Жүчээний арчилгаа


Байгаль дээр адуу нь үсээ арчлахад багагүй цаг зарцуулдаг. Энэ бол эрүүл мэндэд нь тустай төдийгүй адуун сүргийн дотоод харьцаа, уур амьсгалд чухал үүрэгтэй.
Сүрэгт байгаа морьд нь нэг нэгнийхээ үсийг цэвэрлэн, нөхөрсөг харьцаатайгаа илэрхийлдэг. Нэгнийхээ үсийг сэрвээ, хажуунаас эхлэн хазалж, шүдээрээ зөөлөн зөөлөн зулгаах замаар цэвэрлэн, хуучин үс, хагийг нь зайлуулдаг. Харин бие даан цэвэрлэгээ хийхдээ хөрвөөдөг.
Адууг жүчээнд арчлах, тэжээхэд хоорондоо чөлөөтэй харьцан нэгнээ цэвэрлэх, эсвэл өөрөө хөрвөөн цэвэрлэгээ хийх боломж байдаггүй. Тиймээс эзэн өөрөө оролцохоос өөр аргагүй юм. Уралдаан тэмцээнд оролдог адууны эрүүл байхын нэг үндэс нь зөв цэвэрлэгээ юм. Арьс нь адууг халуун хүйтэн, гэмтлээс сэргийлж байдаг төдийгүй бодисын солилцоо, амьсгал, орчин тойрноо мэдрэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Морины үс, арьсыг цэвэрлэх ажиллагааг европ, америкт грумминг гэж нэрлэдэг.
Юуны өмнө халдвар тархахаас сэргийлэх үүднээс адуу бүр тусдаа сойз, сам, хайчтай байх ёстой.
Европт хэрэглэгддэг адууны цэвэрлэгээний хэрэгслүүдээс сонирхуулъя.
Төмөр самнуур
Бохирдсон сойзыг цэвэрлэх зориулалттай. Мөн самнуурыг өөрийг нь үс, бохироос тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.
Биеийн сойз
Жүчээнд уяатай морьдын их биеийнх нь бохир, хагийг арилгадаг. Сойзны үс нь богино, өтгөн байх ба хатуулгаараа ялгаатай. Адууны арьс, үс зөөлөн эмзэг байх тусам сойз зөөлөн байх ёстой. Зундаа зөөлөн үстэйг, өвөлдөө илүү ширүүнийг ашиглана.
Хуванцар самнуур
Хатсан, наалдсан шавар, хөлсийг арилгахдаа хуванцар ба резинэн самнуур ашигладаг. Ширүүн болохоор гэдэс, цавь, хамар зэрэг эмзэг газруудад болгоомжтой хэрэглэнэ. Үе мөчийг хуванцар самнуураар цэвэрлэх хэрэггүй. Учир нь шөрмөс шууд арьсан доор байрлах тул гэмтээх эрсдэл ихтэй.
Таар
Хуурай, эсвэх чийгтэй таараар хатсан хөлс, шаврыг арилгахад хэрэглэнэ.
Урт үстэй ширүүн сойз буюу денди сойз
Бохирдсон үс арьсыг цэвэрлэхдээ хамгийн анх энэ сойзоор цэвэрлэдэг. Гэхдээ эмзэг газруудыг цэвэрлэхгүй.
Усны сойз
Адууны дэл сүүлийг самнах, цайвар зүсмийн адууны үсэнд наалдсан бохир толбыг арилгахад хэрэглэнэ.
Хөөс
Ам, нүд, хамарт зориулсан, мөн сүүлний угийн доод хэсгийг цэвэрлэх хоёр янзын хөөс байна. Сайн чанарын хөөс ашиглахгүй бол чанар муутайг хэрэглэснээс болоод жишээ нь нүдэнд үлдэж үрэвсэл үүсэх аюултай.
Даавуу
Хамгийн сүүлд гүйлгэн арчиж, толийлгохын тулд чийгтэй алчуур хэрэглэнэ. Сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй.
Туурайны хутга
Үзүүр нь мохоо байх ёстой. Туурайнд наалдсан хог, бохирыг цэвэрлэхэд ашигладаг.
Иллэгийн дэрэнцэр.
Булчинд иллэг хийх, цусны эргэлтийг сайжруулахад ашиглана. Хэрэглэхийн өмнө морийг сайтар цэвэрлэж, угаасан байх хэрэгтэй.
Туурайны тос
Туурайны тос нь тунгалаг, эсвэл хар байдаг. Туурайг хамгаалах, бас гоё харагдуулахын тулд хуурай, цэвэрлэсэн туурайнд түрхдэг. Туурайны тос нь гоёлын ба бактерийн эсрэг үйлчилгээтэй гэж хоёр янз байдаг.
Цэвэрлэгээ
Баруунд жүчээний арчилгааг иймэрхүү дарааллаар хийдэг байна. Жүчээнд байгаа адууны бүтэн цэвэрлэгээг стреппинг гэдэг. Үүнд үсэнд наалдсан бохирыг цэвэрлэх, булчин, арьсанд иллэг массаж хийх орно. Ингэснээр адууны үсний өөрийн тос гадагшилж, цусны эргэлт сайжирна. Стреппингийг бэлтгэлийн дараа хийх нь хамгийн үр дүнтэй.
Өглөөд бэлтгэл эхлэхээс өмнө хурдавчилсан цэвэрлэгээ хийнэ. Хөлийн доод хэсгийг алчуур, таараар цэвэрлэж, хамар, сүүлний угийн доод хэсгийг хөөсөөр цэвэрлэнэ. Сойзоор арьсыг сойздоно. Үүнийг англиар квотерринг буюу дөрөвний нэглэх гэдэг. Учир нь нэг удаад морины нэг хөлийг нь оролцуулан биеийн дөрөвний нэгийг нь цэвэрлэдэг. Морийг нэмээгээр хучсан байна.
Бүтэн цэвэрлэгээ
Бохирыг арилгах
Алхам 1
Өсгийнөөс өлмий чигт нь туурайны хутгаар наалдсан бүх хог, бохирыг арилгана. Мөн дахны дотор талыг цэвэрлэнэ.
Алхам 2
Хатсан шаврыг резинэн самнуур, эсвэл ширүүн денди сойзоор цэвэрлэнэ. Денди сойз ширүүн болохоор гэдэс зэрэг эмзэг хэсгүүдийг орхино.
Биеийн сойзыг ашиглах
Алхам 1
Үндсэн шавар, бохирыг арилгасны дараа арьсыг цэвэрлэх иллэг хийхийн тулд биеийн сойзыг ашиглана. Ингэхдээ сойзоороо бага зэрэг тойрог хөдөлгөөн хийж, чангавтар даран үсний ургах чигт нь хүзүүний дагуу сойздоно.
Алхам 2
Хүзүүг тойруулан сайтар иллэг хийж цэвэрлэсний дараа дэлийг нэг тал руу нь унжуулж байгаад хэсэг хэсгээр нь сайтар цэвэрлэнэ. Гараараа орооцолдсон, зангидагдсан хэсгүүдийг нь тайлаад сойзоороо үсний угаас гадагш чигтэй арчина.
Алхам 3
Сүүл чигтээ яван сойзоор бүх биеийг цэвэрлэн иллэг хийнэ. Цавь, хөлийн ар тал зэрэг эмзэг хэсгүүдийг цэвэрлэхдээ өшиглүүлэхгүйн тулд хажуу талд шахаж зогсоно.
Алхам 4
Эхлээд нэг талыг нь цэвэрлэж дуусаад дараа нь нөгөө тал руу нь шилжинэ. Зүүн талд нь байхдаа зүүн гараараа, баруун талыг баруун гараараа цэвэрлэнэ. Цэвэрлэж дуусах үед гар чинь цуцахгүй байгаа бол хангалттай цэвэрлэгээ хийгдээгүй гэсэн үг.
Алхам 5
Морины хамрыг цэвэрлэхдээ зөөлөн үстэй сойз ашиглана. Цэвэрлэхдээ цулбуураас барина. Сүүлийг сойздох
Эхлээд бүх л орооцолдсон, зангидагдсан хэсгүүдийг гараараа тайлна. Дараа нь биеийн сойзоор арчина. Үсийг зулгаалгүйгээр болгоомжтой сойздоно. Сүүлний хэсгийг атгаж байгаад дээрээс доош чигтэй савсан хөдөлгөөн хийж сойздоно.
Иллэгний дэрэнцэрээр илэх
Иллэгний дэрэнцэрээр зөвхөн хүзүү, мөр, дал, ташааг илж булчинг нь чангалж өгнө. Сайн даран алгадах хөдөлгөөн хийж, дагууд нь савах хөдөлгөөн хийнэ.
Нүд, самсай, сүүлний угийг цэвэрлэх
Нүд
Хөөс нойтон, гэхдээ нүдэнд ус оруултал нойтон байх ёсгүй. Морины зовхийг цэвэрлэх гэсний хэрэггүй. Цохны чигт нь нүдний гаднаас дотор чигт нь хөөсөөр арчина.
Самсай
Хөөсөөр морины уруулыг тойруулан алчаар самбаагаар арчина. Самсай доторхийг цэвэрлэнэ.
Сүүлний уг
Зориулалтын хөөсөөр цэвэрлэнэ. Их болгоомжтой арчих хэрэгтэй.
Дэл
Самнан арчилсан, цэвэрлэсэн гэдгийг харагдуулахуйц байдлаар самнана. Эхлээд хөөсөнд ус шингээн илүүдэл усыг шавхаад арчина. Дараа нь угаас нь үзүүр чигт сойздон цэвэрлэнэ.
Сүүл
Сүүлийг самнахдаа дээрээс нь эхэлнэ. Дэлтэй адилаар.
Даавуугаар арчих
Даавууг бага зэрэг норгоод алганы дайтай нугалан эвхээд бүх биений үсний ургасан чигт арчин, үлдсэн тоосонцроос цэвэрлэнэ.
Туурайг тослох
Туурайг тослохын өмнө гадрыг нь сойзоор сайтар цэвэрлэнэ. Их бохирдсон тохиолдолд сайтар угаана. Угаасны дараа хаттал арчих хэрэгтэй. Тослохдоо жигд, нимгэн түрхэнэ. Бохир, өвс наалдахаас сэргийлэхийн тулд тавхайг ч мөн тослоно.
























0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна