Авзага хайрхан уулын түмэн эхүүд
А.Тэлмэн
Сойрын хөндийн хээр
Түшээт ханы Бишрэлт гүний хошуу, /1924 онд Авзага уулын гэх болжээ/ Булган аймгийн Могод сумын нутагт “Цагаан овоо” гэдэг сүрлэг уулын арын богино жалганы мөргөцөг дээрх цагаан мөөгний төгрөг дотор хээр гүү унагалж, эр хээр унага босоо төрж гэнэ. Тэртээх цагийн жамаар хээр үрээг хязаалан насанд нь хүрмэгц уяж засан тахилгын наадамд уралдуулахад анх түрүүлжээ. Хээр морь соёолон, их насандаа нутаг хошууныхаа нэрийг олонтаа гаргаж том, бага наадмуудад түрүүлсээр, “Сойрын хөндийн түмэн эх хээр” хэмээх алдрыг / заримдаа Өндий хээр гэх/ хүртсэн гэдэг.
Бишрэлт гүнийхэн удам судраараа хурдан хурц, жороо сайвар, холч сайн морины хорхойтон, морин цэргийн эрдэмд, байлдааны урлагт гарамгай язгууртнууд байсан гэдэг. Чин ван Ханддорж ноён насан өндөр болсон Бишрэлт гүнг хүндэтгэн “өвгөн ноён” хэмээн авгайлж, хууль зүй, төр улсын хэргийг зөвлөлддөг байсан гэнэ. 1911 онд угсаа залгасан Сундуй гүнг бага ноён хэмээн дууддаг байсан бололтой юм. 1913 онд Д.Сүхбаатар, гүн Сундуй нар пулёментын бах мастер цолыг хамт хүртэж байсан байна.
Халхын шилдэг хурдан хүлгүүдтэй олон азарга адуугаа Гүн ноёныхон байнгын харуул манаатай малладаг байжээ. Түмэн эх хээр морийг нь хулгай авч магадгүй сэжиг мэдэгджээ. Манж амбанаас зарлиг ирж “Сойрын хөндийн түмэн эх хээр морь”- ийг Даншигт авчирч уралдуул хэмээсэн байна. Гүн ноёныхон түмэн эх хээр морио манжийн хаанд өргүүлж, алдахаас сэргийлэн дүү хээр морийг нь уяж засан даншиг наадамд явуулжээ. Тэгтэл манжийн амбаны морь шинжээч хятадууд “энэ морь Сойрын хөндийн хээр биш, хулсан таяг байна” гэж байсан нь урьдчилан тандаад байсных аж. Түмэн эх Сойрын хөндийн хээр морь бол их цэвэрхэн, зэгзгэр, урт хөлтэй, өндөр хүзүүтэй хүлэг байжээ. Манжийн амбаны шинжээч хятадууд хүлгүүдийг тандаж мэдээд зальхай аргаар зарлиг гаргуулсан манжийн хаанд өргүүлэх нэрээр булаан авах, хулгай хийлгэх зэргээр атгандаа хийж дотор газар хүргүүлэн Шанхайн адууны зах, бооцоот уралдааны газарт үнэ хаялцуулан зардаг байсан байна.
Чогчин жасын хээр
Авзагын бага ноён, Сундуй гүнд чин вангийн адууны гаралтай “Чогчин жасын хээр” хэмээх түмэн эх морь байжээ. Ханддорж Чинханд вангийн адууг Шарав гэлэн, Норов гэлэн гэдэг сүрэгчид хариулдаг байжээ. Тэднийхнээр аяны ядарсан унаа морьтой үл таних хүн ирээд, унаа юүлж өгөөч гэж гуйжээ. Тэд ч “тэг тэг” гээд дөмөг сайн морьд заажээ. Тэгтэл тэр хүн уяан дээр байсан адуу мал хураах, аргал түлш татахад унадаг туранхай хээр морийг авъя гэжээ. Хоёр гэлэн хашир улс тул “энэ хүн бол сайн морь авъя гэж шинжиж яваа аж” гэж мэдээд өгөлгүй өнгөрчээ. Хойтон жил нь хээр морийг уяж засан Чогчин жасын том наадамд түрүүлгэжээ. Түүнээс хойш “Чогчин жасын хээр” гэдэг нэрийг авч, их бага наадамд хотол хошууныхаа алдрыг дуурсгасаар ертөнцийн жамаар өтөлсөн гэнэ. Зөнгөөрөө өтөлсөн түмэн эх хээр морь ганцаараа хэсэж, тэнэж явсаар уяа эхлэхэд уяандаа ирж өөрийгөө сойж, ноёны хурдан морьдыг сан тавьж ариутгахад утаанд нь орж зогсож гэнэ. Энэ тухай бага ноёнд айлтгахад “томоохон хүүхэд унуулаад хээр морийг уралдуулаарай. Уяж хөнгөрөө, хөөрхий дураа дараг” гэсэн гэдэг. Тэр зуны хошууны наадмын их насны уралдаанд цуут өвгөн түмэн эх “Чогчин жасын хээр” түрүүлэн ирж баригдав гэнэ. Бага ноён уяран хайлж, торгон жолооноос нь барьтал өвгөн хээр баясан толгой хаялан эвшээхэд үүдэн шүд нь суга үсрэн ноёны энгэр дээр унасан гэдэг. Үүнд хотол олноор баясан бэлгэшээж, ховорхон сайхан совин татлаа гэцгээж байжээ. Тэр наадамд Сайн ноён ханы арслан Лундаажанцан ирж:
-Энэ наадмыг авна. Вангийн хазгар Лувсандашаас өөр хэн байхав гэж ам гарч гэнэ. Хошууны ноён бөхчүүлээ цуглуулан:
-Лундааг тавын даваанаас бүү хэтрүүл гэхэд өвгөн аварга Лувсанжамба:
-Жа, би авъя гэхэд ноён:
-Чи аваад хэрэггүй ээ. Лувсандаш аа чи ав гэж тушаажээ.
Тэгээд Лувсандаш арслан доогуур даваанд арслан Лундаажанцанг амлан авч хаясанд гомдон уурсаж:
-Бяртай хүн түрүүлж болдоггүй яасан дов бэ гээд зодгоороо дэвжээ гуядаж дөвчигнөөд бай шагналаа ч авалгүй яваад өгсөн гэнэ. Наадмын төгсгөлд өвгөн аварга Лувсанжамба, арслан Лувсандаш хоёр үзүүрт тулжээ. Алдар суу, цол чимэг ихтэй, өвгөн аварга уртын урт гуншингаа дуудуулж, дэвж шавж байжээ. Хүлээж ядсан арслан аваргад хандан:
-Бушуу барилдъя. Наад цол гуншингаа болиоч гэж явуут дундаа хэлсэнд өвгөн аварга дэвэх зуураа:
-Орхих би яараагүй байхад, ойчих чи яараад яах вэ. Уул яараагүй байхад үнэг яараад яахав гэж ёжилсон гэнэ. Тэр наадамд аварга Лувсанжамба түрүүлж, арслан Лувсандаш үзүүрлэсэн гэдэг. Тэр жилийн хошуу наадамд өвгөн аварга, хөгшин түмэн эх хоёр түрүүлж, хотол олныг уяраан, алмайруулсан даа хэмээн өтгөс хуучлах бүлгээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна