Адуу шингэний дутагдалд орсныг яаж мэдэх вэ?

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 23 -нд

Цагаан өвсний уяатай хуучин цагийн уяачид тэжээл, болон дусал зэргийг таашаадаггүй.  Гэвч байгал дэлхий цаг уурын байдал өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд тэжээл бол гарцаагүй байх ёстой зүйл. Дусал тарилгын тухайд ч гэсэн  уралддаг адуунд агаар ус мэт хэрэгтэй гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн зүйл билээ.
Яагаад  ер нь дусал хийх ёстой юм бэ гэсэн асуултыг нэг бус уяачид тавьдаг. Үнэндээ бол адууны алдсан шингэнийг богино хугацаанд нөхөх зорилгоор дусал хийдэг. Ингэхэд эрхэм уншигч, морь сонирхогч та бүхэн адуугаа шингэний дутагдалд орсон эсэхийг хэрхэн мэддэг вэ.
“Тод магнай”-н зүгээс нэгэн хялбар аргыг санал болгож байна.  Та  мориныхоо хүзүүний арьснаас чимхээд татаад тавихад  хурдан тэр даруйдаа тараад урьдын адил болж байвал, ус дутаагүй гэсэн үг. Харин чимхсэн ором 2-3 секунд хүртэл хугацаагаар үргэлжилбэл хөнгөн хэлбэрийн шингэн дутагдалд оржээ хэмээн ойлгох хэрэгтэй. Харин тэрхүү чимхэлтийн ором  5-10 секунд хүртэл хугацаагаар үргэлжилж гүйцэд тэнийхгүй байвал хүнд хэлбэрээс хэт хүнд рүү шилжих шингэний дутагдалтай гэсэн үг. Ийм тохиолдолд нэн даруй  ус уулгах хэрэгтэй. Шингэний хэт дутмагшил ус уух дурыг дардаг учир хэрвээ тийм байдал ажиглагдвал нэн даруй эмчид хандах хэрэгтэй.
С.Нямсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна