Дуучин Б.Буянжаргал: Анх дуучин Буянжаргал гэхээр танихгүй “Санахгүй л гэсиймаа” гэхээр таньдаг байлаа
-Зуны зугаатай өдрүүд дуусах дөхөж байна. Сүүлийн үеийн сонин сайхан их биз дээ?
-Тийм шүү. Сайхан амарч байна. Гэхдээ мэдээж зүгээр суусангүй ээ. Хийхээр төлөвлөж байгаа ажил олон байна. 2010 онд анхны цомгоо гаргаж, жилийн дараа “Санахгүй л гэсиймаа” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 3-нд хийж байснаас хойш хэдийнэ жил өнгөрсөн байна. Харин энэ жилийн хувьд тус тоглолтынхоо бичлэгийг DVD болголоо. Мөн “Хайраа дуу болгоно” нэртэй хоёр дахь цомгоо гаргалаа. Энэ ондоо амжихгүй бол ирэх оны эхээр тоглолтоо хийхээр төлөвлөсөн байгаа. Бэлтгэлээ базаагаад л явна. 13 дуутай хоёр дахь цомгоо хийхдээ өмнөхөөс муу юм хийж болохгүй учраас их хичээсэн. Олон ч хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай хамтран ажиллалаа. Цомогт орсон дууны хоёр нь л нэг хүнийх. Энд цомогт маань орсон “Миний л үзэсгэлэн гоо”, “Аавын борлог морьд”, “Ай даа юу ч гэхэв дээ” дуунууд хөгжмийн сувгуудаар хитэд жагсаж байгаад баяртай байна. Уран бүтээлч бидний хувьд энэ бол хөдөлмөрөө үнэлүүлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Миний ихэнх уран бүтээл дандаа бүтэлгүй хайрын сэдэвтэй байлаа. Харин хоёр дахь цомгийнхоо СТА Баасанхүүгийн хөгжим, Пүрэвийн шүлэг “Миний л үзэсгэлэн гоо” дуунаасаа эхлээд бүтэлтэй болгож байгаа шүү. /инээв/
-Мэдээж анхны хит дуу, цомог, тоглолт сайхан дурсамж үлдээсэн нь лавтай. Дурсах бүрт таатай санагддаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Амьдралын маань сайхан дурсамжуудын нэг байсаар л байна шүү дээ. Анх СТА Пүрэвсүрэнгийн ая, Минжингийн шүлэг “Санахгүй л гэсиймаа” дуугаа дуулж байлаа. Намайг олонд таниулж өгсөн сайхан дуу болохоор тоглолтоо ч энэ нэрээр нэрлэсэн юм. Мэдээж анхны тоглолт учраас алдаа оноо гарсан. Миний үндсэн мэргэжил хөөмийч шүү дээ. СУИС-ийн анхны мэргэжлийн хөөмийн ангийг 2009 онд төгсөж байлаа.
Тэр жилээ сургуулиа төгсчихөөд “Санахгүй л гэсиймаа” дуугаа дуулж байлаа. Тухайн үедээ дуугаа FM-үүдэд хавар өгчихөөд хөдөө аав ээж рүүгээ амрахаар явлаа. Тэгсэн намар нэг өдөр “P3” FM-ээс ярьж байна. Дуучин Буянжаргал уу? Таны “Санахгүй гэсиймаа” дуу манай FM-ийн хитэд олон сар тэргүүллээ. Ярилцлага авах гэсэн юм” гэлээ. Тухайн үедээ манайхан тоглож байна л гэж бодож хаширлаад “p3” дээр тавьж үзтэл Эмма гэж хөтлөгч ярьж байсан. Ингэж л итгэсэн дээ. Түүний дараанаас “Саяана”, “Айдаа юу ч гэхэв дээ” гээд дуунуудыг маань хүмүүс их сайхан хүлээж авсанд баярладаг. Энд сонирхуулахад нэг удаа хөгжмийн зохиолч Пүрэвсүрэн ах дээрээ очтол “Босоо хийморьтой эр хүн” дуугаа санал болгосон юм.. Ер нь бид олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаа. Тэгсэн “жооронд” нь “Санахгүй л гэсиймаа” дуу байсан ч өөрөө нэг их ойшоохгүй байлаа. Яруу найрагч Минжингийн шүлэг “Санахгүй л гэсиймаа” дууны ая нь олигтой болоогүй гэж байна. Харин надад таалагдаад болдоггүй. Ингээд л дуулсан даа.
-Анхны тоглолтын тухай орхичихлоо?
-Тоглолтынхоо бэлтгэлийг базааж явсаар нэг л мэдэхэд тоглолтын өдөр болчихсон байсан. Өмнө нь маргааш тоглолт гэж бодохоор нойр хүрэхгүй юм шиг санагдаж байж билээ. Тэгсэн цаг нь ирэхэд ёстой нам унтсан. Сайхан амарчихаад өнөө орой тоглолттой шүү дээ гэж бодоход жаахан эмээж л байлаа. Хэрвээ үзэгч ирэхгүй бол дуучин Буянжаргалын хувьд томоос том асуултын тэмдэг гарч ирнэ шүү дээ. Хүмүүс намайг хүлээж авах болоогүй байна гэдэг ч юмуу, эсвэл би ерөөсөө дуучин болох ёсгүй байж ч юм уу. Магадгүй шантарч мэдэх байлаа. Тоглолт 19 цагаас эхлэх байтал 18 гээд л хүмүүс цувраад орж эхэлсэн. Гэхдээ дүүрэх яагаа ч үгүй байтал найз Нямжаргал маань бөхийн өргөөний манеж дотор нэмж сандал тавъя гэж байна. Миний тоглолтын зохион байгуулагч байсан. Би ч сандраад хүмүүс орж ирээгүй байхад уу гэтэл “билет дуусчихсаан. Дотуур нь 500 сандал нэмээд тавьчихъя” гэлээ. Надад итгэлгүй санагдаад хэсэг харзнаж байгаад 100 сандал л нэмсэн. Дараа нь тоглолт эхлээд нэлээд нүүр хагарсан хойно харсан зөв юм хийсэн байна лээ. Манай нутгаас их олуулаа ирж үзсэн. Би яг нэг тэмцээнд орж байгаа ч юм шиг л санагдсан. Манайхан бүгдээрээ “Сүмбэр сум” гэсэн анос барьчихсан өргөөд л.
-“Аавын борлог морьд” анхны морины тухай дуу юу? Мэдээж хайрын дуунаас ялгаатай байх даа?
-Тийм ээ, анх удаа морины дуу дуулсан. Үүний дараа СТА Баасандорж ахын аялгуу, яруу найрагч Жамбалсүрэн ахын шүлэг “Алтан үст” дуугаа дуулсан. Жамбалсүрэн ах манай Төв аймгийн Баянцогт сумын хүн байгаа юм. Энэ дуу нь манай Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Манлай уяач Д. Одгэрэл ахын “Алтан үст” морины тухай дуу. Морины дуу дуулахаар өөрийн эрхгүй омогшдог юм билээ.
-Гэр ойрхон болохоор байсхийгээд нутгаадаа “гүйчихдэг” үү?
-Миний төрсөн нутаг сайхан даа. Төв аймагт төрсөнөөрөө би бахархдаг. Бусад аймгийг бодвол хаяаханд болохоор болж өгвөл гараад л явчихдаг байлаа. Харин сүүлийн үед өрхийн тэргүүн болсон болохоор тэр бүр аав ээждээ очиж амжихгүй юм. Цагаан сар, наадмаар л харьдаг болчихдог юм байна.
-Аав ээжийнхээ тухай яриагаа үргэлжлүүлээч. Дууч хүүгийн ээж аав бас дуулдаг байх даа?
-Манай аав, ээж Завханы хүмүүс. Аавыг маань Батсайхан, ээжийг Долгормаа гэдэг. Хүмүүс гайхаад л байдаг юм. Завханых байж яагаад Төв аймгаар овоглодог юм гэж. Харин би энд “Төв аймагт төрж өссөн” болохоор гэж хариулдаг юм. Хүүхэд насны маань жаргалтай мөчүүд тэр чигээрээ л энд урсана шүү дээ. Урлагийн гараагаа ч эндээс л эхэлж байлаа. Сүмбэр сумын дунд сургуулийн дуу хөгжмийн Уранцэцэг багшаараа хөтлүүлээд аймгийн төвд “Яргуй” наадамд анх орж байлаа. Түүнээс хойш сургуулиа төгсөж халаагаа өгөх хүртлээ энэ наадамд оролцож, олон медалийн эзэн болж байв. Миний өвөө нар их сайхан дуулдаг хүмүүс бий. Ээж аав ч ялгаагүй. Тийм болохоор би эдний үргэлжлэл болж байгаа юм. Хоёр өвөөг маань Ядамсүрэн, Сэрээтэрдагва гэдэг. Өдгөө Төв аймгийнхаа Сүмбэр суманд амьдарч байна.
-Ээж ааваасаа хэдүүлээ вэ?
-Бид гурвуулаа, би айлын том. Бага дүү маань энэ жил оюутан болж байгаа. Шүлэг яруу найраг сонирхсон л хүн бий. Харин нөгөө дүү маань ээж аавдаа туслаад хөдөө амьдардаг. Аав ээж маань бүл цөөтэй болохоор биднээс хэн нэг нь туслаж байхгүй бол болохгүй байна. Ямартаа л аав маань аймгийнхаа наадамд наадамлаж амжихгүй болсон. Голдуу сумандаа л наадаж байна.
-Нээрээ аав тань хурдан морь уядаг гэсэн байхаа?
-Тийм ээ, сүүлийн хэдэн жил сумандаа л наадаж байна. Манайх их хурдан хул азаргатай. Найман жилийн өмнө даага байхад нь Номгоны Ганбаа гэж хүнээс авч байсан юм. Аавд маань ирсэн цагаасаа л магнайдаа тоосгүй хурдалж байгаа хурдан хүлэг дээ. Одоо үр төл нь их хурдан байгаа. Хүүхэд байхад зуны амралт эхэллээ л бол аав ээждээ очиж хонь хариулна. Зургаан сар гаргаад уяаны ажилд туслана гээд ажил их. Харин одоо хүүхэд байх үеийнх шигээ гар бие оролцож чадахгүй юм. Гэртээ очихоороо медалиа л тоолдог. Сая наадмаар очоод тоолсон 60 гаруй болсон байна лээ. Манай авга ах Мөнх-Эрдэнэ гэж аймгийн Алдарт уяач хүн байдаг юм. Аав ах 2 маань нэг гал уяа болж морьдоо уядаг.
-Тэгвэл ч хурдан морины унаач хүү байсан юм байна даа?
-Би чинь таван жил хурдны морь унасан. Энд нэг хөгтэй түүх сонирхуулахад анх хурдан морь унахаар гарахад аав “миний хүү мориныхоо амыг нь сайн татаж байгаад бариа дөхөөд ирэхээр тавиарай” гэж захьсан юм. Харин минийхээр амыг нь татахаар морь яаж хурдлах билээ. Тэгж бодоод амыг нь таталгүй уралдаад эхний тавд давхиж явсан ч морь маань цуцаад сүүл мушгичихсан.
-Аавдаа зэмлүүлсэн үү?
-Юу гэж амыг нь татаагүй гэж хэлэх билээ. Тас нуухаар шийдсэн. Энэ нь дараа надад их том сургамж болж билээ. Ингэж анхны жилээ тоосонд булуулаад нулимстай хоцорч зогссон бол дараа нь арай туршлагатай үзэж байгаа юм даа. Одоо бодохнээ арга ч үгүй байж гэж боддог юм. Тэр үед би өмнөх сунгаануудад нэг ч удаа уралдаж үзэлгүй наадмын өглөө л мордсон нь тэр байлаа. Үүнээс хойш морины бүх ажилд гар бие оролцдог болсон. Таван жил морь унаж, айргийн тавд л ихэвчлэн хурдлуулдаг байлаа.
Би одоо ч сумынхаа наадмыг очиж үзэх дуртай. Улсын наадмын хурдан морьдын уралдааныг зурагтаар үзчихдэг хэрнээ сумынхаа наадмыг очиж л үзэхгүй бол амтгүй санагдаад байдаг юм. Тийм ч болохоор наадмын өглөө үүрээр хотоос гарч азарганы уралдаанаас урьтан очдог.
-Хүүхэд байхдаа л дуучин болохоор шийдчихсэн байсан уу?
-Тийм ээ. Бага байхад хамаатнууд “том болоод ямар хүн болох вэ” гэж асуухаар дуучин жолооч л гэж хариулдаг хүүхэд байлаа. Өдий зэрэгтэй яваа маань ээж аавын минь л буян юм даа. Оюутан байхад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй үе олон гарна. Тэр тоолонд эжий аав минь хэдэн малаа зараад хүүдээ тусална. Хүн ээж аавынхаа ачийг хариулж бардаггүй гэдэг юм билээ. Одоо болтол ачийг нь хариулж чадаагүй л явна. Тэднийхээ санааг зовоохгүй, сайн сайхан яваа маань бага ч гэсэн сэтгэлийг нь баясгадаг болов уу гэж дотроо хичээж явдаг даа.
-Өөрөө аль дуундаа илүү дуртай вэ?
-Мэдээж “Санахгүй л гэсиймаа”. Яагаад ч юм ээлтэй сайхан дуу санагддаг юм. Хүмүүс анх дуучин Буянжаргал гэхээр танихгүй “Санахгүй л гэсиймаа” гэхээр таньдаг байлаа шүү дээ.
-Нутагтаа очихоор “Хүсэлтийн хариу”-г бөөнддөг байх даа?
-Нутагтаа очих тоолонд нутгийн хөгшчүүл тоглолт хийх үү л гэдэг юм. Сая наадмаар нутгийнхаа олны хүсэлтээр “мини” тоглолт хийгээд ирсэн. Урьдчилан төлөвлөөгүй байсан болохоор нэг л дээлтэйгээ хоёр цаг хамтдаа дуулцгаасан. Үнэхээр сайхан байсан.
-Анхны хөөмийн ангийг төгссөн гэлээ. Яагаад нийтийн дуунд “урвачихсан” юм бэ?
-Багаасаа Батсүх, Эрдэнэбат, Батбаяр нарын гавьяатуудын дууг сонсож өслөө. Аавыгаа аймгийн төв орох тоолонд чихэр жимснээс илүүтэй батерей л захина. Надад кассетны нэг жижиг хөгжим байдаг байлаа. Өдрийн ихэнхийг хөгжим сонсож өнгөрөөдөг байсан нь нийтийн дуу дуулахад нөлөөлсөн юм болов уу. Хөөмийн хувьд энэ намартаа багтаагаад сингл цомог гаргахаар бичлэгээ өгчихсөн байгаа. Анхны тоглолтондоо урьдчилан зарлахгүйгээр хөөмийлсөн чинь үзэгчид бүр нам гүм болчихсон. Тэгсэнээ дунд хавьд ороод ирэхэд алга ташиж дэмжсэн нь үнэхээр гайхалтай байсан. Цаашдаа хөөмий дуугаа хослуулсан уран бүтээл хийнэ дээ.
-СУИС-ийн анхны хөөмийн ангийг төгссөн гэлээ? Хэдүүлээ төгсөж байсан бэ?
-СУИС-ийг есүүлээ төгсөж байлаа. МУСТА Одсүрэн багш маань биднийг “есөн эрдэнэ” гэдэг байж билээ. Бид ес Монголын анхны мэргэжлийн хөөмийчид гэдгээрээ бахархдаг. Манайхнаас нэг нь жүжигчин болчихсон байна./хошигнов/ Motiv хамтлагийн “Чамдаа” гээд дууны клипэнд тоглодог залуу манай ангийн Энхбат байгаа юм. Ангийн маань хамгийн өндөр Энхмэнд 2 метр орчим, хамгийн намхан нь би. Энхмэндээс намайг хүртэл 9-үүлээ дараалаад л зогсчихно. Өнөө тэнэгийн цувуу гэдэг шиг л. Биднийг төгссөнөөс хойш энэ чиглэлээр гурван ч төгсөлт гарчихсан байна. Ер нь сүүлийн үед залуучууд ардын урлагаа их сонирхдог бас хөгжүүлэх эрмэлзлэлтэй болсон байгаа нь сайшаалтай юм шүү.
Манай аавын дүү МУСТА Мөнхбат гэж бүжигчин хүн байдаг юм. Анх энэ ахыгаа дагаад СУИС-ийн дуулаачийн ангид конкурс өгөхөөр очлоо. Тэгсэн сургуулийн үүдэнд анхны мэргэжлийн хөөмийн ангид элсэлт авч байна гэсэн зарлал гарсан байхыг олж хараад ахтай зөвлөлдөж байгаад шалгалт өгч тэнцээд хөөмийн ангид орсон. Багадаа хөөмийлдөг байсан ч техник юу байх билээ. Сонирхлоороо л оролдог байсан юм.
-“Миний л үзэсгэлэн гоо” дуугаа эхнэртээ зориулж дуулсан уу? Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-“Санахгүй л гэсиймаа” дуугаа дуулж байхдаа хайр дурлалтайгаа учирчихсан байлаа. Магадгүй миний хайр дурлалын жаргалтай өдрүүдийн бас нэг дурсамж болдог болохоор энэ дуундаа хайртай байдаг байхаа. Манай эхнэрийг Оюунболор гэдэг. Олон улсын бизнесийн удирдлага чиглэлийн мэргэжилтэй.
-Анх яаж танилцсан болоо?
-Манай үеэлийн багын найз байгаа юм. Би чинь үеэлтэйгээ цэцэрлэгт байхаасаа авахуулаад арван жил, их сургуульдаа ч хамт сурдаг байлаа. Үеэл маань биднийг танилцуулсан. Гэтэл танилцаад удаагүй байж байтал найз бүсгүй маань Сингапур руу гурван жилийн хугацаатай сургуульд явсан. Ингээд гурван жил хүлээж байгаад гэр бүл болцгоосон доо. Бид энэ жил хөөрхөн охинтой болсон. Би 2011 оны гуравдугаар сарын 3-нд анхны тоглолтоо хийж байлаа. Их сайхан тоглолт болсон. Харин үүнээс яг жилийн дараа энэ жилийн гуравдугаар сарын 2-нд охинтой болсон. Магадгүй хоёр сар 28 хоногтой байсан бол 3-нд таарах байсан байхаа. Ингээд бодохоор гурван сард надад их ээлтэй сар юм шиг бодогддог юм. Эхнэртээ зориулж “Миний л үзэсгэлэн гоо” дуугаа зориулж дуулсан. Эхнэр маань “Миний л үзэсгэлэн гоо”, “Зүүн голын Гүнжмаа”-г дуунуудад маань дуртай.
-Охиндоо хэр бүүвэйн дуу аялж өгч байна?
-Юм хөгжөөд бүүвэйлэх хэрэггүй л болчихсон юм шиг байна.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Олон сайхан уран бүтээлээрээ ахин ахин уулзахыг ерөөлийг өргөе.
-Баярлалаа. Уран бүтээлийг маань байнга дэмжиж туслаж байдаг аав ээж, ханьдаа болон хамтран ажилладаг яруу найрагчид, хөгжмийн зохиолчдодоо баярлалаа. Мөн Жамбалсүрэн захиралтай “Дунд урт”, Пүрэвсүрэн захиралтай “Намир” продакшныхан, Байгаль захиралтай “Ilit gold” компанийн хамт олондоо баярлалаа. Олон сайхан шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байх болно. Танай хамт олонд амжилт хүсье.
П.Ундраа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.126.89.74
A
Reply