Адууны мэдрэхүйн эрхтэнүүд

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 05 -нд

Таван мэдрэхүйн эрхтэн ♦ Мэдрэмжээ илэрхийлэх ♦ Орчинд хариу үйлдэл хийх
Адууны орчноо мэдэрч мэдрэхүйн эрхтэнээрээ хүлээн авах чадвар нь байгалиас заяасан зөн билэгтэй нягт уялдаа холбоотой. Адууны амтлах мэдрэмж бусад амьтныхтай адил боловч хараа болон сонсох мэдрэмж нь өвермөц онцлогтой байдаг.
НҮД БА ХАРАА
Адууны хоёр нүд хоорондоо хол байрладаг учир хараа нь эргэн тойрноо бараг бүрэн хянах чадвартай байдаг. Араатан амьтнаас зугтаж амь гардаг амьтны хувьд энэ нь үнэлж баршгүй ач холбогдолтой. Адуу харааны талбайнхаа төвд байрлаж байж айх аюулгүй гэдгээ мэдэрдэг. Адууны нүд олон зүйлийг илэрхийлж чадна. Гайхах,   сэжиглэх,   айхаас авахуулаад догшрох, зориглох, баярлах, тааламжтай байх хүртэл мэдрэмжийг илэрхийлнэ, Нүдээр нь адуу эрүүл эсэхийг шинжих ба өвчтэй адуу нүдээ хагас анидаг ба харц нь бүүдгэр байдаг.
ЧИХ БА СОНСГОЛ
Адууны сонсох чадвар нь гойд сайн. Тэдний дуу чимээ мэдрэх чадвар нь хүнийхээс хамаагүй илүү байдаг. Чих нь байнгын хөдөлгөөнд орших бөгөөд өчүүхэн чимээг ч хүлээн авах чадвартай. Адууны чихнийх нь байрлалаар тэдний сонирхол, баяр хөөр, гуниг, хүсэл, сэтгэлийн хөөрөл болон айдас зэргийг мэдэх боломжтой. Адуу сонсох нарийн мэдрэмжийнхээ ачаар эзэн нь түүнийг зэмлэж байна уу, магтаж байна уу, эсвэл ямар нэг тушаал өгч байна уу гэдгийг амархан ойлгодог учир түүнийг сургахад хялбар байдаг. Морьдын хоорондоо харилцах арга хэлбэрийн нэг нь шүргэлцэх үйлдэл юм. Морьд хоорондоо нөхөрлөхдөө бие биенийхээ арьс үсийг маажиж, үрэх ба залуу буюу сүрэг дэх байр суурь нь доогуур адуу үүнийг хийдэг. Адуу эргэн тойрондоо 340 градус харж чаддаг. Адууны нүд толгойн хоёр хажууд байрладаг ба энэ нь түүнд өөрийнхөө эргэн тойрны бүхий л байдлыг харах боломж олгодог.
ҮНЭРЛЭХ
Адууны үнэрлэх мэдрэмж нь дээд зэргээр хөгжсөн байдаг. Өргөн самсаатай учир нэгэн зэрэг олон үнэрийг хүлээн авах чадвартай. Тэрээр ойртож буй хүн өөрөөс нь айж байгаа эсэхийг үнэрлэн мэддэг. Адуу хуйхрах, тургих, гэдрэг ухрах зэргээр таагүй үнэрт дургүйцэж буйгаа илэрхийлдэг. Ихэнх адуу хоол тэжээлээс нь үл таних, эвгүй үнэр хоолоо иддэггүй.
АМТЛАХ
Адуу амтгүй муу өвс тэжээл идсэнээс идээгүй нь дээр гэж үздэг. Бэлчээр нь соргог ногоон өвс ургамлаар хучигдсан харагдавч заримдаа тэд идэхээс татгалздаг. Учир нь адуу бүдүүн ширхэгтэй ,бохир, шим шүүсгүй өвс ургамалыг иддэггүй. Мэдээж цэвэр цусны адуу нь энэ талаараа давжаа /пони/    адуунаас илүү мэдрэмтгий. Сахар болон бусад амттаныг адуу мэдрэхгүй учир тэднийг үл тоомсорлодог.
Шүргэх
Адуу нь их мэдрэмтгий учраас өвдөлтийг хурцаар хүлээж авдаг. Харин илж урам өгөх буюу өөртэй нь ярьж байгааг сайн мэдэрч тааламжтай хандана. Урамшуулах , сургах үед алдааг нь засах, морийг зогсоох буюу урагш хөдөлгөх зэрэгт урт ташуур ашигладаг учир нимгэн арьстай адуу нэлээд мэдрэг байдаг. Урьд нь хараагүй зүйлд адуу хушуугаараа хүрч үздэг байна.
АГААР
Агаар адууны хувьд их ач холбогдолтой. Сандарч мэгдсэн буюу айсан хүн морио бас айлгадаг бол өөртөө итгэлтэй хүн мориндоо итгэл төрүүлж чадна. Шинэ орчин болон үл таних хүмүүс моринд нөлөө үзүүлдэг. Морины дотоод мэдрэмж тавгүйтвэл адуу дуулгаваргүй байх, хөлрөх, эргэцэх зэргээр үүнийгээ илэрхийлдэг. Номхон тайван морь харин эзэндээ итгэж тушаалыг нь дуртайяа биелүүлнэ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна