Дөрвөн хөлт супер од


Спортын төрөл бүхэн өөрийн гэсэн тэргүүлэх тамирчидтай. Тэд хэсэгхэн хугацаанд мандаад мартагддаг бол зарим нь үүрдийн алдар нэрийг олж мөнхөрсөн байх юм. Тамирчин болгонд олддоггүй ийм хувь заяа нэгэн дөрвөн хөлт хүлэгт тохиосон байх юм. Монголчууд хурдан морийг шүтдэг шиг энэхүү морь одоо ч Америк, Европын олон морь сонирхогчдын шүтээн нь хэвээрээ. Секретариат хэмээх энэ морь 1973 оны Бэлмонтын уралдааны үеэр итгэмээргүй дээд амжилт тогтоож алдаршсан түүхтэй. Гарааны зурхай дээр арван шилдэг морьдын хамт зогсож байхдаа тэр өөрийг нь унаж уралдаж буй Рон Туркотоос гадна түүнийг шүтэн бишрэгчдийн итгэл найдварыг үүрч байлаа. Тэр ч хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлсэнгүй. Секретариат 11.2 бээрийн зайг хоёр минут 24 секундэд туулснаар дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд үүнийг хэзээ ч эвдэгдэхгүй гэж олон хүн үздэг юм. Тэр ямар их алдарт хүрснийг нь “Тайм”, “Ньюуик”, “Спорт Иллюстрэйтед” сэтгүүлийн нүүрэн дээр гарсан зургуудыг нь хараад л мэдэж болох байлаа. Тэр ч бүү хэл, “Уильям Моррис” агентлаг түүнийг кинонд тоглуулах санаатай байсан гэдэг. Секретариат 1970 оны гуравдугаар сарын 29-нд төржээ. Тэр алдарт “Болд Рулер” хэмээх азарганы гурав дахь үеийн үр удам нь байсан юм. Хэдийгээр 16-хан сарыг уралдааны замд өнгөрүүлсэн ч Секретариат 21 тэмцээнд оролцож 16-д нь түрүүлэн, нэгээс бусад уралдаанд нь шагналт байрт орж байсан ажээ. Түүний жинхэнэ гайхамшигт чанар нь гагцхүү том уралдааны үеэр л илэрдэг байв. Үүнийг батлахын тулд ганцхан жишээ өгүүлье. “Кентакийн дерби” гэж одоо ч нэр хүндээ алдаагүй дэлхийд алдартай хурдан морины уралдаан бий. 1973 онд Секретариат уг тэмцээнд оролцжээ. Үүнээс хоёрхон долоо хоногийн өмнө болсон “Вуд Мемориал” уралдаанд тэр ердөө гуравдугаар байрт орсон нь олны гайхлыг төрүүлж байлаа. “Секретариат Кентаккид яах бол” гэсэн бодол бооцоо тавигчдын толгойг гашилгах болов. Энэ үед түүний гол өрсөлдөгч нь “Вуд Мемориал”-д түрүүлсэн Шэм байсан аж. Нийт 13 морь оролцсон тэрхүү уралдаан Секретариат, Шэм хоёрын халз тулаан болсон юм. Тэр хоёр гараан дээрээс л түрүүлэн цойлж хэн хэнээсээ илүү гаралгүй зуузай холбон давхиж байв. Сүүлчийн нэг тойрог дутуу байхад Шэмийн эзэн Лаффит Пинкэй морио уралдааны тэргүүнд гаргаж чадав. “Шэмийг өөр морь гүйцэж чадна гэдэгт би тэр үед итгэхгүй байсан. Бид түрүүлнэ гэж бат итгэж байлаа” хэмээн сүүлд нь Лаффит хэлсэн байдаг. Гэвч Секретариатад өөр санаа байжээ. Барианд хүрэх зайны хагаст тэр Шэмийг гүйцэн, улмаар түрүүлсэн юм. Энэ ялалт түүнд хоёрын зэрэг үнэмлэхүй амжилтыг авчирлаа. Нэгд, тэр 11.4 миллийг нэг минут 59 секундэд туулж дэлхийн дээд амжилт тогтоов. Хоёрт, Секретариат бол тус Дербиг хоёр минутын дотор туулсан цорын ганц морь юм. Түүнийг дааган нас хүртэл нь эзэмшиж байсан Пенни Ченери хүч чадал, хурдыг нь үнэлж, “Тэр Фольксвагенуудтай уралдаж байгаа. Роллс-Ройс шиг л харагддаг байлаа” гэж дурссан нь бий. Дашрамд сонирхуулахад Пеннигийн аав Кристофер Ченериг нас барсны дараа /1973 онд/ тэднийхэн санхүүгийн хүндрэлд орж өр ширэнд баригдсан тул Секретариатыг зарж энэхүү хүнд байдлаас гарахаар шийдсэн байна. Чамгүй үнэ хүрнэ гэж тэд тоо?оолсон нь лавтай. Гэвч түүнийг бас нэг дэлхийн дээд амжилт тогтооно гэж санаа ч үгүй биз. Морины үүлдэр угсаа сайжруулдаг, моринд хайртай нэгэн баян түүнийг тухайн үеийн дэлхийн дээд ханш болох 6.08 сая доллараар худалдан авчээ. Харин Секретариатын уралдаан тэмцээнд хөлс, хүчээ дуслуулан олсон шагналынх нь хэмжээ нийтдээ 1316808 доллар хүрдэг юм. 1948 онд “Сайтейшен” хэмээх морь “Гурвалсан титэм”-ийг /Кетакки дерби, Белмонт, Прийкнест түрүүлвэл энэ титмийн эзэн болно/ хүртсэнээс хойш анх удаагаа энэ том шагналыг хүртсэн Секретариатын амьдрал эмгэнэлтэй төгссөн билээ. Ламинитис гэдэг туурайны шаналгаат өвчин туссан түүнд Кентакки мужийн Парим хотод орших Клейборны фермд 1989 оны 10-р сарын 4-нд хортой тариа хийжээ. “Тэр өдөр бидний хувьд ёстой аймшигт өдөр байлаа. Түүний зовж байхыг бид харж тэвчихгүй байсан болохоор л ийм юм хийсэн дээ” гэж Клейборны эзэн Сет Хэнкок дурсаж байна. Супер од маань тэр үед 19 настай байжээ. Эдүгээ хурдан морины уралдаан сонирхогчид дуртай сэдвийнхээ тухай ярих бүрийд нь тэдний толгойд Секретариатын нэр юун түрүүнд орж юм гэнэ билээ. “Ийм олон жил өнгөрсөн хойно итгэхэд бэрх мэт санагдаж болох л юм. Гэвч Секретариатын минь тухай бичсэн захидал ирдэггүй өдөр гэж бараг үгүй шүү” хэмээн Пенни Ченери дурсаж сууна.
Липиззанер-сургалтын морь
Липиззанер бол Австрийн хамгийн алдартай морь бөгөөд Вена дахь Испани уналгын сургуулийн хичээлийн хөтөлбөрт үзүүлдэг байсан үйл хөдлөлөөрөө дэлхийд алдаршжээ. Уг үүлдрийг анх Австрийн ханхүү Чарльз Липизаа сүрэгт /одоо Югославт буй/ түшиглэн үүсгэсэн аж. Дунд сургуулийн хичээлд морийг ашиглах нь тэр үед Европт моод болж байсан учир тэрбээр үүнд онц тохирох морь бий болгохыг хүссэн байна. 1580 онд тэр Андалузын азаргыг авчирч нутгийн гүүнүүдтэй нийлүүлсэн ажээ. Түүнээс хойш 300 гаруй жилийн хугацаанд өөр угшлын морьдыг авчирч эвцэлдүүлсэн бөгөөд эдгээр дундаа Неополитан /одоо устсан Итали үүлдэр. Андалуз морийг Араб, Барб цусны морьдтой нийлүүлэн гаргасан/, Кладрубер, Фредериксбор /хоёул Андалуз эхтэй/ гэсэн угшил голлох байрыг эзэлдэг байна. Гэхдээ бүх Липиззанерийг Плуто /Фредериксбор/, Конверсано, Неополитано /Неополитан/, Фавори, Местосо /Кладрубер/, Сиглави /Араб/ гэсэн зургаан азарганаас үүссэн гэж үздэг. Хожим нь Thoroughbred, Англи-Араб гэсэн бусад угшилтай нийлүүлэхийг оролдсон ч төдий л амжилттай болоогүй бөгөөд Андалуз морь бол үүргээ алдаагүй байна. 1918 онд Австри-Унгарын эзэнт гүрний сүрэг тарахад Липиззагийн сүрэг Италид шилжсэн бөгөөд сүргийн шинж чанар зарим талаар муудсан гэж үздэг. Гэвч дэлхийн II дайны дараа Липизза Югославт нэгдэж шинэ цусны морьдтой нийлүүлснээр уг үүлдэр дахин сайжирчээ. Липиззанер нь ухаантай, номхон, сургалт уралдаан, уналга аль алинд нь гарамгай зохицсон морь юм. Липиззанерийг мөн Унгарт үржүүлдэг бөгөөд зарим хатирч морьтой нийлүүлж хосолмол морин уралдаанд тохирсон маш сайн уралдааны морийг үүсгэжээ.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.160.119
Таалагдлаа
Reply