Монголын анхны олимпийн медалтан


Монгол Улсын нэрийг дэлхийд анх таниулж, олимпийн анхны медалийг монголчууддаа авчирсан олимпийн хүрэл медальт, Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Дамдиншаравтай ярилцлаа.
-Таны бага насны дурсамжаас ярилцлагаа эхлэх үү?
-Миний бага нас Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутагт Онги голын хөвөөнд өнгөрсөн. 1960 онд сумынхаа сургуулийг төгсөөд мэргэжилтэй болж ээж, аавыгаа тэжээе гэж нийслэл хотод ирсэн. Бидний үе чинь өнөөдөртэй адилгүй байлаа шүү дээ. Элсэлтийн шалгалт өгч сургуульд орно гэсэн юм байхгүй. Тэгээд Худалдааны техникумд орж ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Хөдөөний хүүхдүүд зуны цагт морь малтай ноцолдож, барилдаж л өдрийг өнгөрөөнө шүү дээ. Манай суманд Г.Цоодол гэж сайн барилддаг арслан цолтой бөх байсан. Нутгийнхан маань сүрхий хүндэлнэ. Бид хүүхэд байхдаа Г.Цоодол арсланг их дуурайдаг байсан юм. Тухайн үеэс л миний бөх болох гараа эхэлсэн дээ.
-Чөлөөт бөхтэй анх яаж холбогдсон тухай дурсамж дэлгээч?
-1960 онд манай улсад анх чөлөөт бөх үүсч, хөгжих эхлэлийг тавьсан юм. Бидний үеийнхэн 1961 оны сүүл хавиас л сонирхож эхэлсэн байх. Зарим хүн “нохой” барилдаан ч гэж нэрлэдэг байв даа. Тэгээд л нэг үеийн залуус дугуйланд явж Монгол Улсын анхны гавьяат багш Цэрэндагва гэдэг хүний удирдлагад хичээллэх болсон. Багш маань л биднийг чөлөөтөөр хичээллэх боломж олгосон гэж боддог юм. Улмаар 1963 оноос олон улсын тэмцээн, уралдаанд оролцож жинхэнэ тамирчин болсон түүхтэй.
-Олимпод анх оролцоход сонин санагдаж байсан биз?
-1962 онд манай улс Олон улсын олимпийн хорооны гишүүн болсон. Тэгээд олон улсын тэмцээн, олимпод орох боломжтой болсон юм. 1964 оны Японы Токио хотод болсон зуны VIII олимпод анх удаагаа оролцсон. Тэр үед бид олимп гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Нэг л наадам болдог байх гэсэн бодолтой байсан. Тухайн үеийн Зөвлөлт холбоот улсаар дамжаад усан онгоцоор өдөр шөнө хоёр явж Токиод очиж байлаа.
-Тэр үед манай улсыг бусад улс орон хэр мэддэг байсан бэ?
-Монгол Улсыг дэлхий нийт таньдаггүй байсан. Мэддэг болсон үе нь 1961 онд Монгол Улс НҮБ-д элссэн явдал. Дараагийнх нь олимпоос медаль авч дэлхийд Монгол гэж улс байдгийг таниулсан юм. Би яагаад үүнийг дурсаж байна гэхээр тэр олимп Латин Америкт болсон. Биднийг гудамжаар явахад “Та нар хятадын монгол уу, оросын монгол уу” гэж асууж байсан. Бид “Чингисийн Монгол” гэж хариулахаар “Чингисийн Монгол гэж байдаг юм уу” гээд их гайхна. Тэгэхээр бидний үеийнхэн Монгол Улсаа дэлхийд таниулсан гэж ойлгодог. Үүгээрээ ч бид бахархаж явдаг юм. Тэр олимпоос бид бэлтгэл, сургуулилтаа тууштай хийвэл амжилтад хүрч болох юм байна гэсэн зорилттой буцаж ирсэн. Тэгээд дөрвөн жил бэлтгэл хийсний үр дүнд Ж.Мөнхбат аварга Энэтхэгт болсон дэлхийн аваргын тэмцээнээс анхны медалийг авч, Намжим маань шагналт байрт орж байсан. Ингээд Мексикт болох олимпийн бэлтгэлийг Отгонтэнгэр хайрхандаа очиж хийж байлаа. Хэдийгээр бэлтгэл хийхэд хүнд байсан ч Отгонтэнгэр хайрхан биднийг олимпоос медаль авахад их тус болсон. Мексикт очоод дэлхийн хүчтэнүүдтэй барилдахад бид нэг ч удаа эцэж цуцаагүй. Тэр үед 10 минутын барилдаан хийдэг байсан юм. Барилдааны сүүлийн хормуудад гаднын орны тамирчид цуцаж ядарсан байхад бид өндөр газар бэлтгэл хийсэн болоод ч тэр үү, улам их тамир орж, эрч хүч нэмэгдэж байх шиг санагдсан. Амжилтад нөлөөлсөн өөр нэг зүйл гэвэл ЗХУ-ын /хуучнаар/ өндөр чадвартай багш нар бидний бэлтгэл сургуулилтад тусалдаг байсан нь. Тэдний заасан арга техник их хэрэг болж байсан л даа. Ер нь олимпод нэгэн зэрэг дөрвөн медалийг манай орон гурван удаа хүртсэн байдаг юм. Анхных нь бид нар Мексикээс, дараа нь 1980 онд Москвагаас, тэгээд Бээжингийн олимпоос авсан түүхтэй.
-Олимпийн анхны медаль авсан агшинаа дурсвал?
-Тэр үед дөрвөн өдөр тэмцээн болдог байлаа. Өглөө бүр жингээ үзүүлнэ. 10 гаруй кг хасч байж жиндээ орно. Анхны олимпийн медалийн болзол хангаад бууж ирэхэд манай гурван тамирчин болзол хангах уу, үгүй юу гэдэг дээрээ байсан. Тэгээд л намайг тэвэрч аваад “За, медалийн салхийг чи хагалсан. Бид одоо үргэлжлүүлнэ” гэж байсан нь санаанаас гардаггүй. Ж.Мөнхбат аварга маань Америкийн бөхийг ялбал мөнгөн медаль авна, ялагдвал медальгүй хоцрох эгзэгтэй үед байсан. Барилдаан өндөрлөж медалийн болзол хангасан сайхан үйл явдал болж байлаа. Энэ бүхэн саяхан юм шиг санагдах ч их хугацаа өнгөрчээ. Одоо эргээд бодоход 44 жил өнгөрсөн байна шүү.
-Амьдралынхаа бүх л үед Та их спорттой нөхөрлөж бэлтгэл сургуулилт хийж, ард түмэн, төр улсынхаа нэрийг дэлхий нийтэд өргөсөн. Түүний ач тус ч Танд нөлөөлсөн байх. Одоо бие лагшин эрүүл биз?
-Бидний үед чинь одоогийн тамирчид шиг хангамж, витамин тэжээл гэж байсангүй. Ерөөсөө л борцтой шөлөө идээд л бэлтгэлээ хийж байгаад тэмцээнд ордог байлаа шүү дээ. Нэг үгээр хэлвэл, бидний үеийнхэн унаган байгалиас заяасан бүхнээрээ л медалийн эзэн болж байлаа. Бөх бол миний амьдралын утга учир гэж би ойлгодог юм. Залуу зандан наснаасаа өнөөг хүртэл зүтгэж явна. Би 12 жил тамирчин явж түүнээс хойш 50 гаруй жил дасгалжуулагч хийлээ. Ялалт, ялагдал, баяр гуниг гээд л тамирчин хүний бүхий л замыг туулсан даа. Тамирчин хүний амжилт гэдэг үүлэн чөлөөний нар шиг хэдхэн жилийн дотор л болж өнгөрдөг юм шүү дээ. Тэгээд бүх л насандаа амжилт гаргасан он жилээрээ овоглож явдаг. Тиймээс залууст хандаж хэлэхэд зөвхөн спорт ч биш аливаа зүйл дээр боломжийг л алдаж болохгүй шүү гэж захья.
-Олимпод орсноосоо хойш дахиад оролцсон бол амжилт гаргах байсан даа гэж сэтгэлдээ бодож явдаг биз?
-Миний бодож явдаг ганц л юм байдаг. Би гурван олимпод тамирчнаар, гурван олимпод шигшээгийн ахлах дасгалжуулагчаар оролцож байсан. Миний шавь нараас 14 хүн олимп, дэлхийн медаль авсан байдаг юм. Яахав эргээд харахад 1968 оны олимпод биднийг ороод ирэхэд өгсөн шагнал нь тухайн үедээ 3000 төгрөг, хөдөлмөрийн хүндэт медаль байлаа. Тэр үед чинь мотоцикль 5000 төгрөгийн үнэтэй байсан шүү. Одооны тамирчидтай адил ивээн тэтгэгч гэж байсан биш. Гавьяат бүү хэл орон сууц ч өгөөгүй. Тухайн үедээ амжилтыг нь зөв үнэлээд гавьяат тамирчин гэдэг цол өгчихсөн бол би дараагийн олимп, дэлхийд ч медаль авах бүрэн боломж байсан. Нэгэнт 10 гаруй кг жин хасуулж гурав, дөрвөн жил биеэ зовоож байж гаргасан амжилтыг нь үнэлэхгүй бол тухайн тамирчинд урам орохгүй шүү дээ. Энэ бол ганц миний ч бодол биш байх. Манай Д.Оюунболд гэж олимп, дэлхийн медальтай бөх байсан. Ямар ч гавьяа шагналгүй явж байгаад ардчиллын ач буянаар гавьяат болсон. Мөн Даваажав, Энхээ гээд олон бөх олимпоос медаль авсан атлаа гавьяат байхгүй л явна. Монголчууд Лондоны олимпоос 20 дахь медалиа хүртээд байна. Ядуу буурай орны хувьд энэ бол том амжилт. Олимпоос алтан медаль авч байснаа ахин батална гэж би бодож байгаа. Олимпод явсан баг тамирчдыг Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ дэмжиж алтан медаль хүртэнэ гэж итгэж байна. Мөн нутгийн чинь уул ус түшиж байгаа шүү. Тиймээс Та бүхнийхээ амжилтын төлөө залбирч сэтгэлдээ дээлийн чинь захыг мушгиж сууж байна.
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
47 минутын өмнө Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд А.Түвшинт…
-
1 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
47 минутын өмнө Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд А.Түвшинт…
-
1 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
122.201.31.210
Мундаг юу маа
Reply202.126.90.126
Ima gay
Reply202.126.90.126
Oshosiima