Тэргүүн дэвжээ байраа хадгалж чадалгүй “Таванхан”-д алдав
А.Тэлмэн
Монголын үндэсний бөхийн холбооноос “Нутгаа дуурсгана” барилдаан өндөрлөж, усан луу жилийн тэргүүн дэвжээгээр Сэлэнгийн “Таванхан” тодров. Тэд барилдаан эхэлсэн цагаас хойш нэг ч удаа ялагдал хүлээгээгүй юм. Нутгийнхаа шилдэг хүчтэнүүдийг барилдуулсан нь үр дүнгээ өгч 2010 онд гуравдугаар байр эзэлсэн амжилтаа ахиулж чадлаа. Тэдний энэ амжилтыг дэвжээний эзэн Б.Буяндорж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрынхан маш сайн дэмжсэн гэдгийг бөхчүүд нь ярьж байгаа юм. Хамгийн гол нь тэд хүчээ зөв хуваарилж чадаж байна. Мөн зохион байгуулалт сайтай байсны үр дүнд луу жилийн тэргүүн дэвжээгээр тодров. Тэгвэл луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд үзүүрлэсэн “Их Монголын хүчтэн”-ий хувьд хэсгийн барилдаанд дундаж амжилттай байсан ч финалд барилдаанаа сайжруулав. Үүний хүчинд бас өмнөх амжилтаа үлэмж ахиулж чадлаа. “Увс нуур”-ынхан барилдаан эхэлсэн цагаас л үлэмж сайн байсан. Үүнтэй хүн бүхэн санал нэгдэнэ байх. Гэвч финалын сүүлчийн шийдвэрлэх барилдаанд Ө.Бат-Орших харцага буруу шийдвэр гаргасны улмаас баг нь Өвөрхангайнханд ялагдсанаар гуравдугаар байранд орсон юм. Хэрвээ Ө.Бат-Орших харцага барилдаанаа дуусгасан бол арай л өөр болох байлаа. Тус дэвжээнд харьяалалтай бөхчүүдээс аймгийн заан Т.Баасанхүү бусдаасаа ялгарсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Финалд шалгарсан дэвжээдээс хамгийн зохион байгуулалт муутай нь “Хантайшир”, “Бөхбилэгт” хоёр. Архангайг монголчууд бөхийн өлгий нутаг хэмээн дээдэлдэг. Гэвч финалд хүн дутуу гэсэн шалтгаанаар хоёр ч барилдаанд шаардлагагүй ялагдал хүлээж улмаар зургадугаар байр эзэлсэн. 2010 оныг бодвол амжилт нь ахисан бөхий өлгий нутгийнхан үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломж байлаа. Аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва хэдэн залуучуудын хамт чадлаараа зүтгэсэн. Даанч нэмэр байсангүй. Алтайн хөх харчууд л гэхэд өч төчнөөн улс, аймгийн цолтонтой мөртлөө хүчээ зөв хуваарилж чадаагүйн улмаас тэргүүн дэвжээ гэсэн нэр төрөө хадгалж чадаагүй юм. Финалын шийдвэрлэх барилдаануудад хүн дутуу барилдаж, энэ нь тэдэнд шаардлагагүй ялагдлыг “бэлэглэсэн”. Нэг үгээр хэлбэл алтай нутгийн цолтнууд тун хариуцлагагүй байсныг амтай бүхэн ярьж байна. Магадгүй зарим нэг нь үүнийг “Аса” циркт болж буй “Хасу” лигтэй холбон тайлбарлаж болох юм. Энэ бол шалтаг биш. Зарим дэвжээ хүчээ зөв хуваарилж болоод л байсан. Үүний нэг тод жишээ нь Сэлэнгийн “Таванхан”. Тус аймгийн хүчтэнүүд “Хасу”, “Нутгаа дуурсгана”-ы аль алинд л амжилттай байгаа. Мөн Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгийн хүчтэнүүд ч гэсэн боломжоороо багаа бүрдүүлж тодорхой хэмжээний амжилт үзүүлснийг бөх сонирхогчид мэднэ.
Б.ЗУЛ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна