Аймгийн Алдарт уяач Ж.Самданжигмэд: Нэг наадмын байнд зургаан мотоцикл авч байлаа
Энэ удаа Өвөрхангай аймгийн Алдарт уяач Ж.Самданжигмэдтэй ярилцсанаа хүргэе.
- Таны морь уях хүсэл, сонирхол, арга ухаан ааваас тань улбаатай гэж сонссон юм байна?
- Тиймээ, манай аав Өвөрхангай аймгийн уугуул, Богд суманд насаараа мал малласан П.Жанчив гэж ясны малчин хүн байсан юм. Ямар ч малыг маш сайн маллаж, өсөж үржүүлдэг байсан болохоор хар багаасаа их малч сэтгэлгээтэй болж өсч хүмүүжсэн. Аав маань сум орон нутагтаа морь уяж давхиулдагаараа их зартай байсан гэдэг. Тэр үед нэгдлийн олон малтай байсан болохоор сум орон нутгаасаа өөр газар морь дахиулж, хурдлуулах боломжгүй байгаагүй байх. Тэгээд ч манай Богд сум аймгийн төвөөсөө 200 км алслагдсан болохоор аймагтаа хурдан хүлгийнхээ тоосыг өргөж чаддаггүй байсан гэж ярьдаг.
- Тэгэхээр аав тань насаараа сум орон нутагтаа наадсан байх нь ээ?
- Манай аавд сумандаа сайн давхидаг морьд олон байсан. Хамгийн сүүлд сайн давхиж байсан нэг хээр морь бий. Дааганаасаа соёолон хүртлээ байнга түрүүлж, их насандаа айрагдаж байсан. Аав маань өөд болсноор хээр морийг нэг хэсэгтээ уяагүй. Би сургууль соёл гэж явсаар 1989 онд оюутны амралтаар очиж, хээр морио анх удаа уясан юм. Тэгэхэд хээр морь 18 настай байсан хэрнээ сумын наадамд тавласнаар барахгүй дараа жил нь 19 настайдаа дөрвөлж, 20 настайдаа гурвалж байсан хурдан буян. Ер нь манай сум хурдан морь олонтой л доо. Хээр морьтой маань өмнө хойноо орж давхидаг Доржготовын хар морь аймагтаа түрүүлж байсан гэхээр хээр морио аймагт уралдуулсан бол лав айрагдах байсан гэж бодогддог. Ингэж би анх удаа хусуур зүүж, хээр мориныхоо хөлсийг хуссанаас хойш хурдан моринд хорхойтой болсон.
- Аавынхаа морь уях арга ухаанаас бишгүй өвлөө байлгүй?
- Яахав ааваасаа сурч мэдсэн зүйл их бий, бас мэдэж чадалгүй өнгөрүүлсэн зүйл ч их бий. Амьд мэнд байхад нь сурч өөрийн болгож чадаагүй зүйлийг алийг тэр гэхэв. Ааваасаа сурч чадаагүй зүйлээ нөхөж сурахын тулд олон сайхан уяачидтай нөхөрлөж, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж явна. Зөвхөн орон нутгийнхаа адуугаар уралдах нь чамлалтай ч санагдаж байлаа. Ер нь социалист нийгмийн үед адууны цус сэлбэх, сайжруулах гэдэг ойлголт байгаагүй. Тиймээс би 2000 оноос эхлэн Зүүн аймгуудын адуугаар өөрийн адууны угшлыг сайжруулах тал дээр анхаарч эхэлсэн.
- Говийн адууг хангайд авчирч, нутгийнхаа хурдан удмын адууны угшлыг сайжруулахад таныг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг юм билээ?
- Анх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул МУ-ын Манлай уяач Дамба гэдэг хүний унаган адуунаас бүүдэн зүсмийн хангал үрээ авчирсан. Тэр жилдээ хангал үрээ маань аймгийн наадамд аман хүзүүдэж, төрөлх Богд суманд минь болсон энд тэндэхийн хурдан буянгууд цугласан Өршөө хутагт Содномцэрэнгийн 130 жилийн ойн том наадамд түрүүлж, морь уях хүсэл эрмэлзэл, урам зоригийг улам их нэмж өгсөн. Сонирхуулаад ярихад бүүдэнгээ их сонин тохиолдлоор авсан. Улаанбаатар хотод АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд суучихаад Нүхтийн амралтаас аймгийн төлөөлөгчдийн хамт УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн машинд суугаад хот руу ирж явтал гишүүний утас нь дуугараад авснаа “Өлзийт” хороололд Дорноговийн хурдан удмын морьд зарж байна гэнэ. Хамт очиж үзье гэлээ. Тэгээд шууд Өлзийт хороолол орж үзтэл халзан морь, бүүдэн үрээ хоёр өөрийн эрхгүй нүдэнд тусдаг юм байна. Тэгээд л тэндээс хангал бүүдэн үрээ, зээрд унагатай хүрэн гүү, хар үрээ гээд дөрвөн тооны адуу авсан. Батхүү гишүүн ч бас хэдэн адуу авсан юм.
- Хуралд явна гээд цүнх үүрээд явсан хүн морьд ачаад очсон байх нь ээ. Нууц биш бол ямар үнээр авч байсан бэ?
- Тэгээд тэндээс хот ороод явж байтал манай нутгийн Цэрэнхүү гэж том оврын машины жолооч зам зуур тааралдаж, түүнд бид хоёр морьдоо ачуулаад явж байлаа. 2001 оны 10 сар байсан санагдана. Тэр үед адуу тийм ч их үнэтэй байгаагүй, бүгдийг нь нийлүүлээд нэг сая төгрөгөөр авсан. Ингэж Батхүү гишүүн бид хоёрын зорьсон зорилго, ганзага нийлсний буянаар хурдны удам манайд ирсэн. Тиймээс Батхүү гишүүнд одоо хүртэл талархаж явдаг. Түүнээс хойш аймгийн МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасантай хамтарч адууныхаа угшил сайжруулах болоод морь уяхдаа хамтарч ажиллаж байна. Адуугаа өсгөн үржүүлж, улсын чанартай болоод бүс аймаг орон нутгийн уралдаанд оролцож эхэлсэн.
- Хотоос авчирсан Дорноговийн адуунаас аль нь илүү сайн давхисан бэ?
- Бүүдэн морь л хамгийн сайн давхисан даа. Говийн бүсийн уралдаанд бүүдэн морь айрагдаж, баруун бүсийн уралдаанд хонгор соёолон маань аман хүзүүдэж байсан. Би нийтдээ орон нутаг, аймаг, бүсийн уралдаанд 50 гаруй айраг, түрүү авч байлаа. Үүнээс 21 түрүү, есөн айраг нь бүүдэнгийн амжилт. Олон сайхан түүхтэй уралдаан бий дээ. Тухайлбал, Өвөрхангай аймагт болсон уралдаанд Архангайн дөрвөн морь эхний дөрөвт орж, бүүдэн маань тавлаж байлаа. Манай аймагт болсон бас нэг наадамд бүүдэн морь түрүүлж, араас нь айргийн тав дотор Дундговь аймгийн дөрвөн морь орж байлаа. 2006 оноос Өвөрхангайд аймгийн Баруун, Зүүн бүсийн уралдаанууд зохиогдох болсон. Зүүн бүсийн анхны уралдаан Зүйл суманд болоход Монголын бүх алдартай уяачид цуутай хурдан хүлгүүдээ авчирч уралдуулсан юм. Тэр уралдаанд миний бүүдэн морь түрүүлж, Б.Отгоннасан андын маань буурал хоёрлож байсан. Үүнээс ердөө хэдхэн хоногийн дараа аймгийн баруун бүсийн уралдаан Хайрхандулаан суманд болоход бүүдэн морь бас түрүүлж, Б.Отгоннасан андын маань буурал хоёрлож, миний цавьдар гуравлаж, Отгоннасангийн зээрд дөрөвлөн, нэг уяанч дөрвөн морь эхэнд давхиж байлаа. Энэ наадмын айргийн тавд буурал зүсмийн адуунууд орсон сонин тохиол болсон. Харин соёолон насанд миний хонгор үрээ түрүүлж, бахтай сайхан наадсан.
- Гадагшаа бусад аймаг орон нутагт хэр уралдсан бэ?
- 2005 онд Баянхонгор аймагт “Хонгорын хурд” уралдаан болж, азарга, их нас уралдахад Отгоннасан, манай аймгийн уяач Алтангэрэл бид хэд очиж бүх түрүүг нь авч байсан юм. Тэр үеэс Баянхонгорынхон зүүн бүсийн адуу хурдан юм гээд л маргаашнаас нь чиргүүлтэй камаз машинтай Өвөрхангайгаар дайрч зүүн тал руу явж хурдан адуунууд авчирч байсан. /инээв/ Мөн Баянхонгорын баянлигийн ойн ихэнх түрүүг, аман хүзүүтэй нь Отгоннасан бид хоёр авч байсан. Тэрний бай шагнал зургаан мотоцикл портерт багтахгүй, бас бай шагналаа орхичихож болдоггүй, авчирах гэж их юм болсон. Говь-Алтай аймагт 2006 онд болсон Баруун бүсийн уралдаанд Отгоннасантайгаа хоёр түрүү, гурван айраг авч байсан. Үүний дөрөв нь Отгоннасангийнх, нэг түрүү нь минийх. Ганцхан хонгор үрээтэй яваад түрүүг нь авсан. Одоо хонгор морь маань нийлж байгаа.
- Улсын наадамд хурдан хүлгүүдийнхээ тоосыг өргүүлж байв уу?
- 800 жилийн ойгоор анх Хүй долоон худагт хонгор үрээтэйгээ очиж Улсын баяр наадамд тоосоо өргөж бйалаа. Тэр жил Отгоннасан бид хоёрын хоёр бүүдэн морины уяа сойлго их сайн байсан. Гэвч гараа руу туугаад явж байх замдаа хоёр хүүхэд нь ойчоод уралдаж чадаагүй. Үүнд их харамссан.
- Говийн адуу хангай газар дасахад хүндрэл бэрхшээл их гарах юм уу?
- Тэндээс авчирсан адуу энд ирээд их хурдан ижилсэн дасаж, амархан нутагшдаг юм билээ. Манай Өвөрхангай хангай биш хээрийн бүсэд хамрагддаг. Дээр нь манайхны нутагладаг газар нутаг шорвог хужир мараатай, өвс ургамал сайтай учраас түргэн зохицож байх шиг санагддаг.
- Монгол хүн, адуу хоёр нутаг амьтай байдаг гэдэг. Авчирсан морьд чинь нутаг гүйж байв уу?
- Ер нь морьд нутаг орондоо гүйх санаа их байдаг. Дээр ярьсан наадамд унах гэж явсан буурал морь эхний хоёр жил га?гүй байснаа сүүлийн хоёр жил гүйх гээд байх боллоо. Адуу гэдэг их ухаантай, сэргэлэн амьтан шүү дээ. Хаа байсан Дорноговиос машинд ачаад ирж байхад нутаг руугаа эргээд гүйх юм. Дундговийн нутаг хүргээд хоёр удаа, арай наахнаас нь олон удаа авсан.
Ярилцсанд баярлалаа. Таныг хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна