч байсан хазаараа чирээд ирдэггүй, нэг юм солиод унаад ирэх дайны л явлаа.
-Ингэхэд яг хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж эхэлсэн юм бэ?
-1960 онд цэрэгт яваад гурван жилийн дараа халагдаж байлаа. Ингээд 1964 онд айл гэр болж, тэр цагаас толгой дааж морь уях болсон юм. Тавиад жил морьтой нөхөрлөжээ. 2000 онд адуутай харьцсаных, аавын буянд аймгийн Алдарт уяач цолыг авсан.
Анх хээр, халиун морьдоор уяаны ажлаа эхлүүлсэн. Бас нэг хурдан халиун морь ч байлаа. Дээр нь жороо морь бас орж байгаа юм. Дандаа л миний унаган адуунууд. Жороо хээр морио сүүлд Өлгийд үнэ хүрэхээр нь зарсан. Манай сумынхан андахгүй ээ, сайн морь гэдгийг. Энэ хугацаандаа Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, өөрийнхөө аймаг, болон зэргэлдээ сумдаар наадлаа. Дээхнэ үед жилдээ нэг долоон сарын 11-ээр л морь уралдуулдаг байлаа шүү дээ. Хаа газар очсон ганцхан өдөр л наадам заяана даа.
-Та жилдээ ганц болдог наадамд хэдэн насны морьтой очих уу?
-Тэр үед азарга уядаггүй байлаа. Наяад оноос л уяж байгаа юм. Би ч нас болгонтой яваад өгнө. Тэгэхэд гадна дотноос хайна гэж юм байх биш. Бачуудсан үедээ таарсныгаа барьж аваад л явчихна шүү. Харин сүүлийн үед зуд турханд ороод адуу ч цөөрлөө.
-Энэ хугацаанд хамгийн их амжилт гаргаж байсан ямар, ямар адуунууд байна вэ?
-Хээр морио шүдлэнгээс нь уяж, тэр жилээ сумандаа дөрөвлөж, хязаалан, соёолондоо айргаас салж үзээгүй. Гэхдээ гадагшаа нэг их олон наадамд явж байгаагүй. Дөргөнд нэг очоод 10 хэдээр ирсэн. Нийлснээс хойш 1964, 1966 онд хоёр удаа давхиж байлаа. Гэхдээ наана нь бага морьд ч бас байна. Мянгадын 50 жилийн ой тун дөхсөн байтал манай том хүргэн даага аваад яваач гэнэ. Түрүүн нь долоон сарын наадамд уямар болж байгаад тавьчихсан байсан юм. Хүүхэд хэлж байхад яах билээ аваад явлаа. Тэр ойгоор халиун, хээр хоёр даага өгч авалцсаар орж ирж ирсэн. Хээр нь манай эндэхийн Чимэдийн даага байж, түрүүлсэн. Харин манай халиун аман хүзүүдсэн юм. Хойтон жил нь Өлгийн ойд түрүүлсэн. Соёолон болтлоо дөрвөн медалийг тун ч төвөггүй авчихаж байлаа. Даанч нийлсэн хойноо хөлөө аваад байхгүй. Ер нь намайг морь мал уяж байхад муу юм байгаагүй. Би ч сайндаа биш байх, хөөрхий морьд маань сайн байж. Урьд хөгшчүүд сайн морь тийм ч амархан заяадаг эд биш ээ. Хүний хишиг буян, аз хийморийг дагадаг гэж ярьдагсан. Сайн хүлэг эзнээ хайж явдаг ч гэдэг дээ. Тэр нь таарсан юм болов уу.
-Аймагтаа наадаж байв уу?
-Явж байгаагүй. Одоо ч сайхан байна шүү. Улаанбаатараас машинаар ачиж ирээд л уралдуулчихаж байна. Гэхдээ эндээс Улаанбаатар явах их дургүй юм.
-Хамгийн сайхан наадам бол сумын наадам гэдэг. Танд ээлтэй, зөөлөн дов хаана байв?
-Онцлох юмгүй дээ. Бүтэн жил хүлээсэн наадам бүхэн сайхан болно. Ургамал, Мянгад, Дөргөн гээд яваад очиход сайхан хүлээгээд л авна, цаашаа бай гэхгүй. Очсон газар бүхэн ээлээ өгч байсан, хөөрхий. Энэ нь ч миний сайных биш л дээ. Суусан орон дэлхий л харж ханддаг байсан юм байлгүй. Тэгээд ч залуу насанд хүний бодсон юм санаснаараа л бүтдэг байж гэж одоо боддог юм. Морио хөтөлчихөөд наадамд явж байх сайхан. Тэгээд морь сайхан давхиад ирэхээр бүүр ч сайхан шүү. Намайг ойролцоо сумын нөхөд андахгүй. Морины л буян юм даа.
-Хүүхдүүд удам залгаж уяа эвлүүлцгээж байна уу?
-Манай урд талын Зогсоо хайрханы морь нь хурдан, бөх нь хүчтэй. Тиймдээ ч гадна дотноос адуу авдаггүй байлаа. Харин одоо урд аймгуудаас их авчирч байна шүү. Надад зүс зүсний л адуу байсан. Халиун, шарга, бор, шар гээд. Одоо ч хүүхдүүд удам залган уяа эвлүүлцгээж байх шив дээ. Миний нэг хүү энэ хавар гурван сард байхаа, аймгийн Алдарт уяач боллоо. Нэг аймгийн Алдарт уяач хүү Бор-Өндөрт явна. Дараагийн бас нөхөр уяад л байна. Нэг залуу азарга уядаг, овоо сүрхий харайж байна. Би ч, хүүхдүүд ч гаднаас нэг их адуу авахгүй байгаа. Гэхдээ энэ жил нэг үрээ авсан амьтанд шүүмжлүүлээд л байна. Дорноговь аймгийн Айраг сумаас миний танил дүү бэлгэнд өгч явуулсныг сургаж чаддаггүй. Тэжээл бордоо өгөөд л харж байна. Хүүхдүүд төвд болохоор хөдөө байгаа нөхөд чинь хэдэн малаа хүчирдэггүй.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Таныг болон таны үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна