“Дүнжингаравын хурд-2012” уралдаанд түрүүлж айрагдсан их насны морьдын дэлгэрэнгүй танилцуулга


XVII жарны "Баясгалан" хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр Төв аймгийн Зуунмод хотноо болсон “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд газар газрын 300-гаад их насны морьд шандас шалган уралдлаа.
Их насны морьдын уралдааныг Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн хүрэн өнгөлж, Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Шадар сайд Миеэгомбын Энхболдын хүрэн халзан удаалсан. Харин айргийн гуравт Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Галын Баттөмөрийн бор, айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Мэндсайханы хээр, айргийн тавд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянбаатарын хүрэн тус тус хурдалсан. Ингээд “Дүнжингаравын хурд-2012”-т түрүүлж айрагдсан эдгээр хурдан хүлгэдийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе.
Хоёр түрүүн эзэн Ерөөлтийн хүрэн
Их насны айргийн таван морьдын хоёр нь алс тэртээ баруун хязгаар Ховд аймгаар овоглогдсон байсан нь энэ уралдааны онцлох үйл явдлын нэг байлаа. Тэр тусмаа нэг уяачийн уясан хоёр морь нэг нь түрүүлж, нөгөө нь айрагдана гэдэг ховорхон тохиох баярт агшны нэг байх нь дамжиггүй. Алтангадас одонгоор энгэрээ мялаагаад удаагүй нийслэлийн Алдарт уяач Ц.Цэнд-Аюушийн уясан Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн сартай хүрэн морь оч үсэргэн дүүхэлзсээр урамтай сайхан түрүүлж, наадамчин олныг цэнгүүллээ. Луу жилийн анхны бүсийн уралдаанд магнайлсан хүрэн морь уг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган адуу. Аймгийнхаа аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гурваар хурдалсан энэ хурдан буян 2012 он гарсаар “Жейл” ХХК-иас зохион байгуулсан уралдаанд түрүүлж, “Дүнжингаравын хурд-2012” бүсийн уралдаанд амжилтаа бататган дахин түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлсэн нь энэ билээ.
Шадар сайдын шандаст халзан
Барагтайд барьц алдаж, хөөрцөглөөд байдаггүй ММСУХ-ны тэргүүн М.Энхболд энэ өдөр сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй бололтой. Машинаасаа үсрэх шахуу бууж, уяачдаа баяр хүргэж харагдсан. Хурдан хүлгэдийнхээ хиймориор хөглөгддөг моринд элэгтэй монгол хүн бол тэгэхээс ч аргагүй байсан биз. Сайдын халза? морь нэлээд хойно эргэж, замын дунд хүртэл айрагдах найдвар тун бага байсан. Гэсэн хэдий ч уяачийнхаа гүүглэхийг сонсмогц год үсрэн урагшилсаар барианы зурхайд аман хүзүүнд хурдалсан шандаст х?лгээрээ бахархахгүй, уяаг нь тааруулсан уяачаар бахдахгүй байхын аргагүй байсан биз.
Халзан морь уг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унаган адуу. Хэнтий аймгийн Баянхутаг сумын улсын сайн малчин Б.Гантуяагийн нэрэмжит уралдаанд түрүүлж, давхар уяагаар Дүнжингаравын хурдад аман хүзүүдээд буй нь энэ юм. Халзан морины уяа сойлгыг Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат залуу уяач Э.Дашчирав тааруулсан бөгөөд энэ өдрийн шилдэг уяачаар шалгарсныг дуулгах нь зүйтэй байх.
Доноодойн бүгээний угшил бор морь
Монгол төрийн наадмыг дөрвөн үеэрээ чимж яваа Донойдоон үр сад энэ өдөр хавтай сайхан наадаж, хоёр айргийн эзэн болсон юм. /хонгор халзан соёолонгоо тавлуулсан Б.Саранхүү Донойдоон удмын дөрөв дэх үеийн төлөөлөл/
МУ-ын Алдарт уяач, ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Галын Баттөмөр хаврын бүсийн уралдаанд тун чиг одтой нааддаг нэгэн. ММСУХ-ны анхны Ерөнхийлөгч Пунцагбалжир агсны санаачлагаар 1996 оны хавар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зохион байгуулагдсан анхны бүсийн уралдаанд Алдартын хурдан зээрд морь нь түрүүлж байсан удаатай. Түүнээс хойш Г.Баттөмөр уяач хаврын бүсийн уралдаанаас хоёр түрүү, хоёр айраг хүртээд буй нь энэ юм.
“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан бор морины эх нь 1967 оны улсын баяр наадамд гуравт хурдалж байсан Галын хурдан бор азарганы төлийнх нь төл саарал гүү. Харин эцэг нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул “хүзүү” хэмээх Цэвэгсүрэнгийн хээр азарга.
Бор морь АХ-ын 87 жилийн ойд айргийн таваар давхидаг Г.Баттөмөрийн алаг соёолонтой нас чацуу бөгөөд тэр жил арваар давхиж байсныг та бүхэн санаж буй бизээ. Сумын довон дээр уралддаг бор морийг долоотойд нь Алдарт уяач Г.Баттөмөр битүүхэн шинжиж авсан бөгөөд өнгөрсөн жил уяа нь жигдэрч, ид давхидаг дээрээ байсан ч ханиаднаас болоод төрийн наадамд тоосоо өргөж чадаагүй. Гэсэн хэдий ч луу жилийн шинийн гуравны билэгт сайн өдөр Цагаан хөтөлд болсон 1,5 сая төгрөгийн бооцоот уралдаанд түрүүлж, хэдхэн хоногийн дараа Дүнжингаравын хурдад ийнхүү айрагдаад буй юм. Энэ уралдааны талаар Алдарт “Бор морь маань гайгүй байсан болохоор их морь дагалаа. Тэгсэн морь эргээд хоёр километр шахуу явчихаад байдаг бор маань байдаггүй. Дөрвөн километр шахуу явчихаад хартал 100-гаадаар явж байна. За энэ ч найдваргүй боллоо доо гэсэн юм бодоод дагаж явтал идсээр байгаад л айрагдчихсан. Дараа нь хүүхдээс нь асуусан “замаас гарчихаад овоолсон цасан дээгүүр буцаад орж чаддаггүй нэлээд удсан гэсэн” гэж байсан” хэмээн хуучилсан юм.
Мэндсайханы мятрашгүй хээр
“Дүнжингаравын хурд-2012” наадмын их насны морьдын уралдаан Дааган хэмээн Цэнд-Аюуш уяачийнх болсон гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Даагыг хэд хэдээр нь оруулж моринд хайртай монгол зон олноосоо “Дааган” хэмээх алдрыг хүртсэн тэрээр энэ өдөр ганц даага биш их морины уяаг яаж тааруулдгаа яруу тодоор харуулж, харц дээгүүр алхана билээ. Төрийн наадамд соёолон түрүүлгэж байсан малгайгүй Манлайн уясан хээр морь Ховд аймгийн Мянгад сумын уугуул Мэндсайханы нэртэй хүлэг. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын унаган адуу хээр морь АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын их насны уралдааныг хөтөлж яваад суун наймлаж байсан удаатай. Түүний дараагаар Ховд аймгийн 80 жилийн ойн баяр наадамд хол тасархай түрүүлэн даагаа нэхэж, эзэн хүүхдийн урмыг сэргээсэн билээ.
Бүсийн наадмын хоёр айраг Ц.Буянбаатарын хүрэн
Орхончуудын од гийж “Дүнжингаравын хурд-2012” наадамд тун ч хийморьтой наадсан. Тэдний нэг нь хүрэн морио айргийн таваар хурдлуулсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уяач Цагаанбандийн Буянбаатар байлаа. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Орхон аймгийн Жаргалант сумын суугуул Ц.Буянбаатар морь сонирхоод удаагүй ч улс бүсийн чанартай наадмаас гурван айраг хүртээд буй бас ч аатай аавын хүү.
2010 оны улсын баяр наадамд Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган хул даагыг айргийн дөрвөөр давхиулж томоохон наадмын өм нээгдэж байсан тэрээр “Булганхангайн хурд-2011” хаврын бүсийн уралдаанд хүрэн морио айргийн гурваар давхиулж байсныг сануулах нь зүйтэй байх. Ц. Буянбаатарын хүрэн морь уг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Алтангэрэлийн Мөнхдоржийн унаган адуу. Адуунд хорхойтой андыгаа мэдэх Амгаланбаатар заан хүрэн морины зургийг илгээснээр долоотой битүү морь одоогийн эзэндээ ирсэн гэдэг. Энэ бол 2010 он. Хүрэн морь 2011 оны хаврын бүсийн уралдаанд айрагдаад, зун нь 61-н гарам орчимд уягдаж тун ч өнгөтэй байсан гэдэг. Чухам тиймдээ дунд сунгааг Д.Онон Тод манлайн адуутай хийхэд 160 гаруй хүлгээс хол тасран түрүүлж, улсын наадмаас юм дуулгаж мэдэх адуу байна хэмээн олзлогдож байхав. Гэсэн хэдий ч ханиад нь хүндрэх шинжтэй байсан учраас аргагүйн эрхэнд мордуулсан болоод татуулж, хэд хоногийн дараа болсон “Тамирын хурд-2011”-д мордуулжээ. Ханиад нь гүйцэд эдгээгүй, дээр нь тэнхээ муутай байсан хүрэн морь хэсэгтээ өнгөлсөн ч ир бяр нь тэгширсэн хурдан хүлгэдэд эрхгүй гүйцэгдэн 12-оор давхижээ. 2012 он гарсаар хүрэн морины анхны уралдаан нь “Дүнжингаравын хурд-2012” байсан бөгөөд урамтай сайхан уралдан айрагдсан нь энэ юм.
Бэлтгэсэн А.Тэлмэн, фотог М.Батчулуун

















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
10 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
Сэтгэгдэл бичигдээгүй байна