Дөрөөг анх энэтхэгчүүд зохиожээ

2012 оны 6-р сарын 13 -нд

Энэтхэг орны хэт халуун, чийглэг уур амьсгал адуу үржүүлэхэд тийм таатай бус гэлцдэг ч энэ улсад адууг хэдэн мянган жилийн тэртээгээс үржүүлсээр иржээ. Үүнийг батлах баримтуудын нэг бол бидний сайн мэдэх адуу сэтэрлэхтэй төстэй ёслол байна. Энэтхэгт манай тооллын өмнөх 7 мянган жилийн тэртээгээс адуу сэтэрлэж байжээ. Ингэхдээ тусгайлан сонгож авсан азаргыг суллан тавиад араас нь сайтар зэвсэглэсэн цэрэг хөдөлгөдөг байна. Дуртай зүг рүүгээ яваа азарга замдаа зэргэлдээх вант улсуудын хилийг давбал тухайн улсын эзэн ван нь азарганы эзэнд суудлаа тавьж өгдөг байсан гэдэг. Харин ёсыг даган сайн дураар бууж өгөхгүй гэвэл азаргыг дагаж яваа цэрэг зэвсгийн хүчээр буулган авдаг байж.
Манай тооллын өмнөх V зуунд одоогийн Энэтхэг буюу Бхарат морин цэрэгтэй байв. Ингэхдээ гол төлөв байлдааны морин тэрэг хөллөн байлддаг байжээ. Мөн зарим эх сурвалжуудад дөрөөг анх энэтхэгчүүд зохиосон ч гэдэг. Тэр үеийн энэтхэг дөрөө нь нүцгэн хөлийн эрхий хуруу хийдэг жижиг цагираг хэлбэртэй байсан байна.
Орчин үе
Энэтхэгт олон мянган жилийн тэртээ байсан үүлдрүүдээс зарим нь өнөөдрийг хүртэл хадгалагдан үлджээ. Бүгд бие жижигтэй болохоор европчууд тэднийг пони адууны төрөлд хамруулан үздэг. Жишээлэхэд, Хималайн нурууны ойролцоох нутагт байдаг бхутья үүлдэр байна. Энэ үүлдэр нь сэрвээгээрээ 130 см орчим өндөртэй бол спитти нэртэй өөр нэг үүлдэр нь сэрвээгээрээ ердөө 122 см өндөр. Уулархаг, хад чулуу ихтэй газар харьцангуй хүнд ачаа зөөн урт замыг бага амралттайгаар туулахад сайн зохицсон үүлдэр ажээ. Эдгээр үүлдрүүд нь гол төлөв саарал зүстэй, бат бэх туурайтай, шөрмөслөг адуу юм.
Харин Энэтхэгийн баруун хойд ба хойд нутагт арай илүү том, сэрвээгээрээ 140 см орчим өндөртэй манипури, катьявари, марвари үүлдрийн адууг үржүүлдэг. Эдгээрээс манипури үүлдрийг Энэтхэгийн хамгийн эртний үүлдэр гэж үздэг. Энэ адууны талаар манай тооллын өмнөх 7-р зууны үеийн эх сурвалжуудад дурдсан байдаг. Тухайн үед энэ үүлдрийг ихэд тархаад байсан поло тэмцээнд унадаг байжээ. Дашрамд сонирхуулахад англичууд Энэтхэгийг колончилж байхдаа полотой танилцан улмаар цаашид сурталчлан түгээсэн байдаг. Бүр сонирхолтой нь поло тоглоход хамгийн сайн тохирсон үүлдрийг өнөөдрийг хүртэл манипури үүлдэр тэргүүлсээр байгаа бөгөөд тэднийг Энэтхэгээс олноор нь Европ руу экспортлон үржүүлдэг юм. Европын үүлдрүүдээс харьцангуй бие багатай ч маш тэсвэртэй, хүчтэй, жолоо сайн мэдэрдэг, богино зайнд огцом хурд авч чаддаг гээд давуу тал олныг олж харж болно. Энэ үүлдрийг бүрэлдэн тогтоход монгол, төвд адууны тэсвэр тэвчээр, араб үүлдрийн хурд нөлөөлжээ.
Германы хонь ноход шиг соотгор чихтэй марвари үүлдрийн тухайд манай сэтгүүл өмнө нь уншигч танд хүргэж байсан болохоор санаж байгаа байх аа.
Энэтхэг орон нь олон зууны туршид лалын шашинт байлдан дагуулагчдын дайралтанд өртөж байсан болохоор араб үүлдрийн адууг ч эрт цагаас эхлэн олноор худалдан авч, үржүүлсээр ирсэн. Алдарт Марко Поло нь өөрийн зохиолдоо “энэтхэг наймаачид Аденаас олон тооны араб үүлдрийн адуу худалдан авч өөрийн орон руу зөөдөг” гэж дурдсан байдаг. Араб адууг Энэтхэгчид цэврээр үржүүлэх, мөн өөрийн нутгийн цусыг сэлгэх зорилгоор үржүүлэх гэсэн гол хоёр чиглэлд анхаардаг байв. Цэрэг дайны зориулалтаас гадна олныг хөгжөөх морин уралдаан ч хөгжиж байсан нь ойлгомжтой. Энэтхэгийн хамгийн анхны морин тойруулгын уралдааныг тэртээ 1777 онд Мадрас хотноо зохион байгуулжээ.
Үүнээс хэдэн жилийн дараагаар Мумбай, Бангалор хотуудад морин тойруулга баригдсан бөгөөд зуун жилийн дараа буюу 1885 он гэхэд Энэтхэгт 76 морин тойруулга тогтмол ажиллах болжээ. Энэ үед Энэтхэг нь бараг бүхэлдээ англичуудын колони болоод байсан болохоор морин тойруулгын бүтэц, хурдан морьдын шилэлт сонголт, үржүүлэгт англичууд голлон нөлөө үзүүлж байсан нь ойлгомжтой. Гэхдээ тэр үед Англиас далайгаар цэвэр англи цусны адууг усан онгоцоор тээвэрлэнэ гэдэг тун ч амаргүй атлаа үнэтэй ажил байсан болохоор цэвэр англи үүлдрийн адуу Энэтхэгт цөөн байв. Харин 1869 онд Суэцийн сувгийн нээснээр англиас тээвэрлэсэн бараа энэтхэг хүртэл хэдэн сар биш харин хэдхэн долоо хонодог болсон тул цэвэр англи цусны адуу Энэтхэгт олноор орж ирэх болжээ. Үр дүнд тэд араб адуу аажмаар шахагдаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гэхэд Энэтхэгт үйл ажиллагаа явуулж байгаа есөн морин тойруулга дээр зөвхөн цэвэр англи адуу л уралддаг болжээ.
Адууг шилэх, уралдуулах систем нь Англи, ер нь Өрнө дахинаас нэлээд ялгаатай. Цаг агаар нь их халуун болохоор уралдааны улиралд нь намар орой эхлээд хавар эрт дуусна. Гэхдээ энд мөн л тухайн нутгийн онцлогоос хамаарна. Жишээлэхэд, хамгийн зөөлөн цаг агаартай гэх Бангалорт хотод зургаа, долдугаар саруудын тогтсон хэдэн өдрүүдэд л уралдаан явагддаг.
Улирлын гол уралдаан нь бусад морин тойруулгууд дээрхтэй адилаар Дерби байдаг. Дербийн шагналын сан нь 1 сая рупи буюу 20 мянга гаруй доллар. Үүнээс гадна морин тойруулга тус бүрийн хамгийн шилдэг морьд нь жил болгоны гуравдугаар сарын эхний долоо хоногт «Инвитейшн Кэп» гэх хамгийн үнэтэй бас нэр хүнд бүхий шагналын төлөөх уралдаанд оролцдог. Энэ уралдаан нь Энэтхэгийн есөн морин тойруулгуудад ээлжлэн явагддаг. Уралдаан болгоны эхний зургаан байр нь шагналтай. Нутгийн адуу үржүүлгийг дэмжихийн тулд экспортоор оруулж ирэх адууны тоонд хязгаар тогтоох бодлогыг засгийн газраас явуулдаг.
Энэтхэгт морин спорт маш олон дэмжигчидтэй. Ялангуяа арми, цэргийнхний дунд морин спорт дэмжигчид маш олон бий. Энэтхэгийн армид өнөөдрийг хүртэл морин цэргийн ангиуд байдаг бөгөөд тэд бүгд өөрийн гэсэн морин спортын клубуудтай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна