Аймгийн Алдарт уяач Ц.Баянжаргал: Миний өвөг дээдэс 1000 цагаан жороо адуутай хүн байсан


“Тод магнай”-н энэ удаагийн зочноор Ардын хувьсгалын 86 жилийн ойд аман хүзүүдэж, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд түрүүлсэн Магнай халтар азарганы эзэн, Завхан аймгийн Яруу сумын уугуул, “Бүүрг?нт” ХХК-ийн захирал Ц.Баянжаргал уригдаж байна. Түүний эцэг Цагаанбандийнх жороо голдуу 1000 бүгээн адуутай, нутаг орондоо цуутай баян айл байсан хэмээн нутгийнхан одоо хэр нь ярьдаг. Нэгдэлжих хөдөлгөөний үеэр тэрхүү сүрэг тарсан бөгөөд хаагуур хэрхэн тархсан нь тодорхойгүй байдаг аж. Ингээд олныг үл нуршин Ц.Баянжаргалын яриаг хүргэж байна.
- Таны эцэг Цагаанбанди гэж 1000 бүгээн адуутай нутагтаа цуутай хүн байсан гэдэг. Тэгэхээр та удам дамжсан уяач уу?
- Би Завхан аймгийн Яруу сумын Хэц улаан бригадын Цагаанбанди гэдэг хүний хүүхэд. Миний эцэг Цагаанбандийн эцэг Банхай, Банхайн эцэг Аюуш, Аюушийн эцэг Баатар гэж 1000 цагаан адуутай хүмүүс байсан юм билээ. Гэхдээ өвгөд маань хурдан морьд уядаг байгаагүй ээ. Голдуу жороо адуутай байсан. Өвөөг маань хүмүүс мянган цагаан адуутай баян Банхай гэж нэрлэдэг байсан гэсэн. Нийгэм цаг үеэсээ болоод элдвээр хочлуулж байсан ч өнөөдөр эргээд харахад олон хүнийг ажил амьдралтай нь залгуулсан буянтай хүмүүс байсан. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн өрнөснөөс хойш 3-4 удаа адуугаа нийгэмчилсэн. Түүнээс үлдсэн ганц нэг гүү нь бий.
- Ихэс дээдсийн унаа гээд жороо морь нилээдгүй өндөр ханштай байсан. Одоо ч ялгаагүй. Тэр их хөрөнгөнийхөө хойноос эрэл сурал болж сураг тавьж байсан болов уу? 1000 цагаан жороо адууны үр төл одоо хаагуур нутаглаж байна вэ?
- Нийгэмчилснээс хойш бараг хагас 100-н жил өнгөрчихлөө. Нэгдэл хаашаа хуваарилсан юм бүү мэд. Тэр үед жороо морины уралдаан гэж сүйдтэй юм байсангүй. Улсын баярыг эс тооцвол шүү дээ. Ер нь Завхан нутаг тэр орчиндоо маш их тарсан гэдэг. Үүнээс өөр Цагаанбандийн жороо морины угшил тэнд байна, энд байна гэж сонсогдсон л юм алга. Бид ч сурагласангүй дээ. Нутгийн хөгшчүүдийн домог шиг яриа л үлдэж.
- Буурлуудынхаа нэгэн адил жороо морь сонирхолгүй, хурдан хүлэгт нүд унагах болсон нь ямар түүхтэй вэ?
- 1982 онд намайг сургууль төгсөж ирэхэд манай аавынх Партизаны САА-д нүүгээд ирчихсэн байсан. Хойшоо сургуульд яваад адуу малаас нэлээд хэдэн жил хөндийрчихсөн байлаа. Гэхдээ дүү нартайгаа нийлээд улсын наадамд морь уянаа. Өөрсдөө гардаад шүү дээ. Ажлын чөлөө заваар очоод дүү нартайгаа хамжиж дэмжээд уядаг байлаа. Яг өөрөө бие даагаад уях болсон нь 2003 онд юмуу даа. Хоёр жил нутгийн уяачидтай нийлж морь уясан. Тэр үед морио хурдлуулъя гэвэл цаг зав, мөнгө, хөдөлмөр зарцуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
- Эцэг өвгөдөөс үлдсэн адуу чинь хурдных биш байсан учраас гаднаас хурд цуглуулсан уу? Ер нь аль нутгаас голдуу адуу авав?
- Ямар учраас морь уядаггүй байсныг би мэдэхгүй. Тэр олон адуун дунд хурдан морьд байгаагүй гэж би хэлэхгүй. Гаргаж уядаггүй байсандаа л учир нь байгаа байх. Надад Жаргалант, Тогоруу, Сүхбаатар, Увсын Тэсийн гээд олон газрын адуу бий.
- Таныг олон түмэнд таниулсан Магнай халтар азарга тань хаанахын адуу вэ?
- Миний хэдэн адуу Төв аймгийн Баянцогт суманд байдаг. Тэндэхийн Отгонбаяр гэдэг залуугийн Халтар шүдлэн хаврын уралдаануудад их сайн давхиад байгааг би ч анзаараад л байлаа. Энэ завшааныг ашиглаад Отгонбаяр дүүдээ их баярлаж явдгаа хэлчихье. Тэгээд нэг удаа яриа хөөрөө үүсгэн “дараа жил ахынх нь төрсөн сумын /Завхан аймгийн Яруу сум/ 80 жилийн ой болох юм, хоёулаа наймаа хийе” гэж ил цагаан хэлж хадагаа барьчихсан. Дүү хүү ч зөвшөөрч “Та аваад яв, ирэхээр чинь үнэ өртгийг нь тохиръё” гэсэн. Тухайн үед би туршлагагүй, дээрээс нь 1100 км хол зам туулаад очсон болохоор халтар азарга маань арван хэдээр давхисан. Хол газар туулснаас гадна газар орон маань нөлөөлсөн байх. Манай сум чинь Биндэръяа нуураа тойрч уралддаг юм. Туул голоос өөр урсгал ус харж байгаагүй адуу нуурыг яг захаар нь тойрч 20-иод км уралдахад усны долгио, толионоос эхлээд эвгүй байсан биз. Миний хувьд ч гэсэн нутагтаа 6 насны морь уралдуулсан гэдэг нь л хамги йн ёухалд тооцогдож байсан болохоор тоогоогүй. Магнай халтар чинь Тогоруу угшлын 3 дахь байна уу 4 дэх үеийн төл нь.
- Тэгээд халтар азаргаа хэзээ албан ёсоор өөрийн болгосон бэ? Хурд нь танигдсан адуу нэлээдгүй үнэтэй байдаг.
- 2005 оны хавар нь өгөлцөх, авалцах асуудал яригдаж байхад Баянцогт, Атарын өвлийн уралдаанууд халтар азарга үнэхээр сайн давхисан. Хурдан гэдгийг нь тэр үед л мэдэрсэн дээ. Ганц би ч биш, олон хүмүүс хурдан адуу гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд л авах өгөх асуудлаа цэгцэлсэн. Нэг их хямдхан биш бас тийм ч үнэтэй аваагүй. Тоо бол нэг и х чухал биш, хамгийн гол нь намайг моринд эргэлт буцалтгүй оруулсан юм. Тэр үеэс л Тодманлай уяач Дуламсүрэнтэй ярилцъя гэдэг бодол төрсөн. Яагаад гэхээр Дууяагийн Элбэг хээр азарга тэр үед магнай халтартай чацуу, соёолон байсан. Элбэг хээр налайхын чиглэлийн хавар, өвлийн наадмуудыг бүгдийг нь авчихсан, Магнай хэлтар болохоор нутгийнхаа ойр орчмын уралдаануудын айраг түрүүг бүгдийг нь түүчихсэн тийм үе байлаа. Зун 6 сарын эхээр Өвөрхангай аймагт болсони нэг уралдааны үеэр Дууяатайгаа уулзаж, “БОСА” компанийн 10 жилийн ой Хархоринд болж байгаа юм байна, би бүх юмыг нь ачуулъя, хоёр соёолонгоо уралдуулъя” гэсэн чинь Дууяа зөвшөөрсөн. Монгол улсын эртний нийслэл Хархоринд анд нөхөд бололцож, хамтран морь уях болсноороо би их бэлэгшээж явдаг юм. 25-26 соёолон уралдснаас миний Магнай халтар түрүүлж, Дууяагийн Элбэг хээр аман хүзүүдсэн. Тэр үеэс л бидний зам нийлсэн дээ.
- Дуламсүрэн Тод манлайгаар уяулснаас хойш халтар азарга ямар ямар амжилт үзүүлсэн бэ?
- Улс, бүсийн наадмын дөрвөн айраг, түрүү авсан. Нүүрэнтэйн хөндийд болсон Зүүн бүсийн хаврын уралдаанд гуравт давхисан. Харин улсын наадамд уяаны алдаа гараад, дээр нь наадам будлиад олигтой давхиж чадаагүй. Дараа нь Эрдэнэтийн 30 жилийн ойд зургаад давхисан. Араб азаргыг тусад нь уралдуулна гэж байснаа болиод хамтад нь уралдуулчихсан. Дараа нь Архангайн Тоглохын хөндийд болсон Тамирын хурдад айргийн тавд хурдалсан.
- Улсын наадмаас айраг хүртээд хэр догдолж байв?
- Яаж догдлохгүй байхав. Хөндлөнгөөс харсан хүн л анзаардаг болохоос биш, өөрөө мэддэггүй юм билээ. Азарганы уралдааныг манай галынхнаас хэд хэдэн хүн машины кабин олж суугаад дагасан. Тэгээд утсаар 25 дээр гарч ирж байна гэж байснаа 19, 17 гэсээр Цагаан хөтөл уруудаад аман хүзүүнд явж байна гэхийг дуулаад л би өөрийгөө мэдэхээ байсан. Манайхан догдлоод гар нь чичрээд байсан гэж ярьж байсан. Шаргын араас зүтгэсээр байгаад аман хүзүүнд ороод ирэхийг нь харчихаад хашаа руу яаж очсноо санадаггүй. Нэг мэдсэн цагдаа нарын дундуур “миний морь” гээд л дайраад байснаа санадаг юм. Наадамд морь уяж оролцох эрх эр хүн болгонд байдаг ч айрагдах, түрүүлгэх эрх тавхан хүнд л олддог. Түүний хоёрыг нь манай галаас хүртчихсэн болохоор догдлохгүй байх аргагүй байсан л даа.
- Тэгвэл “Их хурд” уралдаанд алдарт шаргыг хаяад түрүүлэх мөчийн сэтгэгдэл ямар байсан бэ?
- МУ-ын Тод манлай, манай галын ерөнхий уяач Дуламсүрэн халтар азарганы уяаг маш сайхан тохируулсан байсан л даа. Улсын наадамд аман хүзүүдчихсэн азаргандаа найдлага тавилгүй яахав. Тун их хариуцлагатай, тун их мэдэрч уясан, манай Дуламсүрэн. Бид нар бол дагаад л хошуу нэмээд л явж байгаа юм чинь. Энэ цагийн хурдан хүлгүүд босоо шарга, Соёмбо хүрэн, Жигүүр хул, Гуулин зээрд, Буган хүрэнтэй уралдана гэж бодоход л бахархалтай. Түрүүлчихсэн гэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан санагддаг юм билээ. Тийм сайхан үедээ эцэг эхтэйгээ, хань үр хүүхдүүд, сайхан хүмүүсийг түшиж яваадаа өөрийн эрхгүй баярладаг юм билээ.
- Тэр жил танай “Талын хүлэгч” галын хувьд одтой сайхан наадсан. Аливаа амжилтын цаана галын зохион байгуулалт нөлөөлдөг юм шиг санагддаг юм.
- Санал нэг байна. Ийм нарийн зохион байгуулалтанд ороод нэлээд хэдэн жил болж байна. Малынхаа гишүүдийн иддэг уудаг, хурдан морины хүүхдийн өмсдөг хувцас хунар, хэн нь хэзээ явж усанд оруулах вэ, хэдэн төгрөгний хоол гаргах вэ, хэдэн төгрөг цуглуулах вэ гэдгийг бүгдийг нь тухайн жилийн хороон дарга шийднэ. Бусад нь заавал биелүүлнэ. Ер нь аливаа амжилтын үндэс сайн зохион байгуулалт гэдгийг манайхан хүлээн зөвшөөрдөг.
- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
- Танай хамт олонд хийморилог өөдрөг яваа нэгнийхээ зөв сайхан энергийг олонд хүргэж явахыг ерөөе. Харин нийт Монголчууддаа, уяачдадаа хандаад хурдан морь гэдэг бол аугаа спорт. Энэ спортод хөл тавьсан бол маш шударга, сайхан өрсөлдөж явахыг хүсэн ерөөе. Та бүхнийг хурдан морины босоо цагаан хийморь дандаа ивээж явах болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна