Рейнинг

2012 оны 6-р сарын 13 -нд

Рейнинг гэдэг нь адууг жолоодох урлаг, морь хүн хоорондын хамтран ажиллах чадвар, сургуулилт зэргийг харуулсан вестерн төрлийн морин спортын нэг төрөл юм. 2000 оноос Олон улсын морин спортын холбооноос албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Европчуудын сургуулилт харуулдаг уралдааны ковбойжсон хэлбэр ч гэх нь бий. Уралдааны явцад тамирчин жолоог үргэлж нэг гараараа барьж байх ёстой.
Албан ёсны уралдаанууд дээр урьдчилан баталсан 11 загварын аль нэгийг нь сонгон авч түүнээ дагадаг. Загвар тус бүр нь зогсолт, богино ба ойрын зайн эргэлт, хөл солбих, гулгаж зогсох зэрэг элементүүдийг янз бүрээр агуулж байдаг.
Дараах төрлийн элементүүд байдаг, үүнд:
Тойрог (circles) – 20 м орчим диаметртэй тойргоор цогиулна.
Хөлөө солбих (a lead change) – хөдөлгөөний чигийг өөрчлөх үед агаар дээр хөлөө солбих. Хөлийг солихдоо явдал ба хурдыг өөрчлөх ёсгүй.
360 градус эргэх (spin). Хөдөлгөөнгүй хойд хөлийг тойрон эргэнэ. Эргэлтийг үнэлэхдээ хэмнэл, зөөлөн байдал, эзэлсэн байрлал ба хурдыг харгалзана.
Товчлох (run down). Манеж буюу уралдаан явагдаж байгаа талбайн хананы дагуу төв рүү нь давхих. Загварууд дээр гулгаж зогсохын өмнө ашигладаг.
Гулгаж зогсох (stop). Цогиулан хурд авсны дараагаар морь хойд хөлөө татан, урад хөлөө урагш түрэн тулаад бүрэн зогсох хүртэл гулгана. Уургын морьтой адил гэх юм уу даа.
180 градус эргэх (rollback). Хөдөлгөөний чигийг 180 градус өөрчлөх.
Ухарч алхах(backup). Адуу арагш ухарсан алхамыг 10 –аас цөөнгүйг хийнэ.
Амсхийх(hesitation). Адуу нь ам булаалгүй, тайван зогсох чадвартайг харуулах ёстой.
FEI буюу Олон улсын морин спортын холбооноос явуулдаг уралдаанд ганцаарчилсан ба багийн оноо тоололт явагддаг. Уралдаанд 18 дээш настай тамирчид, 6-аас дээш насны адуу оролцохыг зөвшөөрнө.
Нарийн харйга асган маш сайн нягтруулан чигжсэн дээрээс 5 см элс асгасан 60х40 м-аас багагүй талбай дээр явуулна.
Тэмцээний эхэнд морьтон болгон 70 оноотой гардаг. Гүйцэтгэж байгаа элементийг “+”, эсвэл д“ -” гэж дүгнэх бөгөөд шүүгч нар эерэг шийдвэл 70 оноо дээр 1 оноо нэмж, сөрөг шийдвэр гаргавал анхдагч 70 онооноос 1 оноо хасна.
Элементийн гүйцэтгэлийг харгалзаад шүүгч нь +1,5, эсвэл +0,5 гэж үнэлж болно. Заримдаа онцгой үзэмжтэй гүйцэтгэсэн тохиолдолд +2 оноо өгдөг.
Элементийг техникийн хувьд алдаагүй болов ч үзэмжгүй гүйцэтгэсэн тохиолдолд оноо өгдөггүй.
Мөр гишгэн тойргоор явах, хөлөө солбих, цогиулах хурд авах зэргийн тэгш хэмт байдлыг онцгой анхаардаг. Цогиулахаар хурд авах үед гишгүүлэх явдлаар гурваас илүү алхам хийх, хатираа явдал хийхийг хориглодог.
Мөн нийт загварын замын туулсан хурдын давхар үнэлдэг. Ялангуяа морины хурдаг удирдах чадварыг үнэлнэ.
Шүүгчид нь гол төлөв 5 хүний бүрэлдэхүүнтэй байдаг бөгөөд тоглолтын талбарын зүүн талын шугамны дагуу байрлаж байдаг. Хоёр ба түүнээс илүү тооны оролцогчид тэнцүү оноо авсан бол тэдний хооронд давтан уралдаан явуулдаг.
Төгсгөлд нь оролцогчид нь өөрийн хувцас, морины тоноглолуудыг шүүгчдэд харуулан урдуур нь яваад талбайгаас буухдаа морио хөтлөн явган бууна.
Жишээ болгоод нэгэн загварын зургийг туулах журмын хамт сонирхуулъя.
Старт-гараа, финиш – бариа. Дөрвөлжин доторх х нь талбайн эхэн ба адаг, дунд, баруун, зүүнийг баримжаалахад зориулсан тэмдэглэгээнүүд.
Загвар 1.
Талбайн цаад хэсэгт тултал цогиулаад сүүлийн тэмдэглэгээг өнгөрсөн даруйдаа газар дээрээ зүүн тийш эргэнэ. Амсхийлтгүйгээр эргэнэ.
Талбайн эсрэг тал хүртэл давхиулаад сүүлийн тэмдэглэгээний дараа суурин дээрээ баруун тийш эргэлт гүйцэтгэнэ, амсхийлтгүйгээр гүйцэтгэнэ.
Талбайн төв хэсэг хүртэл цогиулна. Төв хэсгийн тэмдэглэгээ өнгөрсний дараагаар гулгаж зогсох зогсолт хийнэ. Талбайн төв хэсэг хүртэл гурван метрээс багагүй газар гулгана. Дараа нь амсхийлт авна.
Суурин дээрээ дөрвөн удаа өндөр хурдтай баруун эргэлт хийнэ (spin).
Суурин дээрээ дөрвөн удаа өндөр хурдтай зүүн эргэлт хийнэ. Адуун талбайн зүүн хана руу харж байх ёстой.
Баруун хөлөөс цогиулж эхлээд гурван вольт буюу мөрөө даган тойрон үүсгэн цогиулна. Эхний тойрог нь том бөгөөд хурдан байх бол хоёр дахь нь жижиг удаан, гурав дахь хурдан бөгөөд том байна. Хөлөө талбайн төвд солино.
Баруун тийш гурван удаа тойрог үүсгэнэ. Эхнийх нь том ба хурдан, хоёр дахь бага ба удаан, гурав дахь том ба хурдан. Талбайн төвд хөлөө солино.
Зүүн тийш эргэн том ба хурдан тойрог хийж эхлээд дуусгалгүйгээр талбайн баруун хананы дагуу цогиулаад төв тэмдэглэгээг өнгөрсний дараа гулгах зогсолт хийнэ. Ингэхдээ талбайн хананд зургаагаас илүү метр ойртохгүй. Амсхийлт таван секунд хийгээд хөтөлбөрийг дуусгана.
Энэ бүх элементүүд Хойд Америкийн ковбой маягийн амьдралын хэв маягаас үүдэлтэй байсан нь бэлхэнээ харагдаж байгаа байх. Рейнинг гэдэг нь англи хэлний rein буюу жолоо гэсэн үгнээс гаралтай юм. Олон тоо толгой бүхий үхэр сүрэг хаших, тамгалах үед үхэрчин хүү буюу ковбой нарын морьдид богино зайнд огцом эргэх, огцом зогсох, хурд авах зэрэг онцгой шаардлага тавьдаг байснаас үүдэлтэй юм. Техникжихийн хэрээр үхэр сүргийг хариулах, маллахад морь унасан ковбой шаардлагагүй болсон ч энэ бүх шаардлагын дагуу сургасан морьдын үзүүлэн тоглолт нь морин спортын нэгэн төрөл болгон ийнхүү хадгалагдан үлджээ.
АНУ-д 1966 онд Рейнтингийн үндэсний ассоциаци (National Reining Horse Association) байгуулагдсан байдаг. Энэ байгууллага нь рейнингийг америкт төдийгүй дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах ажлыг сайн хийсний хүчинд зөвхөн америкчуудын мэддэг байсан энэ спорт дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Рейнингийн олон төрлийн уралдаан байдгаас 4,5,6 настай адууны рейнинг буюу NRHA Derby, 3 настай адууны уралдаан NRHA Futurity юм.
Америкчууд өөрийн гаргасан дөрвөн бээрийн адуу буюу куартерхорс (quarter horse) нь рейнингд хамгийн тохиромжтой үүлдэр гэж үздэг. Америкийн куартерхорсын ассоциаци нь (American Quarter Horse Association) рейнингийн тэмцээний тогтмол зохион байгуулж, сурталчилж байдаг.
Морь унах, сургах онцгой чадвартайгаараа алдаратй монголчуудын хувьд спортын энэ төрөлд амжилт гаргах бүрэн боломжтой юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна