Бага ангийн ч боловсролгүй хэр нь “Ардын жүжигчин” гээд цоллуулж байгаадаа бахархдаг юм
МУ-ын Ардын жүжигчин А.Очирбат: Бага ангийн ч боловсролгүй хэр нь “Ардын жүжигчин” гээд цоллуулж байгаадаа бахархдаг юм
Суусан газраасаа шороо атгаж, атгасан шороогоо алт болгодог овсгоотой Итгэлт баяны дүрээр ард түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн Ардын жүжигчин А.Очирбаттай “Дэлгэцэнд мөнхөрсөн он жилүүд”-ийнх нь дурсамжийг сөхөн ярилцлаа. Тайз дэлгэцийн 200 гаруй дүрд хувирч, 40-өөд кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн арвин түүхтэй АЖ А.Очирбат гуайг унаган авьяасаараа өдий зэрэгт хүрсэн хэмээн үнэлэх нь бий. Нээрэн ч сургууль соёлын мөр хөөгөөгүй, бүлгэмд сууж бичиг үсэгт тайлагдсан Ардын жүжигчин өдгөө ч гэсэн эрэлттэй байж чамгүй олон рекламанд тоглосон. Түүний агуу авьяасыг төр засаг үнэлж “Тунгалаг тамир” кинонд тоглосных нь дараахан МУГЖ, 60 насных нь босгон дээр АЖ цолыг хүртээсэн юм.
-Миний уулзаж байсан жүжигчид тайз, дэлгэцийн дүр ялгаатай байдаг гэж байсан. Анхны дэлгэцийн дүрээ хэр их зовж бүтээсэн бэ?
-Зохиол нь агуу байсан болохоор биднийг хөтлөөд л аваад явчихсан. Онгирч байна гэж бодох вий дээ. Итгэлийн дүрийг бүтээхэд ямар ч бэрхшээл тулгараагүй шүү. Сайн зохиол жүжигчнээ хүртэл хөтлөөд аваад явчихдаг юм билээ. Тайз дэлгэцийн дүр бүтээхэд өөр байдаг уу гэж асууж байх шиг байна. Ерөнхийдөө жүжигчин хүний дүр бүтээх зарчим бол нэг. Эцсийн бүлэгт нөгөө дүр л амилах ёстой. Гагцхүү тоглох процесс дунд, явц дунд шал өөр хэцүү хэцүү юмнууд гарч ирдэг. Тайзан дээр зрительтэй, партнёртойгоо амьд харьцдаг бол дэлгэцийн бүтээлд тэгдэггүй. Хамгийн их явдалтай юм нь жүжигчин хүний хамаг чадал чансаа, ур чадвар танигддаг крупный план дэлгэцийн бүтээлд их байна. Нүдээрээ жүжиглэнэ гэсэн үг шүү дээ. Би зул унтраачихаад Долгор луу “Зүгээр, зүгээр” гээд явдаг хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсэг крупный планаар авдаг. Долгорыг хараагүй хэрнээ байгаа юм шиг дурантай ярина гэсэн үг. Тэр хэсгийг зургийг авч байхад Доржпалам найруулагч “Хүүхэн чангааж үзээгүй юм уу, наадах чинь болохгүй байна” гээд л загнаад байдаг. Тэгсэн Долгор “Оогий болохгүй бол би аппаратны хөл дор хэвтэж байх уу” гэж билээ.
-Итгэлт бол сайхан хүүхнээс буцдаггүй нэгэн. Ахмадуудынхаа өмнө “сахилгагүйтэхдээ” хэр эмээж байв?
-Эвтэй ч бай, эвгүй ч бай жүжигчин л бол тэр дүрийг бүтээх ёстой. Тэр чинь Очирбат биш, Итгэлт шүү дээ. Ингэж бодохоор эвгүй санагдаагүй. Тэр хатуу чанд үед энэ мэтийн дүрийг Лодойдамба гуай их эвтэйхэн, шургуулаад гаргачихсан. Тэр үед чинь тийм зүйлийг гаргах хориотой байлаа шүү дээ. Одоо бол юу ч биш болж дээ. Лодойдамба гуайгаас өөр хүн байсан бол ингэж мундаг аргалж чадахгүй л байсан. Кино гарсны дараа найз нөхөд л “Энэ ч их хүүхэмсэг хүн шүү” гээд цаашлуулж байсан. Харин хүүхнүүд гудамжинд тааралдаад нэг их сүрхий нүүр лүү хараад пис хийтэл инээд алддаг байсан. Бодвол “Нөгөө чинь ийм чалчийсан намхан жаахан амьтан байсан юмуу. Тэгээд бас хүүхэн шуухан хөөх санаатай” гэж боддог биз. /инээв/
-Гурван ангит кино хийхэд багагүй хугацаа шаардагдаа байх. Ингэхэд анхны зураг авалт аль хэсэг байсан бэ?
-Анги ангийг нэг жил орчим хийдэг байсан. Гурван ангийг гурван жил хийгээд, дэлгэцэнд жилийн дараа гарсан. Хамгийн анхны зураг авалт нь цүү хаядаг хэсэг байсан. Хүмүүс Тамирын гол гэж ойлгодог ч Таван толгойн бааз, Туул голын эрэг дээр шүү дээ. Цэвэлсүрэн гэж нэг их ганган хүүхэнтэй ноцолдож, ноололдох болдог. Биеэ бариад байсан ч юм уу ямар ч байсан болохгүй байна гээд зураг авалтыг хойшлуулж байсан юм. Хожим нь сонсохноо тэр орой киноныхон уулзаад “Энэ Очирбат тоглож чадахгүй нь. Солих уу, яах вэ” гэж ярилцсан юм билээ. Маргааш нь мал тоолдог хэсгийн зургийг автал Доржпадам гуай нэлээд урам ороод , “За одоо өнөө орой цүү хаядаг хэсгээ ав” гээд авч байсан юмдаг. Мал тоолдог хэсэгт муу тоглосон бол би энэ дүрд тоглохгүй байсан байх шүү.
-Тэгж хээрээр гэр хийж явахдаа хожим нь өөрийгөө энэ дүрээрээ алдаршна чинээ төсөөлж байв уу?
-Үгүй шүү. Лодойдамба гуайн кинонд тоглоно гэдэг нь чинь нэр төрийн хэрэг байхгүй юу. Тэр мундаг хүний кинонд тоглоно гэдэг юу юунаас илүү том шагнал шиг санагдаж байсан. Гэтэл өнөөдөр намайг хүмүүс Очирбат гэхээсээ илүү, Итгэлт л гэдэг. Хэдийгээр тайз дэлгэцийн 200 гаруй дүр бүтээсэн ч хүмүүс Итгэлтээр маань илүү хүлээж авдаг. Ардын жүжигчин гээд цоллуулж байгаа нь энэ дүрээс эхтэй.
-Лодойдамба гуайн бүтээл гэдгээрээ “Тунгалаг тамир” хөрөнгө мөнгөний гачигдал үзээгүй гэдэг юм билээ. Энэ хэр үнэний ортой вэ?
-Бидний аз дутахад нэгдүгээр ангийн хар зургийг үзээд л Лодойдамба гуай өөд болсон. Ядаж нэгдүгээр ангиа үзсэн бол юу гэх байсан бол гэж бодогддог л юм. Гэхдээ хар зургийг нь үзээд их сэтгэл хангалуун байсан гэдэг. Мөнгө хөрөнгийн талаар би сайн мэдэхгүй , сонирхдоггүй ч байсан. “Мандухай сэцэн хатан” гэхэд саяар бүтэж байсан гэдэг юм шүү дээ. Содном гуайг Хархоринд натур дээр очиход Балжинням “Хоёр ангид багтахгүй нь төсөв нэмээч” гэхэд Содном гуай, “За за, хүн унтаад байх юм битгий хийгээрэй” гэж байсан. Ер нь бидний үед төр засаг нь кино урлагт их анхаардаг, хөрөнгө мөнгө хайрладаггүй байж. Кино хийхэд намын төв хорооны тогтоол гараад очих сумдуудад үүрэг даалгавар өгч бүх зүйлээр хангах үүрэг өгдөг. Одоо бол морио унуулаад л мөнгө нэхэж байна.
-Сүүлийн үеийн кино урлагийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Кино бол хөрөнгө мөнгөтэй их холбоотой. Тэрнээсээ болоод кино нэг хэсэг уналтанд орсон гэж хэлж болно. Мандухайгаас хойш дорвитой том кино гарахгүй байна. Дээр нь сайн зохиол алга. Б.Лхагвасүрэн, С.Жаргалсайхан гэж хоёрхон хүн байна. Тэр хоёр нь голдуу жүжиг бичих юм. Ухаандаа Лодойдамба гуайн “Тунгалаг тамир”-ын дүрүүд шиг дүр бичсэн зохиол, зохиолч хаана байна, жүжигчдийг гаргаад ирэх хэрэгтэй.Түүнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг, жүжигчдийн яриад байгаа шиг ур чадвар муудаадбайгаа юм алга. Зохиол, хөрөнгө мөнгө хоёр л байна. Би арваад жүжиг биччихсэн хүн. Одоо бичих гэхээр нөгөө социализм энэ тэрнээсээ салж чадахгүй нэг л мэдэхэд орчихоод байх юм. Ёстой нөгөө Итгэлтийн хэлдгээр “Ичмээр дамшиг шүү” гэдэг болоод больсон. Уг нь Ванган багшийн амьд байхад миний жүжгийг хот хөдөөгийн театрууд тавьсан даа. “Баавгай дуулах уу”, “Хүү” гэх мэт.
-Таны үеийн ахмад жүжигчид маань залуу үеэ сургахад анхаарах болж. Танд багшлах санал ирж байна уу?
-Намайг бас багшил гэдэг юм. Би чинь боловсролгүй хүн шүү дээ. Бага сургуульд ч сураагүй, дунд сургуульд ч сураагүй, урлагийн сургуульд гурван жил л сурсан. Жүжигчин болсон хойноо Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуульд сууж марксист болсон. Над шиг боловсролгүй хүн хичээл заана гэдэг горьгүй юм билээ, зааж үзсэн. Хичээл заана гэдэг чинь заавал суурь боловсрол, ном эрдэм хэрэгтэй юм билээ. Түүнээс биш үзсэн харснаа, өөрийнхөө хийснээ чалчаад байвал бишгүйдээ юм ярих байх. Зүгээр яахав залуучууд уриад хэд хэдэн кинонд тоглосон. Мөн Эрдэнэтэйгээ нийлж рекламанд их тоглодог болоод байх шив дээ.
-Гэхдээ таны шавь гэж хэлэгддэг хүмүүс бий шүү дээ?
-Хүүхдийн театрын дэргэд гурван жилийн хугацаатай урлагийн сургууль гэж байгуулагдсан юм. Тэнд би тайзны ярианы багш байсан. Чухам унаган шавь гэвэл дээр үед халамжлан хүмүүжүүлэгч гэдэг байсан даа. Гурван хүн байдаг юм. Гавьяат жүжигчин агсан Жанчиндорж, “Санаж яваарай”, “Уул усны үр сад” кинонд тоглодог Буяндэлгэр найруулагч Мөнхдорж гурав байна.Ийм шавь нартайдаа бахархаж явдаг юм.
-Боловсрол мэдлэгээр дулимаг ч унаган авъяас чинь таныг “Ардын жүжигчин” болгожээ дээ?
Би чинь 19 хүртлээ мал малласан хүн. Театрын ургуульд ортлоо өөрийгөө жүжигчин болно гэж төсөөлж ч байгаагүй. Гэхдээ урлагт их сонирхолтой аймаг хотоос уран сайхан ирэхээр хонь малаа хөдөө хаяж явчихаад ээж аавдаа зэмлүүлдэг л байсан. Бүлгэмд сууж бичиг үсэгтэй болохоор цаас харандаа өвөртлөөд хонь маланд явахдаа шүлэг оролдноо. Тэгээд сумынхаа клубт Цэнд комиссор “Учиртай гурван толгой”-д тоглож байхад нь жаахан, жаахан юманд гардаг байлаа. Тэгж л урлагийн замд орсон доо. 1988 онд 60 насандаа МУ-ын Ардын жүжигчин болсон. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор МУГЖ болсон. Урлагийг сонгоод би алдаагүй. Охин маань аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Гэхдээ одоо жүжүигчний ажлаа хийхгүй байгаа. Тан нар мэднэ дээ. “Илүү сартай зун” киноны Ариунаа гээд хөлгүй охинд тоглодог.
Ярилцсанд баярлалаа.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна