Өвсөн хучилттай морин тойруулга


Морин спорт асар хурдацтай хөгжиж байгаа болохоор манай улсад удалгүй дэлхийн стандартад нийцсэн хучилт бүхий, сүүлийн үеийн техникээр тоноглогдсон морин тойруулга баригдах нь дамжиггүй.
Иймд ер нь Өрнө дахинд өвсөн хучилттай морин тойруулгуудад ямаршуу шаардлага тавьж байдаг талаар сонирхуулахаар шийдлээ.
Морин тойруулга нь Өрнө дахинд бүр Эртний Грекээс өвлөгдөн үлдсэн зүйл юм. Тэртээ дээр үед Грекчууд морин тойруулга дотроо морин тэргээр уралддаг байжээ. Тэр цагаас хойш олон мянган жилийн хугацаа өнгөрч, морин тойруулгын тоноглол, хучилт гээд олон зүйл өөрчлөлт гарсан ч уралдааны морьдын хувьд физиологид нь хамгийн тохиромжтой хучилт нь зүлгэн хучилт хэвээр байна.
Тиймдээ ч Европын хамгийн шилдэг морин тойруулгууд нь бүгд зүлгэн хучилттай.
Морин тойруулгын уралдааны замын хучилт зүлгэнд маш хатуу, ихэд өвөрмөц шаардлага тавигддаг. Үнэхээр хатуу шаардлага тавигддаг болохоор анхлан байгуулаж эхлэхээсээ л технолгийг дээд зэргийг хатуу мөрдөхийг шаарддаг. Хэрэв алдаа гаргаж эхний шатанд технологийг зөрчвөл яваандаа өнгөц харахад өчүүхэн мэт байсан алдаа нь яваандаа томорсоор хэсэг зуурын засвар хийх замаар шийдэх боломжгүй болж, улмаар тойруулгын хучилтыг бүхэлд нь солихоос өөр аргагүй байдалд хүргэдэг. Харин энэ бол асар их зардал. Тиймээс морин тойруулгын удирдлага нь зүлгэн хучилтыг зохих ёсоор байгуулах, зохих түвшинд хадгалан арчлахад маш их анхаарал тавьж байдаг.
Хурдан хүлэг туурайгаараа цавчлан давхиж байдаг болохоор морин тойруулгын зүлэг нь маш өндөр ачаалал авч байдаг нь ойлгомжтой. Тиймээс суулгаж байгаа зүлэг нь хурдан ургадаг, ган ба цасгүй хүйтэн өвөлт тэсвэртэй, үндэс нь богино хугацаанд хүчтэй хөгждөг, хөрсөн дээрх ил хэсэг хурдан нөхөн сэргэгддэг тусгай сортын зүлэг байдаг. Зөвхөн ингэж байж л гойд ногоон өнгөтэй, нягт бөгөөд механик даах чадвартай сайн зүлэг бий болдог.
Энэ талын мэргэжилтнүүдийн нотлож байгаагаар бол морин тойруулгын уралдааны замын зүлгэн хучилт дээр онгоц буусан ч зүлэг нь гэмтэлгүй зүгээр байх чадвартай байдаг ажээ.
Зүлгийн бэлдэхдээ юуны өмнө шаардлага хангасан хөрсийг бэлдэж, ус зайлуулах системийг байгуулна. Ингэснээр төгс тэгш гадаргуутай болж, борооны дараа шалбааг тогтохгүй. Мөн зүлгэн хучилтын уян хатан чанар ихээхэн чухал байдаг ажээ. Учир нь хэт хатуу зүлэг нь хүн, уралдааны морины хувьд гэмтэл авах өндөр эрсдэл үүсгэж байдаг. Уян хатан чадварыг сайжруулахын тулд зүлгийн хамгийн доод, суурь давхаргыг элсээр хийдэг. Морин тойруулгын зам нь нэг чигт байх ёсгүй бөгөөд өгсүүр, уруу газруу ээлжилж болох ч өгсөж уруудаж байгаагаас үл хамаараад бүх газраа адилхан тэгш байх ёстой юм.
Ийнхүү өндөр зардал гаргач байгуулсан зүлгээ мөн л зохих ёсоор арчлахгүй бол хайран мөнгөө дэмий үрсэн хэрэг болно. Тиймээс өрнөдийн орнуудад энд маш их анхаарал тавьдаг. Морин тойруулгын зүлгэн хучилтыг хамгийн цөөндөө долоо хоногт нэг удаа дугуйтай өвс хадагч машинаар хадаж тайраад дараа нь тусгай тэгшлэгчээр адил өндөртэй, өөгүй тэгш болгон засч байх ёстой. Зүлэгний өндөр нь 3-4,5 см өндөртэй байх ёстой. Харин харайлт хийдэг талбайн зүлэг нь 2,5-5 см өндөртэй байж болдог. Мөн үзэмжинд онцгой анхаардаг бөгөөд аль ч өнцгөөс харсан нэг төрлийн сорт суулгаж хийсэн гэдэг нь харагдахуйц жигд өнгөтэй байх ёстой.
Зүлгэн хучилттай морин тойруулгын хамгийн төгс жишээ нь Английн Аскот дахь морин тойруулгын зүлэг юм. Энэ морийн тойруулга дээр тэртээ 18-р зуун орчин үеийн анхны морин уралдаан явагдаж байсан юм. Өнөөдөр вангийн морин тойруулга дээр мэргэжилтнүүдийн 12 бригад ажиллан зүлгийн төгс хэлбэрээр арчилж байдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна