АДУУНЫ БЭЛЧЭЭР ТАНИХ, ТОХИРУУЛАХ

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 02 -нд

Адууг хавар цас цоохортохоос эхлээд борог дагуулж цатган таргалуулахгүй бол шуурганд хоёр гурав уруудаад хүч нь бууж турна. Тарган адуу намар их хөрвөөдөг. Энэ нь нэг ёсондоо хуяглаж байгаа юм. Зарим адуучид өвөл уруудсан адууг шууд буцаагаад туудаг энэ бол их буруу. Ширүүн туугдсан адуу халуун амьсгаандаа үс нь чийгтэж улаан суганаасаа эхлэн үс нь хэвтээд эхлэнэ. Мөн хээл хаяна. Уруудсан адууг тэр газар нутагт нь тогтоон услаж хужирлаад бэлчээрээр нь гаргана. Ер нь үсийг нь хэвтүүлэхгүй байх хэрэгтэй. Гүйцэд таргатай адуу үс нь сортоод гялалзаад байдаг. Хэрэв тэнгэр эвгүйцэхийг урьдчилан мэдэх юм бол адууг шууд хужирт оруулна. Тэгсэн байхад бусад адуу уруудаж явахад хужирласан адуу салхи сөрөөд л бэлчээртээ гарч байдаг.
Адууны бэлчээр тохирч байна уу үгүй юу гэдгийг дааган шүдлэнгүүдээ харж мэддэг. Хэрэв тэдний гэдэс хөдөлсөн байвал даруй хужирт оруулна.  Ингэсэн байхад адууны гэдэс чангарч тухайн орон нутгийнхаа хоолонд дасдаг Өвөл арван сараас эхлэн адууг бэлчээр ус, хужирт нь ойр байлга. Хавар цагт агь, амьд ус хоёр нэн чухал байдаг Адуу үнэрээрээ биеэ таныж таашаал авдаг амьтан. Адууны цус ойртоно гэдэг хамаг сайн сайхан шинжээ алдана гэсэн үг. Цус ойртсон адууг ажиглаж байхад азарга орооныхоо үед гүү гишгэхээс бусад цагт адуугаа хайхардаггүй.  Ийм адуу өвөл хэсэг хэсгээрээ тарж явдаг. Тэр адуунд өөр цусны ганц гүү 6айхад азарга түүнийгээ л дагадаг.  Цус холдсон адуу дээд талынхаа хамаг саин шинжийг татан гардаг. Хурдан адуу эх талаа илүу татаж төрнө. Азаргыг ямар ч гэсэн удатай адуугаар тавьдаг. Тэгэхээр гүүн талаа их анхаарах иь чухал. Адууны гурваас дөрвөн үеийг мэдэж байж хурд гаргана.  Ер нь залуу адуунаас сайн унага төрнө. Тэгэхээр хөгшин гүуг залуу азарганд, залуу гуүг хөгшин азарганд сөөлжүулэн хураалгах нь гэмгүй. Хумуүс гал үр гэдэг Гал үр гэдэг маань байдсан гүү азарган үрээ хоёрын аль алины нь анхны үрийг хэлж байгаа юм. Түүнээс биш аль нэг азарганы унаган төлийг хэлдэггүй. Азарга дэлгэнэх цаг гэж байдаг нь ханш нээх үе юм.  Тэр цагаар уядаг морийг унаж гэдсийг нь сольж тавьна. Намар их хөвөөтэй байсан гэж бодвол өглөө эрт услалгуй барьж унаад усыг нь сольж услаад уяж хононо.  Маргааш  нь голын ширхэг хужиртай дов газар идүулж амны нв  завааг гаргаж дахиж уяж хоноод тавихад гэдэсний хөндүүр гарж гэдэс нь солигддог. Үүнийг хар гэдсийг нь авах ч гэдэг. Уг хөндүүрийг адуу ногоонд цадаад ирэх үеэр авна. Гэдсэндээ хөндүүртэй морь үмдагны нь урдуур дарах буюу гэдсийг урдаас хойш нь шувтрахад сүул нь годос гэх ба хайрч байдаг Гэдэснии хөндүүр гараагүй уясан морины цоройг татуулчихвал хөлгүй ч болдог. Энэ нь гадна талын хуч буусан боловч дотор талын хүч нь буугаагүй гэдэс хүчний тэнцэл зөрүүтэй байснаас цорой нь татдаг юм. Наадмын дараа уясан мориныхоо шүдийг үзэхэд тун гэмгүи. Нэг судар дээр аль хөл доголсныг шүдний маягаар шинж гэсэн байдаг. Үүнийг лавлаж узвэл хойшоо доголсон байвал доод талын шүд эмтэрсэн  байна. Цээжээ авсан байвал дээд шүд эмтэрсэн байна гэжээ. Доголсон  морийг анзаарч байхад хэдэн жилийн өмнө дээр олсон эмгэг шар ус доошилсоор хөлд бууж судсыг барьдаг. Ингэсэн морины дээд шүд голдоо эмтэрсэн байна. Тэгэхээр доголын эх дээд их биендээ байдаг гэсэн үг.  Заримдаа уясан морь давхиж ирээд бүдчээд мижилзээд байдаг. Ингэсэн морийг мундааны судсыг нь юмуу далны дээд талын судсыг хатгаж бэрэвхийний гадна талын туурганы судсыг бага цус гарахаар арьсыг нь цоолдог. Уралдаж яваа морь аль нэг тийшээгээ даялаад байдаг. Тэр нь даялаж байгаа талын эсрэг хөл нь хөндүур байгаа хэрэг. Хэрэв тэр хөндүүр талаар нь морь орж ирвэл заи тавьж өгөөд байдаг юм. Олон жил уралдсан морины таваг нимгэрсэн байдаг. Ийм морийг цас хайлмагтах уеэр барьж хөлд нь цус буусан байвал тавгийг нь хатгах, өсгийлдөх, өсгий сөхөх зэргээр ханаж хэрэв цус буугаагуй бол гахайг нь өөлж хөх бууцан дээр уяна. Тавагны хөндүүрийг агь нүдлэн цас хайлмагтах цагаар авна. Миний нэг сайн зээрд халзан морь байлаа. Энэ морь надад олон юм хэлж сургасан Халзан морио соёолон их нас хоерт нь улсьн наадамд айрагдуулаад 1990 онд Нууц товчоомы 750 жилийн ойгоор гэдэсний нь хөндүүрийг авалгүй уралдуулаад хөл муутай болгосон. Доголсон зөв урд хөлийг нь хатгаж янзлаад байтал буруу урд хөл нь муудсан. Тэр хөлийн хөөсөн хаа, бүдүүн хөх махыг нь хатгасан. Тэгээд хоёр жил өнжөөгөөд 1994 онд Төв аймгийн 70 жилийн ой, улсыи наадам хоерт хоёуланд нь зургаад дявхиулсан. Улсын наадамд уралдахдаа голхио цохиод буруу урд хөл нь их хавдсан. Түунийг айргаар шавшиж задлаад сиймхий, туурганы н? судсыг бэрэвхийний орчим арьс махны нь завсраар хавж хатгасанд хөл орж доголохоо больсон . Хүн хурдам морьтой байна гэдэг бол адуугаа эрүүл байлгаж байж хурдлуулна. Энэ дашрамд бас нэг зуйлийг хэлэхэд хүмүүс морь худалдаж авахдаа хөлийг нь барьж үздэг. Түүний оронд шүдийг нь узэх хэрэгтэй юм. Бас сонирхуулж хэлэхэд турүулэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг унэн. 1994 онд түрүүлсэн Батчулууны хээр халзан морины тагнайг уралдах өглөө нь сөхөж үзэхэд тагнайд ургасан өндөг дарам хар мэнгэ урган үүдэн шүдэндээ бараг тулсан байлаа. Зээрд халзам морио хоер дахин зургаад давхиулахад махны нь бяранд хүрч уясан учир суултгүй жигдхэн давхилттай болсон байсан. Саарал азарга бол Манлай уяач Дашийн унаган адуу юм. Нэг гэм нь хат ихтэй тул уралдах өглөө нь ялигүй хөлөргөж шөрмөс булчин махны зангирсанг зөөллөж давхиулахгүй бол замын жаахан тойруу дээр ойчих магадлал ихтэй байдаг. 1994 оны наадамд наадмын өглөө шууд мордуулахад цээжний хэдэн азаргатай явж байгаад замын тойруу дээр үсрээд ойчсон. Түуний дараа жил биений нь бариаг тавиулаад явуулсанд улсын наадамд аирагдсан юм. Онон уяач ийм л ажигч шинжээч адуучин хүн юм

Морин эрдэнэ.mn сайт

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна