Мээрэн овогтын мөнгөн хөлт
Ц:Бямбадорж ах дүү нартайгаа элбэж 10 гаруй жил морины сүүл шуусан ч 20-30-аас урагш давхиж байсангүй. Гэвч тэрээр чамлаж гомдоллосон удаагүй.
"Төрийн сүлд ивээлээ, түмний минь буян, морь сайхан давхилаа" хэмээн хүүхэд, хүлгийнхээ сэтгэлийг өргөн, дараа жилийн наадмаа хүлээдэг байв. Монгол наадам, морин уралдааны үнэ цэнэ хүүхэд, хүлэг хоёул мэнд сайхан наадахад оршдог бусуу.
Гэтэл 2002 онд их хүлээлт тайлагдаж, АХ-ын 81 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын хязаалангийн уралдаанд шандас шалгасан тэр олон хүлгээс Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Цэндийн Бямбадоржийн хээр айргийн гуравт хурдлан, айл хотлоор нэг баясав. Радио телевизээр "Ц.Бямбадоржийн шийр цагаан хээр хязаалан гуравт хурдаллаа" хэмээн, зарлаж хүмүүс баяр хүргэнэ. Аав нь инээмсэглэн сууна.
Наадам отголж даага уралдахад Дарьгангын хүүгийн бор мөн л гуравт давхиж, Ц.Бямбадорж нэг жилийн наадмаас хоёр айраг хүртэн хавтай сайхан наадах нь тэр.
Адуу амьд энергитэй, асарч тойлсон эзнээ баясган цэнгүүлдэг увдистай.
Найр наадам дуусч ах дүү, найз нөхдөөрөө цуглан бяцхан найр хөгжөөж байтал чимээгүй инээмсэглэн суусан аав нь босож “миний хүү нэг л юм анхаарах хэрэгтэй юм шиг байна. Уясан морио шийр цагаан энэ тэр гэж цоллуулж болохгүй шүү. Шийр гэдэг чинь алж идсэн малын хөлийг хэлдэг болохоос биш, уяа мориныхоо хөлийг хүн шийр гэж хэлдэггүй. Тэгэхээр хурдан хээрийгээ “Мөнгөн хөлт” хэмээн нэрлэе” хэмээн нухацтай нь аргагүй хэлжээ. Ц.Бямбадорж “үгүй ааваа нэрших болов уу даа” гэтэл “нэршинэ нэршинэ” хэмээн их л итгэлтэй хариулж.
Аавынх нь зөв байлаа. Дараа жилийн улсын баяр наадмаар зөвхөн эзэд нь Мөнгөн хөлт хэмээн дуудаж байсан бол төд удалгүй Монгол даяар Бямбадоржийн Мөнгөн хөлт гэх нэр цуурайтах болов.
Энэ цагийн шигшмэл хурдан хүлгүүд булангаараа хэний ямар хурдан хүлгийг талаар хүргэх болсныг уншигч та таасан байх.
Олноо Бямбадоржийн “Мөнгөн хөлт” хэмээн алдаршсан энэ хурдан буян Сүхбаатар аймгийн Дарьганга сумын унаган адуу. Одоогийн эзэндээ ирсэн түүх нь бас их сонин. Сургууль төгсөөд л төмөр замтай ажил амьдралаа холбосон Ц.Бямбадорж байсхийгээд л ийш тийш томилогдон явахдаа очсон газар болгоныхоо морийг өөр хооронд нь харьцуулж явдаг зуршилтай байжээ. Эцэст нь төрсөн нутаг Сүхбаатарынх нь тэр дундаа Дарьгангын адууг гүйцэхгүйг мэдэрсэн гэдэг. Тэгээд л нутгаасаа нэг сайхан хурдан хүлэг авах юмсан гэх битүү бодол тээж явсаар 2002 онд хүслээ биелүүлжээ. “Мөнгөн хөлт” бид хоёр нэг уулсын бэлд өссөн нь ихэд бэлэгшээлтэй санагдсан хэмээн хожим нь Ц.Бямбадорж дурссан нь бий. Сумынхаа наадамд нэг удаа долоод давхисан битүү үрээ Сүхбаатар аймгийн алдартай хурдан хүлгүүдийн нэг даалуу хээр азарганы төл. Аав ээжийг нь таних адуучин хүүд сая таван зуун мянган төгрөг өгөн хээр үрээг өөрийн болгожээ. Ирсэн жилээ улсын наадамд гуравт хурдалсан Мөнгөн хөлт энэ цагаас хойш улс, бүсийн наадамд зургаан удаа айрагдсан энэ цагийн шилмэл хурдан хүлгүүдийн нэг ээ.
Түүний үр төл нь ч гэсэн хурдалж эзнээ баярлуулж байгаа бөгөөд хязааландаа улсын наадамд айрагдсан хонгор үрээ Мөнгөн хөлтийн анхны төл юм. Үр төлөөс нь зараач гэсэн саналыг тавих нь цөөнгүй байдаг ч хурдан азарга төл муутай байдаг учраас саналыг нь хүлээн авах боломжгүй байдаг хэмээн эзэн нь хуучилна билээ. Мөн манай нэг томоохон бизнесмен Ц.Бямбадорж гуайг “Мөнгөн хөлтөө зарчихаач, үнэ хөлсийг нь гомдоохгүй шүү” гэж хэлээд хатуухан зэмлүүлж байсан гэнээ.
Мөнгөн хөлтийн эзэн МУ-ын Алдарт уяач Ц.Бямбадорж удам дамжсан уяач. Түүний өвөг дээдэс нь Манжийн хааны үед байгуулагдсан Сүрэгтэн хошууны адуун сүргийг малладаг байсан бөгөөд Мээрэн овогтнууд төдийгүй өвөг эцгийнх нь хонгор азарга сумынхаа наадамд есөн удаа түрүүлж байсан гэдэг юм билээ."
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.43
Энэхүү адуунд зориулсан дуу байдаг уу
Reply