Өдөр тутмын харилцаа

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 03 -нд

Өдөр тутмын харилцаа

Морь  болгон  өөрийн гэсэн онцлог ааш авиртай ба энэ нь түүний хөдөлгөөн, харцанд илэрч байдаг. Морьд догшин, тайван, сэргэлэн цовоо, гунигтай, эмзэг мэдрэмтгий, эсвэл   мэдрэмтгий бус ч байж болно. Тэд ааш араншингаасаа хамааран,   хүний адилаар   янз бүрийн нөхцөлд, янз бүрийн хариу үйлдэл хийдэг. Морьдыг ойлгохын тулд морины хөдөлгөөний хэлийг судлах зайлшгүй шаардлагатай. Бэлчээрт буюу    жүчээнд морьтойгоо өнгөрүүлж   байгаа   цаг хугацаа   бол   морийг ойлгох үүднээс судлах боломж юм.  Тийм учраас   морьдоо судалж байгаа цаг хугацааг  дэмий өнгөрүүллээ гэж бодох хэрэггүй, ажиглалт нь түүнтэй харьцахад тусална. Адууны төрөлх зан авирын тухай мэдлэг нь морьтой тодорхой нөхцөлд хэрхэн харьцаж байгаагаас харагддаг. Морь ганцаараа байхдаа сүрэгтээ байсан үеэсээ тэс өөр авир гаргах тохиолдол бий. Морь номхон дуулгавартай байх нь үргэлж хүнээс шалтгаалдаг.                                                                                          

Шивнээ морь
Адуу судлаач Монти Робертс номонд тусгагдсанаар ийм хэллэг бий болжээ. Энэ нь хүн адууны биеийн хөдөлгөөний «хэлийг» ойлгох ба нөгөө талаас адуу хүнийг сайн судалснаар хүн морь хоёр бие биенээ бэрхшээлгүй ойлгоно гэсэн үг юм. Хүн адуунд хүч хэрэглэлгүйгээр харилцаж чадна. Морины хөдөлгөөний энэхүү хэлийг морь унадаг хүн бүр судлах ёстой.

Байнгын зуршил
Янз   бүрийн   араншинтай морьд нь юуны өмнө   танил хүрээлэлд байхдаа өөрийгөө аюулгүй    байна гэдгийг мэдэрдэг. Морьдынхоо эрүүл мэндийн байдлыг шалгах, туурайг цэвэрлэх, үүсэж болох гэмтлүүдээс сэргийлэх, заримдаа судасны цохилт, амьсгалын системийг нь хянах зэрэг үйлчилгээг өдөр дутам хийж гүйцэтгэх ёстой.

Туурайг шалгах
-Морины хөл рүү тонгойж гараа шилбэний үенд хүргээд «хөлөө өг» гэх буюу өөр төстэй команд өгч болно.
-Морь ийш тийшээ гэнэт үргэн зайлахаас болгоомжил
-Морь хойд туурайгаа өргөх үед ард талд нь байж болохгүй, учир нь гэнэт  ухарч магадгүй.
-Хусуураар цэвэрлэж байхдаа туурайг  гараараа  маш  сайн барь
-Тахыг тогтмол шалгаж бай.                                                                                                                               

Моринд ойртох
Жүчээний морьд догширдог үе бий. Хүн ойртож ирэхэд хамгийн номхон морь ч үргэх байдал гаргадаг. Гэнэтийн хөдөлгөөн, чанга дуу авиа зэрэг нь морийг үргээдэг. Морь дуу авиаг мэдрэмтгий хүлээн авдаг ба ууртай дуу хоолой, бүдүүлэг харьцаа, хувцасны хормой хийсэх зэрэгт үргэж цочдог байна. Морины ар талаас дөхөж очихдоо анхааралтай бай. Моринд араас нь ойртож байгаа бол цавь, гуя, бөөрний орчим хүрч болохгүй. Жүчээний морьд «эргээд» гэдэг командыг ойлгож, өөрөө эргэдэг тул байгаа газраа зогсоод дээрх командыг өгч эргүүлээд моринхоо нөгөө талаас нь угаах буюу эмээллэж болно. Хэрвээ морь энэ командыг биелүүлэхгүй бол мориныхоо урд талаар нь тойрч гарах хэрэгтэй. Тэгээд командыг давтаж хэлээд эргэхийг шаардах ба хойд хөлд нь хөнгөхөн хүрч болно. Ухрах тушаал өгөхдөө морины цээжийг хөнгөхөн түлхэнэ.       

Итгүүлэх ба урамшуулах
Моринд ойлгуулж итгүүлэх нь ямар нэгэн зүйлийг хүч хэрэглэн хийлгэхээс дээр байдаг. Айсан моринд машинаар авч явахыг ч ойлгуулж болно. Тэднийг хүчлэх юм бол тэд өөрсдийгөө хамгаалах үйлдэл хийдэг.

Амьсгал, судасны цохилт, халууныг хэмжих
Морины биеийн халуун, судасны цохилт, амьсгалыг өдөр бүр хянаж байх хэрэгтэй. Морины хэвийн халуун 38 градус орчим, судасны цохилт минутанд 36-42 байдаг. Тайван нөхцөлд минутанд 8-16 удаа амьсгаа авдаг. Биеийн халууныг хэмжихдээ халууны шил хэрэглэнэ.
Судас. Эрүүний ясны орчимд эсвэл хөлний өвдөгний үен дор артерийн судас руу гараа тавьж үзэх хэрэгтэй. Дараа нь 30 секундын турш зүрхний цохилтыг тоолоод, тоогоо хоёроор үржүүлж нэг минутанд цохилох зүрхний цохилтын тоог гаргана.
Амьсгал. 30 секундын турш морины хажуу бөөрнөөс / ташаанаас/ ажиглаж, амьсгаа авсан тоог хоёроор үржүүлж минутанд амьсгалах амьсгалын тоог гаргана. Морины ташаанаас хэрхэн амьсгаа авч, гаргаж байгааг харж болдог. Амьсгаа авч, гаргахыг амьсгалын мөчлөг гэж нэрлэнэ.
Халуун. Хүнээр морины толгойг сайн бариулж, хойд хөлний ойролцоо зогсох хүн урьдчилан вазелиндсан халууны шилээ морины шулуун гэдэс шургуулна. Халууны шилийг хөдөлгөөнгүй байлгахын тулд хошного руу чигжээс хийх ба халууны шилэнд бэхэлсэн нарийн уяагаа морины сүүлэнд уяна.                                           

Өдөр тутмын харилцаа
Адуунд хүч хэрэглэснээс үүсэн эвгүй сэтгэгдлийг тэрээр санаандаа удаан тээж, сөрөг туршлагыг мартаж чаддаггүй. Сайн сургасан адууг залж жолоодоход хялбар. Морьд түүнд ойртож буй хүн өөртөө итгэлтэй биш байгааг мэдэрдэг тул түүнд захирагдахыг хүсдэггүй /жишээ нь, хөдлөхөөс татгалзаж, хашигнана/. Ихэнх морьд магтаж, урамшуулахад таатай байдаг. Тэд илж байгаа нь магтаал, урамшууллын тэмдэг гэдгийг түргэн ойлгоно. Морийг илэхдээ сургах хэрэглүүр болгож, тодорхой хязгаартай байх ёстой. Адуу эерэг мэдрэмжийг сөрөг мэдрэмж шигээ удаан хугацаанд хадгалдаг. Сургалтад амттан өгч урамшуулах аргыг цөөхөн хэрэглэх ёстой. Цочроо, айдас ихтэй морийг байнга анхаар. Ихэнх адуу хүзүү, далных нь орчимд илэхэд дуртай байдаг. Үүнийг ашиглан аймхай морийг тайвшруулж болно. Ингэхдээ, гараа чих рүү нь болгоомжтой ойртуулж, илэхэд айдас нь арилна.
Морь бидний бодож байгаагаас бага ухаантай амьтан. Хэрвээ морь хэн нэгнийг хазах буюу муухай ааш гаргавал тэр дор нь шийтгэх хэрэгтэй. Яагаад ингэв гэдгийг сайн ойлго. Шударга бус шийтгэл зөвхөн айдас төруулдэг. Түүнчлэн толгой болон мэдрэг эрхтэн рүү нь цохихоос зайлсхий. Хэрвээ морь маш их айсан бол итгэлийг сэргээхэд их хөдөлмөр шааардагдана.                                                                                              

Жүчээнээс гаргах
Морийг цулбуураас хөтөлж хаалгаа онгойлгон, бэлчээрт гаргана. Дараа нь хаалгаа хааж, морины толгойг өөр рүүгээ эргүүлээд суллан тавина. Хэрвээ хэд.хэдэн адууг зэрэг хөтлөн гаргаж байгаа бол цулбуурыг орооцолдуулахгүй байх үүднээс зэрэг суллан тавина.

Морь барих, хөтлөх
Хэрвээ морьдыг өдөр бүр тодорхой цагт хашаанд нь хурааж сургавал амархан  баригддаг болно. Бэлчээрийн өвс нь морины хашаан дахь тэжээлээс нь илүү шим тэжээлтэй  бол тэднийг барихад хэцүү. Өөр морь хөтлөн
баригдахгүй  байгаа  морийг дагуулан булан руу ойртуулж шахан барьж болно.
-Морь руу өмнө талаас нь ойртож гараа хүзүү эсвэл далан дээр нь тавиад ногтоо толгой руу сунга.
-Цулбуур, хазаараа бүү далла, алган дээрээ идэх юм тавьж мориндоо өг.
-Морио илээд шууд барих гэж байгаагаа мэдэгдэлгүй ярьж тайвшруул
-Биеийн  мэдрэмтгий хэсэгт хүрэхээс зайлсхий. Хөшиглөж тангарч болзошгүй.
-Баригдахгүй байгаа морийг араас нь битгий хөө, түүнийгайлгахгүйн тулд хажуугаас нь ойрт.
-Тэвчээр, тайван байдал амжилтад хүргэнэ.
-Жолоог нь морины толгойд өлгө.
-Нөгөө  гараараа  хазаарыг морины хамарт ойртуул.
-Дараа нь хазаараа чихний дээгүүр давуулж хийгээд гархийгнь түгж.
-Морины далны тус газар зогсож бай.
-Баруун гараараа ногтны түгжээг түгжин зүүн гараараа цулбуураа барина.
-Чөлөөтэй явж чадахаар бол морийг хойноосоо хөтлөн «явцгаая» гэж чангахан хэлээд шууд урагш алхана.
-Морио хазаарлахдаа үргэлж дал орчим нь зогсож бай.
Түүнийг хянаж байхад илүү тохиромжтой.
-Морио хөтлөхдөө анхаарлыг нь татахын тулд үргэлж ярьж бай.
-Хашааны   хаалга,   торны хажуугаар өнгөрөхдөө болгоомжтой бай. Адуу ташаандаа шарх авбал удаан эдгэдэг.
-Торны хажуугаар өнгөрөхдөө морио ухраахгүй, гэмтэл авахгүй байлгахын тулд морьтойгоо зэрэгцэж яв.
-Хаалга хаахын өмнө морио өөр рүүгээ эргүулээд суллан тавьж болно.

Хатираагаар явах
Мал эмнэлгийн судалгаанаас звэл морийг ногт, хазаараас хөтөлж гаргах нь хамгийн тохиромжтой байдаг аж.
 -Морийг хатуу хөрстэй газар уралдуулбал тохиромжтой байдаг.
-Зурхайгаас шулуун замаар гараад дараа нь том тойргоор эргүүлнэ.
-Үзэгчдийн өмнүүр уралдаан шулуун замаар явагдах ба уралдааны хурдыг сааруулахгүйн тул элдэв саадыг арилгадаг.                                                                                                                                                           

Бөөнөөр гарах                                                                                                                                                      Морьдыг бөөн буюу хэсэг бүлгээр явуулах уралдааныг туршлагатай хүмүүс зохион байгуулбал илүү үр дүнтэй. Аюулгүй байх үүднээс морь хоорондын зайг заавал барих хэрэгтэй. Морин уралдааныг замын хөдөлгөөний баруун гарын дүрмээр зохион байгуулна. Морьдыг сайтар ажиглаж байх хэрэгтэй. Морьдын түрүүнд яваа хүн гараараа дохио өгч зам хөндлөн гарах гэж байгааг арын хүмүүстээ мэдэгдэнэ. Гудамжны хөдөлгөөний чиглэл, дэг журам нь морь унасан хүнд бас хамаатай байна.

Морьны уяа
 Морио уяхын тулд амархан тайлагдах зангилааг хэрэглэнэ. Цулбуурыг морины тогтсон уяанд уяна. Хэрвээ морь цочиж догширвол морины уяаг түргэн тайлах хэрэгтэй.
 

Морь унах хувцас
Морь  унах  хувцас  биед эвтэйхэн байх ёстой. Юүдэн ба дуулга малгай.
Юүдэн ба дуулга малгай. Энэ хоёр нь хоёулаа л стандартад нийцсэн, эрүүн доорхи уяа нь сайн таарсан байх ёстой.
Гутал. Гутал дөрөө рүү ороод байхгүйн тулд өсгийтэй байх хэрэгтэй. Гутал нь мөн шилбэ, өлмийн үеийг хамгаалах үүрэгтэй. Түрийтэй, хагас түрийтэй гутал өмсөнө. Гутлын түрий, хамар нь хатуулгатай байвал зүгээр. Арьсан гутал нь резинэн гутлыг бодвол арай найдвартай байдаг.
 Бридж /өвдөгөөрөө нарийн, гуталтай залгаа өмд/. Бридж нь арьс холгохоос хамгаалж, хунирахгүйгээр биед сайн таарсан байх ёстой. Арьсаар хийгдсэн өвдөгний хамгаалалт сайн. Жирийн бриджийг урт түрийтэй гутал дээр өмсөж болно.
Нурууны хамгаалалт. Уралдаан болон хурдан давхих үед нуруу хамгаалахад зориулагдсан хүрэм өмсөх хэрэгтэй /ядангуяа хүүхдүүд/.
Хамгаалалтын хүрэм. Хүрэм хүнийг мориноос унах үе хүнд гэмтэхээс хамгаална.


 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна