Мэдрэлийн системийн өвчин ба хортой зуршлууд


Адуу өвчин, айдас ба уур хилэнг мэдэрдэг ба заримдаа догширох буюу зарим үед тайван байдаг. Өөрөөр хэлбэл тэд дотоод болон гадаад нөлөөнөөс шалтгаалсан сэрэл, мэдрэмжтэй гэсэн үг. Адууны мэдрэлийн систем нь сайн хөгжсөн байдаг учир өчүүхэн гэмтэл, халдвар эсвэл хордлогын улмаас бүх бие организм нь хүндээр цочирч, өвчин үүсч болзошгүй.
Татран
Адууны мэдрэлийн системийн хамгийн аюултай өвчин нь татран юм. Эмчлэхэд бэрхшээлтэй уг өвчин нянгийн гаралтай байдаг. Өвчний халдвар нь хуучин шархаар дамжих нь олонтаа. Татрангийн анхны шинж тэмдэг нь булчин татаж адуу айдас цочирлын байдалд ордог. Өвчилсөн адуу удалгүй залгих болон сүүлээ өргөх ч чадваргүй болж таталтын улмаас чичэрч эхэлнэ. Өвчин хөнгөн тусвал адуу эдгэрэх боломжтой. Гэвч тэрээр хөл дээрээ цаашид зогсож чадахгүй бол бүрэн унтуулахаас өөр аргагүй. Татрангаар өвдсөн адууг тайван дулаан газарт байрлуулах ба пенциллин болон хордлогын эсрэг эм уусанаар таталтыг сулруулна. Урьдчилан сэргийлэх тарилгын тусламжтайгаар уг өвчнөөс зайлсхийх боломжтой. Тарилгыг 4-8 долоо хоногийн дотор хоёр удаа хийх ба жилийн дараа гурав дахь тарилгыг хийсэнээр бие оргинизмд дархлаа бий болдог. Нэгээс хоёр жилийн дотор тарилгыг давтан хийнэ. Хамгаалах тарилга хийлгээгүй адуу гэмтэл авбал нэн даруй татрангын эсрэг шингэн хийлгэвэл зохино.
Хордлого
Бэлчээрт байдаг адуу багваахай мэт хортой ямар ч ургамалыг иддэггүй. Гэвч өвсөнд орсон багваахай гашуун амтаа алддаг тул адуу тэднийг бусад өвсний хамт иддэг байна. Удалгүй анхны шинж тэмдэгүүд илэрнэ. Эцсийн дүндээ хор нь элгийг устгадаг. Хордсон амьтан сохорч гадаал ертөнцөд хариу өгөх чадваргүй болдог. Адуу ямар нэгэн зүйлийг тойрох ба тойргоор гүйж эхэлдэг. Зарим адуу толгойгоороо хана мөргөх буюу догширдог байна. Эдгээр шинж тэмдэг илэрвэл адууг бүрэн унтуулна. Хэрвээ адуунд өвчлөлийн мэдрэлийн шинжтэй шинж тэмдэг илрээгүй бол амин дэм өндөр дозоор өгөх, тусгай тэжээлээр тэжээх зэргээр элэг устахыг зогсоож болдог.
Орчиндоо буруу дасах хам шинж
Уг өвчний шинж тэмдэг илэрсэн унага «тэнэг, маанаг» юм шиг харагддаг. Гол төлөв цэвэр цусны гүүний унаганы амьдралын эхний 24 цагийн дотор уг өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг. Үүнд ийш тийшээгээ зорилгогүйгээр холхих, тэжээлээс татгалзах болон сохрох зэргээр илэрдэг. Өвчлөлийн шалтгаан одоогоор нээгдээгүй боловч төв мэдрэлийн системд нян халдварласнаас үүсдэг гэж таамагдадаг. Уг өвчнийг эмчлэх боломж маш хомс боловч унага эхний өдрүүдийн хямралыг давж чадвал цаашдаа өвчнөөс ямар нэгэн үр дагавар үлддэггүй гэж үздэг байна.
Татаж унах
Эпилепсия буюу татаж унах өвчин адуунд ч тохиолддог. Зохих эмчилгээ хийлгэсний үр дүнд таталтыг бууруулж болдог байна. Аюулгүй байдлын үүднээс ийм өвчтэй адууг уналга эдэлгээнд хэрэглэж болохгүй. Өвний хүндрэл адуу өөртөө хор хөнөөл хүргэж болохуйц хэмжээнд хүрсэн бол адууг бүрэн унтуулах хэрэгтэй.
Жүчээний адууны хорт зуршил
Жүчээний зогсоолд уягдаж үргэлж хөдөлгөөнгүй байгаа амьтаны гуниг цөхрөлөөс ийм зан авир үүсдэг байна. Жүчээний хорт зуршилд толгойгоо байнга сэгсрэх хаялах, уяан дээрээ эргэцэх, хий хазлах , өөрийгөө гэмтээх зэрэг орно. адууг нэгэн хэвийн байдлаар удаан байлгахад ганцаардал, тусгаарлал болон гадны нөлөөлөл хэт багассаны улмаас адуу ийм хариу үйлдэл хийдэг байна. Ийм зуршлууд илэрч эхлэнгүүт адууны амьдралын нөхцөлийг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа залуу адуу дээрх байдлаар маллагааны гажуудалыг илэрхийлдэг ажээ. Хэрвээ ийм зуршил нэгэнт хэвшсэн бол цаашид үүнд нь саад хийхэд нэн төвөгтэй болно. Хэвийн бус зан авирыг зөвхөн амьдралын хэвийн нөхцөл байдлыг бий болгосоноор өөрчилдөг. Заримдаа адуу бусдаасаа ийм зан авирыг сурдаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ энэ нотолгоо тун маргаантай. Мэдээж хэвийн морины дэргэд өөр морь ямар нэг зүйлийг хэмлээд байх буюу толгойгоо хаялаад байвал эрүүл адуу хүртэл ийм зан авирыг даган дуурайдаг гэж үздэг тал бий. Юм хэмэлдэг морийг эмчлэх механик хэрэгсэл, эм эсвэл хэмлэх зуршлыг арилгах мэс засалын аргыг ашигладаг. Гэхдээ адуунд бодитойгоор туслахын тулд илүү чанартай амьдралын нөхцөл байдлыг бүрдүүлж харилцах нөхцөл болон бэлчээрлэх, аялах боломжоор хангах ёстой.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна