Чикош буюу мажар ковбой

2012 оны 6-р сарын 14 -нд

Уншигч танд бид өмнө нь Латин Америкийн ковбой нарын тухай танилцуулж байсан билээ. Гэхдээ зөвхөн Хойд ба Өмнөд Америкт л ковбойчууд буюу адуучид байдаг гэвэл мэдээж том эндүүрэл болж таарна. Европ, Азид ер нь адуу хаана л үржүүлж байна вэ тэр газар болгонд өөрийн гэсэн ковбойуудтай.
Энэ удаад уншигч таныг унгар буюу мажар ковбой болох чикош нартай танилцуулах гэж байна. Юуны өмнө ковбой гэдэг үхэрчин хүү гэсэн үг бол чикош гэдэг бол харин адуучин хүү гэсэн утгатай ажээ. Чикошууд нь эрт дээр үеэс л адуу, мал маллаж ирсэн хүмүүс. Гэхдээ хоньчид, үхэрчид гээд унгарын бусад малчдаа ялгаатай нь гэвэл өдөр хоног аргацаан баячуудад хөлслөгдөн зарлцагддаг ядуус биш байлаа. Тэд гол төлөв өөрийн гэсэн адуун сүрэгтэй байдаг байсан бөгөөд хөлсөөр мал тууж, хариулж явахдаа дутааж, эсвэл алдвал өөрийн сүргээсээ төлдөг байсан болохоор хотын баячууд найдвартай нь дээр гээд тэднийг хөлсөх ихэд дуртай байжээ.
Чикошууд нь хар эсгийгээр хйисэн дугуй захтай малгай, нутгаасаа хамаараад хөх, эсвэл цагаан өнгийн халхагар өргөн цамц, урт түрийтэй гуталтай, гартаа гурван метр орчим урт ташууртай гээд гадаад үзэмжээрээ орчин үеийн унгарчуудаас эрс ялгарна.
Чикошууд нь олон үндэстний агуу их нүүдлийн үеэр Уралын нуруу, Ижил мөрөн орчмоос нүүдэллэн ирсэн финн угор омгуудаас гаралтай бөгөөд Карпатын нурууг даван ирээд Тиса голын эрэг орчим нэг мөр суурьшжээ. Нум сум гаргууд эзэмшсэн, адуунд гарамгайгаараа алдартай эртний нүүдэлчин өвөг дээдсээсээ орчин үеийн чикоши нар хурдан хүлгээ хайрлах хайр, ярианы зарим онцлог л үлджээ.
Чикоши нарын сургасан адуу нь нохойн суудлаар суухаас эхлээд шаардлагатай үед дуу гаргалгүй хэвтэх, хэдэн цагаар хөдөлгөөнгүй зогсох гээд олон зүйлийг чадна. Яг л монгол түмт хээр талаар давхиж яваад гэнэт морьдоо өндөр өвсөнд хэвтүүлэн нуугаад дайсандаа үзэгдэхгүй болдог байсантай адил аргыг чикоши нар өнөөдрийг хүртэл морьдодоо сургаж байдаг. Тэр бүү хэл чикоши нарын дунд явагддаг баяр ёслолын үеэр морио хэвтүүлэх нь нэг ёсны өвөрмөц уралдаан болон хувирчээ.
Чикоши нарын бас нэг онцлог бол морь унахдаа гол төлөв зайдан унадаг бөгөөд заримдаа дөрөө бүхий тохом сул өлгөн явдаг. Ямар ч татлага байдаггүй. Энэ өвөрмөц эмээлэн тохомоо тэд унгар хэлээр “прикш” гэж нэрлэдэг.
Чикоши нар Хортбажи нэртэй газар жилдээ нэг удаа цуглан морь унах чадвар, сургасан эрдмээ сорьцгоодог. Чикоши нараас бусад малчид энэ уралдаанд сүрэг хонийг хамгийн хурдан хашаанд хаших, ноослох, бух бугуйлдах, тогоруун худгаас 120 литр ус татах. Харин чикоши нар морийг хэвтүүлэх, хар хурдаараа давхиж яваад огцом зогсох, урт ташуураар ташуурдан юм онох гэсэн зүйлээр уралдагцаадаг.
Уралдаан эхлэхэд эврийг мөнгөлсөн бухнуудыг хөөсөн унгар маягийн шуудан, улаач гарч ирнэ. Унгар маягийн буюу чикоши нарын шуудангийн морьд нь таван морьдыг зэрэг залж байдаг. Ингэхдээ урд нь гурав, ард хоёроор хөлөглөсөн таван морьийг арын хоёр дээр нь босч зогсоод жолоодож явах ёстой. Энэ мэдээж амаргүй.
Ингээд тэмцээн эхэлсний дараа хамгийн эхний уралдаанаар оролцогчид нь давхилтан дундаасаа урт ташуураар мөчирд өлгөсөн лонхыг унаж ташуурдаг ёстой. Дараа нь морьдыг хэвтүүлэх уралдаан явна. Дараа нь морин тэрэгтэйгээ саадыг сүлжих уралдаан явна.
Энэ мэтээр бүтэн өдөр тэмцээн уралдаан болоод орой болоход ялагчдад цом, шагнал гардуулснаар мажаар буюу унгар кобвой нар болон чикоши нарын тэмцээн дуусна.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна