МУ-ын харцага Ч.Өвгөнхүү: Самбо бөхөөр жин хасаж барилддаггүй байсан бол заан болчих байсан гэж бодогдох үе байдаг л юм
18 настайдаа илгээлт өвөртлөн нутгаасаа гарсан хүү төд удалгүй цэргийн албанд мордож, олон аавын хөвгүүдтэй хүчийг үзэн цэргийн арслан цол хүртжээ. Энэ үеэс л урам орон бөхийн зүлэг ногоон дэвжээг санан зүүдэлдэг болсон гэдэг. Энэ хүн бол МУ-ын харцага Ч.Өвгөнхүү юм. Өөрөөсөө илүү бусдын дасгалжуулагч болсон түүнийг үеийнх нь бөх сонирхогчид нь шүүмжлэх нь бий. 40 гаруй жил дасгалжуулагчийн ажил хийхдээ үндэсний бөхийн аварга, арслан, заануудыг төрүүлж олон хүнийг бөхөд хөтлөн оруулсан түүнийг Бээжин аваргаас эхлээд “багшаа” хэмээн дуудах хүмүүс олон байдаг. Бөхийнхөө залгамж халааг бэлтгэхээс гадна бөхийн өргөөг босгоход гар бие оролцон Монголыг тойрсон түүнийг бөхийн төлөө төрсөн хүн хэмээн нөхөд нь дүгнэдэг юм билээ.
-Бидний урилгыг хүлээн авч, харцагуудын салхийг хагалсанд баярлалаа. Ерөнхийлөгчийн зарлигаар харцага цолоо авсан уу?
-Тэгсэн. Биднийг барилдаж байх үед ийм цол байсангүй. Баяр наадмын хуулинд заасны дагуу улсын баяр наадамд зургаа давсан бөхөд улсын харцага цол олгож байхаар болсон. Үүний дагуу уржнан Ерөнхийлөгчийнхөө зарлигаар харцага цолоо гардан авсан даа. Ах нь хоёр удаа зургаа, дөрөв удаа тав давсан хүн. Нэг их сайн бөх бол бишээ. 1965 онд армийн аваргаар 18 давж цэргийн арслан цол болж, 1966 онд Завханы Лхагваагаар дөрвөн, Бээжингээр тав давж улсын начин болж байлаа. Хойтон жил нь буюу Ардын хувьсгалын 45 жилийн ойгоор Том Санжаагаар тав давж, долоогийн даваанд Баянмөнх аваргад унасан. 1969 оны цагаан сарын барилдаанд түрүүлж байсан. Үндэсний бөхөд гаргасан амжилт гэвэл нэг иймэрхүү ядмагхан түүхтэй хүн дээ.
-Өөрийнхөө амжилтандаа жаахан сэтгэл дундуур явдаг юмаа даа?
-Сэтгэл дундуур ч юу байхав. Дасгалжуулагч болоогүй байсан бол гэж бодогдох үе байдгаа нуухгүй ээ. Багш хүн өөрөөсөө илүүтэй шавьдаа анхаарал хандуулаад өөрийгөө гаргуунд гаргадаг гэх шүү дээ. Дээр нь яг ид барилдах үед маань самбо бөхийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн гурван жил дараалан Москва хотноо дандаа 7 сарын 3,4, 5 нд болдог байсан. Жин хасаж барилдчихаад 9-ний орой ирээд 10-ндаа барилддаг байлаа. Тэгээд нэгэнд нь тав даваад, хоёрт нь дөрөв давсан байх. Наадам тулчихсан бэлтгэл муутай, дээрээс нь жин хасчихсан байдаг болохоор арга ч үгүй биз дээ. Гэхдээ яахав би олон хүнийг бөхийн ертөнцөд татан оруулсандаа бахархаж явдаг шүү. Шавь нар маань амжилт гаргавал би гаргаснаас ялгаа юу байхав.
-Тэгвэл та өөрөө бөхийн ертөнцөд хэрхэн хөл тавьж байсан бэ?
-Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хүн. Муу бөх болоод ч тэрүү манай удамд барилддаг хүн байгаагүй юм. Аав маань барилддаггүй, харин ээж маань нэлэд биерхүү тэнхээтэй хүн байсан гэдэг. Эмэгтэй хүн гэхэд нүүдэл суудлын үеэр авдар саваа өөрөө л зөөчихдөг нэлээд тэнхээтэй хүн байсан хэмээн нутгийнхан ярьдаг юм. Намайг бага байхад аав ээж хоёр маань салж, би ээжтэйгээ, ах маань аавтай амьдрах болсон. Ээж маань 12-той байхад өнгөрч, би аав ах хоёр дээрээ очсон. Тэгээд 1958 онд 18 настайдаа хотын барилга трейстэд эвлэлийн илгээлт аваад ирж байлаа. 1961 онд цэрэгт татагдаж, 1965 оны 1 сарын 5-нд халагдсан. Цэрэгт ирээд ноцолддог болсон доо. Тэгж яваад цэргийн арслан цолтой болсон юм. Харин улсын цолтой бөхтэй анх барилдсан гэвэл Мөнхбат аваргатай Хөдөлмөр нийгэмлэгийн зааланд тааралдаад дайрахад нь айсандаа аччихаж билээ. Дараагийн долоо хоногт нь Жамц арсланг унагаасан юмдаг. Яахав 1986 он хүртэл гайгүй барилдсан. 1977 онд наймд үлдсэнээсээ хойш дахиж тав давж чадаагүй. Тав давсан амжилтаа бататгаж болох л байсан байх. Би Ганбаатар, Онх, Ишгэн, Бадарч нарыг улсын цолонд хүргэсэн. Тэгээгүй байсан бол нэлээд хэд хэдэн удаа тав давах байсан байх. Гэсэн хэдий ч начингууд дотроо хамгийн олон шөвгөрсөн нь би. Тэр утгаараа саяхныг болтол начингуудын дарга нь байлаа. Сүүлдээ өөрийнхөө саналаар өгсөн.
-Таныг үндэсний бөхөөс илүүтэй самбо бөхөд амжилт гаргасан гэдэг?
-1968 онд самбо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хүрэл медаль, дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Ер нь самбо бөхөөр бол явсан тэмцээнээсээ хоосон ирж байгаагүй ээ. 1974 оноос хойш самбогоор барилдахаа болиод зодог тайлж, дасгалжуулагчийнхаа ажлыг эрхлэх болсон. Миний шавь нараас Цэнд-Аюуш, Ганболд, Үүрдцолмон, Тэгшээ, Батсүх, Бүргэдээ гээд олон хүн самбо бөхөл амжилт гаргасан. Самбогийн дасгалжуулагч байх хэцүү шүү дээ. Ер нь дасгалжуулагч хүн бичиг цаасны ажлыг, биеийн хүчний ажилтай зэрэгцүүлэх хэрэгтэй болдог. Тамирчин тус бүр дээр тэмдэглэгээ хөтөлнө. Тамирчин хүний амжилт ар гэрээс нь ихээхэн шалтгаалдаг. Тэр утгаараа жилдээ хоёр удаа тамирчдынхаараа орж ахуй амьдралтай нь танилцдаг байлаа. Тамирчдаа дагуулж очоод мод түлээнээс нь элбэлцэх ч юм уу, гэр орноос нь дулаалалцаад өгөхөөр гэр бүлийн хүнийх нь хандлага ч гэсэн их өөр болдог. “Алдар”-аас 350 гаруй бөх төрсөн байдаг юм. Тэд бүгд л миний шавь гэгдэж явдаг.
-Одоогийн дасгалжуулагчид тамирчдынхаа модыг хөрөөдөж өгдөг гэвэл хүн итгэхгүй байх. Ер нь танай шавь нар багштайгаа хэр дотно вэ?
-Одоо цаг үе ч өөр болж дээ. Гэр хороололд амьдардаг тамирчин ч цөөн болсон юм шиг байна. Дасгалжуулагч тамирчиндаа өөрийн хүүхдээс илүү хандаж байж л амжилт гаргана гэж ойлгодог. Ямар сайндаа л би ээлжийнхээ амралтыг авах гэтэл Сумъяа, Мөнхтогтох хоёр халагдах гээд байхаар нь халуулахгүй санаатай амралтаа авахгүй хойшлуулж байлаа. Гэтэл тэр хоёр хоёулаа үгэнд орохгүй халагдчихсан. Уг нь хоёулаа л заан болчих хэмжээний хүүхдүүд байсан юм. Говь-Алтайд мал хариулж байсан Тэгшээ гээд нэг муу жаахан цэрэг ирлээ. Хараад байсан нэг барилдах янзтай хүүхэд байна. Тэгээд халагдах жил нь аав ээжид нь захидал бичиж байгаад, өөрийг нь ятгаж байгаад, өөрийг нь ятгаж байгаад аваад үлдчихлээ. Тэгсэн харин нэг өдөр хоёр хөгшин таван хүүхдүүдээ дагуулаад хоёр чемодон барьчихсан хүрээд ирдэг юм байна. Сандарсандаа ийш тийшээ гүйж байгаад нэг гэр олж, Алдарын хашаанд бариад тамирчдаасаа хэдэн төгрөг цуглуулж байгаад нэг хонины мах авч өглөө. Маргааш нь ээж аав хоёрыг нь ажилд оруулж өгч байж билээ. Дараа жил нь Тэгшээ насанд хүрэгчдийн дэлхийн аварга болж байсан юмдаг. Энэ мэтээс эхлээд тамирчдынхаа төлөө мөн их явдаг байж дээ. Ганбаатар ч гэсэн халагдуулахгүй гэж начин цол амлаж байлаа. Би явуулчихаар Баянаа авах гээд сонирхоод байдаг. Тэгээд арга ядаад багш нь энэ жил чамайг улсын цолонд хүргэж өгнө гээд амлаж хэлсэндээ хүрч байлаа. Дараа нь Ганбаа маань улсынхаа наадамд нэг түрүүлсэн дээ. Тиймдээ ч юм уу манай Ганбаа бусдаасаа арай элгэмсүү байдаг юм. За би ч өөрөө хандаад, багшдаа туслаач гэхгүй юм даа. Хэлбэл туслах л байх.
-Зургийн цомгийг чинь үзэж байхдаа Хадаа аваргын зураг нэлээд их байна. Таны хайртай шавийн нэг байж дээ?
-Тэгэлгүй яахав. Түмний хайртай бөх, миний хайртай шавь байлаа. Анх 1970 онд 18 настай цэрэг Холбооны 13-р ангид ирэхэд нь нийгэмлэгтээ авч бөхөөр хичээлүүлсэн юм. Улсынхаа наадамд хоёр түрүүлүүллээ. Түүнээс ч илүү амжилт гаргах боломж байсан. Харамсалтай нь шарлаад тэрнээсээ болоод Төв аймагт нас барсан байхад нь госпитолоос машин очиж авчирсан шүү дээ. Зүрхний булчингийн сулрал гэдэг онош тавьсан байна лээ. Хүнд муу санадаггүй цаас шиг цагаан хүн байсан. Манайхантайгаа их дотно. Ямар сайндаа л том хүүгийн хуримыг зохион байгуулж байлаа шүү дээ. Мөн би шавь нараасаа Бээжин аваргадаа их хайртай. Уг нт анх Бээжин гуай миний багш байснаа дараа нь би багш нь болсон. Нас цолны хувьд надаас илүү ч “багшаа” гэж дуудна. Бидний үе тийм л дэгтэй байлаа шүү дээ. Одооны хүүхдүүд өөрийнхөөрөө хийх гээд байдаг болж. Тэгээд ч богино хугацаанд бэлтгэл хийдэг болсон. Штанх өргөөд байвал сайн барилдана гэж ойлгодог хүмүүс олон болсон юм шиг байна.
-Бөхийн ертөнцийг тэлж, энэ олон хүнийг хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэснийг тань үнэлэн 1990 онд МУГ дасгалжуулагч цол өгсөн байх. Тэр үед шавь нар чинь хэрхэн баяр хүргэсэн бэ?
-Өө их олон хүн баяр хүргэж, цолны мялаалганд их олон хүн ирсэн. Тэр жил хүүгийн маань хурим давхцаад нэг л их өргөн болсон. Алдарын бүх тамирчид манайд ирж уварч цуварсаар байгаад 40-н хэдэн хоног үргэлжилсэн. Мөн манай нутаг уржинан жил миний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж УАЗ-469 машинаар шагнасан.Нутгаасаа эрт гарсан ч нутаг нугынхан маань санаж бодож явдаг юм билээ.
-Таныг Өсөхөө аваргыг Алдарт анх авчирсан хүн гэдэг юм билээ?
-Бат-Эрдэнэ аваргыг залгамжлах бөх олж ир гэж Жадамбаа сайд тушаахад нь анх Өсөхөөг Алдарт авчирч байсан. Өсөхбаяр надтай бэлтгэл сургуулилт хийдэггүй Архангайнхантайгаа хийдэг. Дасгалжуулагч гэдэгтэй нэр холбогдсон Дэнзэн, Цэрэнтогтох, Хадбаатар, Ганбаатар, Өсөхбаяр гээд таван шавь маань төрийн наадамд түрүүллээ.
-Залуу бөхчүүдийг бэлтгэхээсээ гадна бөхийн өргөөг босгоход гар бие оролцож нэлээдгүй хөрөнгө оруулсан гэдэг байхаа?
-1990 онд тэтгэвэртээ гараад хоёр жил гэртээ суугаад МҮБХ-ны ажилд гар бие оролцох болсон. Хандив цуглуулах гэж аймгуудаар тойрсон доо. Монголын ард түмэн бөхдөө хайртай байдгийн илрэл хаана ч очсон гар хоосон буцаагүй ээ. Эхэндээ гуйх арга эвээ олдоггүй жаахан будилсан. Гэхдээ гайгүй ээ. Даваасамбуу гуай бид хоёр хөдөөгүүр нэлээд явсан даа. Очсон газар болгон нэг сая, хоёр сая гээд л бололцоогоороо өгч унаа машинаар тусалж байлаа. Бөх хүн хоосон хонохгүй гэдэг үнэн үг шүү. Хаана ч явсан нялх балчираасаа эхлээд настангууд нь хүртэл хүндэлнэ. Хөдөөгийнхөн тэр бүр мөнгөтэй байх ховор учраас мал их өгсөн. Дорнодын нэгдлийн дарга байсан Батбаяр 100 хонь, өөр хаанаас ч билээ 30 гаруй адуу өгснийг авсан. Бусдыг авч чадаагүй. Хэнтий аймгаас 100 хонь өгсөн ч авчирч чадаагүй. Би 370 сая төгрөг оруулсан гэсэн. 250 мянган төгрөгийн хүрэл медалийн гэрчилгээ нь одоо бий.
-Хүүхдүүдээс чинь удам залгаж бөх болох хүн байна уу?
-Том хүү маань овоо барилдах янзтай сумын наадамд түрүүлж, жүдо бөхөөр олон улсын тэмцээнд хоёр л жил орсон ч амьдралын эрхээр наймаа энэ тэр хийгээд одоо барилдахаасаа өнгөрсөн байх даа. Хүний хүүхдийн төлөө үхэн татан явчихаад өөрийн хүүхдийг болохоор нэг их хүчлээгүй. Манайх таван охин, хоёр хүүтэй. Бага хүү маань барилдах янзгүй ээ.
-Ярилсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна