Horseball буюу морин квиддич
А.Тэлмэн
Гарри Поттерийн адал явдлыг харуулсан кино дэлгэцнээ гарснаас хойш нисдэг шүүр унан тоглодог квиддич нэртэй сонин тоглоомыг мэдэхгүй хүн гэж байхгүй болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй биз. Харин квиддичтэй их адил хорсебол нэртэй спорт байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Францын Бордо хотод амьдардаг хоёр найз 20-р зууны 70-аад онд нэгэн шинэ спортын эхийг тавьжээ. Тэд регби, сагсан бөмбөг хоёрыг хослуулсан өвөрмөц спорт бодож олоод хорсебол гэж нэрлэсэн байна. Үүнээс хорин жилийн дараа буюу 1990-ээд онд хорсебол нь хилийн дээсийг аль хэдийнэ давж Англид өөрийн гэсэн тоглогч, сонирхогчидтой болж амжжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 15 улсад хорсеболын холбоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Олимпийн төрөлд оруулахаар хэлэлцэж байна.
Үүсгэн байгуулагчид
Хорсебол нь Horseball буюу морин бөмбөг гэсэн англи утгатай ч зохиогчид нь Бордо хотын франц залуус гэдгийг дээр дурдсан. Тэр үед эгэл дасал болсон ердийн морин зугаалгыг орлож чадах хөгжилтэй бөгөөд техник гүйцэтгэлийн хувьд хялбар тоглоом зохиох талаар Францын морин спортын холбоо идэвхтэй ажиллаж байв. Энэ үед морин спортын зааварлагч, регбийн тоглолч Жан-Поль Депон ба Филипп Тебо гэдэг залуу мэргэжилтнүүд энэ спортыг санал болгосон байдаг. Өнөөдөр хорсебол нь Францын морин спортын салшгүй хэсэг болсон бөгөөд 450 гаруй клубууд хоорондоо янз бүрээр өрсөлдөх болжээ.
Тоглоомын дүрэм
Хорсебол нь поло, регби, сагсан бөмбөгийн холимог гэж болно. Тоглоомонд тус бүр дөрвөн хүнтэй хоёр баг оролцоно. Тоглолтын явцад хоёр удаа тамирчнаа солихыг зөвшөөрдөг. Тоглолтонд газраас өргөн барих зориулттай тусгай бариул бүхий хөл бөмбөгийн бөмбөгийг ашигладаг. Хожихын тулд бөмбөгийг газраас 4,5 метрийн өндөрт байрлуулсан 1 метрийн диаметртэй цагираганд хийх хэрэгтэй. Тоглолт нь 25х65 м харьцаатай талбай дээр 10 минут явагддаг. Энэ бол хүн, морь хоёрт хангалттай гэж үздэг.
Дүрмийн хувьд бөмбөгийг сагс руу шидэхийн өмнө тоглогчид нь хоорондоо хамгийн багаар бодож гурван удаа дамжуулалт хийсэн байх ёстой. Нэг тоглогч бөмбөгийг арван секундээс удаан барих ёсгүй. Бөмбөг талбайгаас гарвал гаргасан баг нь өрсөлдөгчдөө бөмбөгийг шилжүүлнэ. Бөмбөг газар унавал тоглогч нь зөвхөн цогьж байгаа мориноос тонгойн бөмбөгийг шүүрэн авах ёстой. Хүүхдийн тэмцээнд морио хатируулахыг зөвшөөрдөг. Тоглогчийг мориноос унахаас нь сэргийлэх үүднээс дөрөөг нь холбож бэхэлдэг. Ингээд шаардлагатай дамжуулалт хийсний дараагаар тоглогч нь дөрөөн дээрээ босон цагираг руу бөмбөгөө шидэж болно. Гол төлөв 5-10 метрийн зайнаас шиддэг бөгөөд нэг тоглолтонд дунджаар 15 хүртэл бөмбөг оруулдаг. Торгуулийн шидэлт гэж бас байна.
Хорсебол нь дотроо гурван төрөлтэй.
Поло тоглох үед бүх ачаалал жолоонд ирдэг бол хорсеболд тоглогчийн хөл дээр бүх ачаалал ирдэг болохоор тамирчид нэлээдгүй туршлагатай байх ёстой. Хувцаслалтын хувьд урт түрийтэй гутал, дуулга, өвдөгний хамгаалт, майк өмссөн байна. Бөмбөг барихад саад болдог учир бээлий өмсдөггүй. Хорсебол тоглодог морь маш сайн сургагдсан байх ёстой бөгөөд эмээлийн сонголт, хөлийн хамгаалалт дээр онцгой анхаардаг.
Одоогоор хорсеболийн хамгийн хүчтэй баг мэдээж Францчууд. Дараа нь Португаль, Бельгийн багууд ордог байна. Хорсебол нь Их Британи, Итали, Австри, Герман гээд морин спорт өндөр хөгжсөн орнуудад түгээмэл бөгөөд Хойд ба Өмнөд Америкийн орнуудад газар авч, сүүлийн жилүүдэд Австралид хүртэл тоглодог болсон. Хорсеболийг Олон улсын морин спортын холбоо албан ёсоор хүлээн зөвшөөрч, Олимпийн төрөл болгох талаар яригдаж байгаа спорт юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна