Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануудад түрүүлж, айрагдсан хязаалангууд

Сэтгүүлч
6 цагийн өмнө

Дорнод аймагт Засгийн газрын тогтоолт зүүн бүсийн уралдаан зургаа дахь удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2005 оны анхны Их хурдад зөвхөн дээд гурван нас уралдаж байсан юм. Харин түүнээс хойшхи бүсийн уралдаануудад хэний ямар хязаалан түрүүлж, айрагдаж байсныг эргэн нэг санацгаая.

2009 онд

410 үрээ уралдсанаас:

1. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат аймгийн Алдарт уяач Р.Будын хүрэн

2.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат МУ-ын Алдарт уяач /тухайн үедээ/ С.Төмөр-Очирын хээр

3.Дорнод аймгийн Матад сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын саарал

4.Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач И.Намжилын сартай зээрд

5.Төв аймгийн Баянцогт сумын харьяат МУ-ын  Алдарт уяач С.Ганхуягийн ногоон.

2014 онд

195 үрээ уралдсанаас:

1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн сартай хүрэн. 
2. Дорнод аймгийн Халх гол сумын уугуул, сумын Алдарт уяач Занданбалын Хилийнхүүгийн хонгор. 
3. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Халзангийн Буджавын хүрэн. 
4. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ононгийн Батбилэгийн зээрд. 
5. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул Сосорбарамын Ганбатын шарга. 

2019 онд

104 үрээ уралдсанаас:

1.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ц.Алтандуулгын зээрд

2.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Батзоригийн хээр

3.Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул Х.Болорчулууны хүрэн халзан

4.Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул Б.Бат-Эрдэнийн хүрэн

5.Ховд аймгийн Мянгад сумын уугуул Д.Баатарсайханы бор халзан

2021 онд 

121 үрээ уралдсанаас:

1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн хээр.

2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хонгор. 

3. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Б.Пүрэвжаргалын бор халзан

4. Архангай аймгийн Хотонт сумын уугуул МУ-ын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн халиун.

5.Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Өлзий-Оршихын сартай хонгор тус тус хурдалж байжээ. 

Өнөөдөр энэ цуваа хэрхэн үргэлжлэхийг хэдхэн мөчийн дараа хамтдаа харцгаая. 

Буджавын Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна