Өмнөд Америкийн Ковбой буюу Гаучо


Манайхан Ковбой гэхээр өргөн хүрээтэй бүрх малгай духдуулсан, урт цув нөмөрч, жинс өмссөн, юунаас ч айдаггүй эрэлхэг морьтонгуудыг төсөөлдөг. Харин орчин цагт зоригтой, шийдэмгий гэдэг утгаар нь хаа сайгүй л лут эрчүүдийг ковбой гэх болжээ. Үүнд нэг жишээ татахад Өмнөд Америк тивд өөрийн гэсэн ковбой бий. Тэднийг гауча гэдэг аж.
Ковбой гэдгийг үгчилбэл үхэрчин хүү буюу үхэр туугч гэх утгатай. Харин гауча нь тэнүүлчин гэсэн утгатай үгнээс гаралтай байх юм. Гауча нар нь 16-17-р зууны үед Өмнөд Америкт цагаачлан ирсэн Испани, Португали гаралтай европчууд нутгийн индиан омгийн эмэгтэйчүүдтэй дэр нэгтгэн цус холилдсоноос үүссэн гэж үздэг. Одоогоор бол Аргентин, Уругвай, Бразилийн Риу-Гранди-ду-Сул мужуудад голчлон аж төрдөг. Моринд тун ч гарамгай улс байдаг гэж байгаа. Яг л монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхөд бэрхтэйн адил. Цагтаа тэд Өмнөд Америк даяар баячуудын малыг хариулан нүүдэлчдийн амьдралаар хэрэн тэнэж амьдардаг байв. Гэтэл тэдэнд аз таарч 18-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеэр Европоос шинэ цагаачдын маш том давалгаа ирэхэд газар нутаг, ёс заншлаа таван хуруу шигээ сайн мэддэг, төрөл садангийн өргөн холбоотой, догшин ширүүн ааштай гаучо нар ядуу европ цагаачдыг хөлслөн малаа хариулуулан өөрсдөө харин газрын эзэд болох нь тэр. Гэхдээ нүүдэлчдийн шүтэх ёсон, ширүүн дориун аашаа хаяж гээсэнгүй.
Дөнгөж шинээр бүрэлдэн тогтсон Өмнөд Америкийн улсуудын дотор байсхийгээд л иргэний дайн дэгддэг байжээ. Тэр болгонд талууд аль болох олон гаучог өөрийг талд татах замаар өрсөлдөгчөө ялахыг хичээдэг байв. Ингэснээр гаучо нар нэг ёсондоо хөлсний морин цэргийн үүрэг гүйцэтгэх болов. Дайн тулаан ихээр гардаг байсан 20-р зууны эхний хагаст энэ байдал гауча нарт ч, тэднийг хөлсөлдөг хүмүүс ч ашигтай байв.
Гэвч цаг хугацаа өөрчлөгдөж тайван цаг ирэхэд гаучо нарыг зэрлэг бүдүүлгийн хамгийн тод жишээ гэж энд тэндгүй хавчин хяхах болжээ. Харин энэ байдал өөрчлөгдөхөд ард нийтээрээ гаучо нар бол тэдний түүхийн үнэт өв гэдгийг ухааран дэмжих болжээ.
Энд сонирхуулахад жил болгон Урагвайд болдог гаучо нарын наадмыг зориуд дурдая. Орон орны хэдэн мянган гаучо нар цугларан морийг хэн гарамгай эзэмшдэгээ тодруулахаар өрсөлддөг наадам юм. Тэдний үндэсний хувцас, бүс, малгай, дөрөө, эмээл гээд сонирхол татахаар зүйлсийг эндээс л нэг дороос харж болдог ажээ.





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна