Хекью үүлдэр

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 30 -нд

Энэ бол Азийн үүлдэр. Үүлдрийг бүрэлдэн бий болоход урд нь Төвд болон Өрнөд Азийн улсуудаас оруулж ирсэн морьд үндсэн үүрэг гүйцэтгэжээ. Ингэж Хятадын Тан улсын үед буюу манай тооллын 618-917 онуудад тусдаа бие даасан үүлдэр болон бүрэлдсэн байна.
 Хекью үүлдрийн адууны амьдардаг газар нь далайн түвшнээс дээш 3000 метр өргөгдсөн зундаа чийглэг, сэрүүн нутаг юм.
Энэ үүлдрийн гүү нь хоёр насандаа бие гүйцэж гурван наснаасаа эхлэн хээл тээж эхэлдэг. Хээлтэй гүүнүүдийн 70% нь гол төлөв амжилттай унагаладаг. Амьдралынхаа туршид гүү нь арав гаруй удаа унагаладаг.
Зөв гоё, биетэй хэрнээ тэсвэр, тэвчээр сайтай уналага ачлагын үүлдэр. Нас бие гүйцсэн үедээ өндөр нь сэрвээгээрээ 135-140 см, зүс нь хилэн хар, саарал.
Хекью нь дотроо үндсэн гурван янз байдаг.
Жиауд хэлбэрийг Хятадын Ганьсу мужид гол төлөв үржүүлдэг. Бие бахим, галбир муутай, шилүүстэй адил том толгойт?й. Туурай нь хангалттай хүчтэй биш. Зүс нь гол төлөв саарал, сэрвээгээрээ дунджаар 138 см орчим өнгдөр.
Суоки хэлбэр нь Хятадын Сычуань мужийн баруун нутагт хамгийн өргөн тархсан байдаг. Толгой, чих томтой, хондлой богинотой. Сүүл нь эртний Т?н улсын үеийн морьд шиг их өндөр өргөгдсөн.
Кешенг  (Kesheng) хувилбар нь  Өвөрмонголд тархсан байдаг бөгөөд Монгол адууны цус холилдсон байдаг гэж үздэг гэнэ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна