“Жаргалант хурд” МСУХ-ны тэргүүн Ш.Лхагва: Мэдээлэл нээлттэй болсон учраас уяаны эрдмийн тухай хаанаас ч олж уншиж судалж болно
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Оргил тавдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Шугарын Лхагва нь 1947 оны зун Цэцүүх хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн. тэрбээр Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Нутгийн удирдлагын холбооны Тэргүүний ажилтан цол тэмдэг, Барилга хот байгуулалтын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Байгаль Орчны Яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ.
-Жаргалант сумын МСУХ хэдэн онд байгуулагдаж байсан юм бэ?
-Холбоо маань 1997 онд байгуулагдсан түүхтэй. Тухайн үедээ холбооны тэргүүнээр сумын орлогч дарга Халтар сонгогдож байлаа. Түүний дараа татварын газрын байцаагч Чимэддорж гэж хүн хоёр жил ажиллаж, 2008-2009 онд Мөрөн сумын бизнесмен, Авто замын газрын дарга Бат-Эрдэнэ болсон. Үргэлжлүүлээд Мөнхчулуун, Баатарын Ганбат нар ажиллаж байсан бол миний хувьд 2013 оноос ажиллаж байна.
-2013 онд тэргүүн болоод ямар, ямар ажлыг эхлүүлсэн бэ?
-Бичиг цаасны ажлаа эмхлэхээс эхлүүлсэн дээ. Жилийн ажлын төлөвлөгөөтэй болж, биелэлтээ хянадаг болсон. Тэргүүлэгчдийн хурал хийж, жилд нэг удаа гишүүддээ тайлангаа тавьж, шинэ жилээр ололт амжилтаа үнэлж цэгнэнэ. Бас ирэх онд хийх ажлын зорилго, төлөвлөгөөгөө танилцуулна. Уяачдынхаа амжилтыг бүртгэж, хүндэт дэвтрийг ажиллуулж эхэлсэн. Уг дэвтэрт аймаг, сумын уяачдаас гарамгай амжилт гаргасан 14 хүнийг бичээд байна. Үүнээс одоогоор Баатарын Ганбат маань нэг жилд 52 медаль авч түүхэн амжилтыг тогтоогоод байгаа юм. Манай сум чинь аймгийн наадамд морь айрагдуулж үзээгүй байгаад 2014 онд Сүхбаатар аймгийн Мөнххаанаас халзан хязаалан үрээ авчирч, аймгийн наадамд айрагдуулсан. Дараа жил нь Жанжаагийн Гомбосүрэнгийн Даншиг халтар улсын бүс болох “Хотгойдын хурд”-д айрагдсан амжилтыг үзүүлээд байгаа юм. Өөр нэг том ажил бол уяачдын Алдарын булантай болсон. Энд тухайн жилийн шилдгүүдийн зургийг хүндэт самбарт байршуулдаг юм . Сумынхан маань анх удаа 520 морьтой жагсаалыг зохион байгуулж, телевизүүдтэй хамтран нэвтрүүлэг хийлгэлээ. Энэ үеэр 52 хос морьтой гэр бүл оролцсон нь өдөрлөгийн ажиллагаанд өнгө нэмсэн хэрэг байлаа. Тэрнээс гадна эмнэг сургах, уурга шүүрэх гэх мэт морин спортын төрлүүдээр тэмцээн зохиосон. Үнэндээ үүнээс өмнө манай суманд морь унадаг Арилдий гэж ганц л өвгөн байлаа. Бусад нь бол унахгүй. Харин энэ тэмцээнээс хойш морь унах сонирхолтой болж, эмээл хазаараа хүртэл зэхдэг болсон. Энийг дагаад хазаар, ногт, чөдрөө сэргээж авлаа. Моринд орох залуусын тоо ч нэмэгдсэн. Товчхондоо “Монгол морьтон” өдөрлөг үндэсний өв соёлоо сэргээн, түгээн дэлгэрүүлэхэд үр дүнтэй ажил болж чадсан. Энэ жилийн тухайд ч /2018 он/ долдугаар сарын 8-нд уг өдөрлөгөө хийхээр Засаг даргынхаа мөрийн хөтөлбөрт тусгуулж шийдвэр гаргуулчихсан байгаа. Үүнээс гадна бид 2015 оны жилийн эцсийн тооллогоор түүхэндээ 10 мянган адуу тоолуулж, 2016 ондоо Түмэн адууны баяр хийсэн юм. Баяраар хурдан морины уралдааныг зохион байгуулж, зургаан насанд түрүүлсэн морьдыг мотоциклиор байлсан. Бас 2017 онд “Их Жаргалантын хурд” бүсийн уралдааныг сумандаа зохион байгуулсан. Өтгөн сайхан наадам болсон байгаа.
-Танай сум хичнээн уяачтай вэ?
-Намайг 2013 онд энэ ажлыг авахад 20-иодхон уяачтай байлаа. Одоо бол идэвхитэй морь уяж байгаа 78 уяач байна. Эдний маань дундаж нас 31. Хамгийн бага нь Ганболдын Ундармаа гэж 16-тай эмэгтэй хүүхэд байна. Энэ хүүхэд уурга шүүрнэ, морь бугуйлдана. Багадаа морь унадаг байсан охин л доо. Анх бид нар дөрвөн аймгийн Аваргатай байсан бол одоо найман аймгийн Алдарт уяачтай болсон. Сумын Алдарт уяач 45 байна.
-Аль ч газрын уяачдын холбоо адуугаа сайжруулж, чанаржуулах ажлыг хийдэг. Энэ ажил танайд хэдэн хувьтай явна вэ?
-Манай сум бол нутгийн үүлдрийн, уул бартаанд сайн, бяртай адуутай. Яах вэ хурд муу л даа. Тухайн үедээ уяач нь ч цөөн байлаа. Ганц нэг сайн морьтой, тэр нь цөөхөн морьтой уралдаад түрүүлчих жишээний. Харин одоо бол өөр. Цусыг нь сайжруулахаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгороос адуу оруулж ирсэн. Манай Тэсийн голынхон Тэсийн адуугаа ч бас их оруулж ирсэн. Тооны хувьд 400 гарсан байх шүү. Сүүлд Алтанхуяг гэж уяач 50-иад адуу авчирлаа. Энд айрагдаж байгаа морьд Сүхбаатар, Төв аймгийн Жаргалант угшилтай байна. Энэчлэн одоохондоо авмал адуугаар наадаж байна. Яваандаа унаган адуугаараа наадацгаах зорилготой. Эхнээсээ ч уралдаад амжилт гаргаад эхэлчихлээ. Өнөөдөр гэхэд шүдлэнд түрүүлсэн бор үрээ бол нутгийн унаган адуу. Дааган цагаасаа уралдаж, шүдлэндээ ирэхэд есөн наадамд түрүүлчихээд байна. Өөр бас ноднин авчирсан азарга, манай гүүнээс гарсан төлүүд хоёр ч наадамд түрүүлчихлээ.
-Танай таван баг таван гал болчихдог юм уу?
-Тийм ээ. Манай таван баг чинь жигдхэн хурдтай. Эндээс арай дөхөм нь Өндөрхаан байсан бол сүүлд Харгана баг яригдах болж байна. Бас ноднингоос Баянгол гээд 2-р баг илт сайжирсан.
Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна бэ?
- Манай МСУХ хийсэн ажлаараа аймагтаа эхний тавд орох зорилго тавиад ажиллаж байна. Үүний тулд бүсийн болоод аймгийн наадамд уяачдаа явуулж, дов үзүүлэн байнга оролцох болсон.
-Энэ нутаг бол Далайчойнхор вангийн хошуу байсан бөгөөд мөнгөн эдлэлээрээ алдартай тухай нутгийнхнаас сонслоо?
-Тийм ээ, Далайчойнхор вангийнхан голчлон төмрөөр юм урладаг байсан юм билээ. Өдгөө ч зарим нэг айлд битүү мөнгөн хазаар, амгай зуузай, мөнгөн хазаар сайхан хэт хутга зэрэг ховорт тооцогдох эдлэлүүд хадгалагдсан нь бий. Манай энд чинь намхан бүүрэгтэй, Наран тогоруу гэж хүүхдийн эмээлийг хэрэглэдэг газар. Харганан бүүрэгтэй эмээл ч их бий. Даанч одоо харганаар тэр бүр хийхээ больчихож. Мод эсвэл ясаар давхар ясан хяртай эмээл хийдэг болсон байна. Дээр үед Батаа, Давааням гээд алт, мөнгөний дархчуул байлаа. Гэхдээ жил ирэх тусам цөөрөх маягтай болоод байсан ч саяхнаас ахин сэргэж байна. Доржпалам, Жаргалсайхан нарын хэд хэдэн дархчууд төрж, мөнгөн аяга, эмээлийн хэрэгсэл зэрэг цутгамал хийж байгаа юм.
-Жаргалант сумын гурван үеийн түүхэнд нэрээ гаргасан уяачдаас манай уншигчдад мэддэгээ ярьж өгнө үү?
-Миний мэдэхээс Гомборагчаа гэж хүний цоохор морьд 1800-гаад онд хошуу, даншиг наадамд гурвуулаа цувраад орж л дээ. Тэгсэн ахиад уралдуулах болж өнөө гурваас хоёр дүүдээ нэг нэгээр нь өгөөд өөрөө нэгийг нь авч байсан гэдэг юм. Харин сүүлийн үеийнхэн дунд мундаг уяач олон болсон. Эндэхийн залуучууд цөмөөрөө морь уяж байна. Хаана ч очсон айхгүйгээр морио сойж уяж чаддаг болсон байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өргөн болсон учраас уяаны эрдмийн тухай хаанаас ч олж уншиж судалж болно. Ганбат гээд залуу нас насны нийт 12 морь уяж, нэг жилийн дотор олон медалийн эзэн боллоо. Ямар сайндаа л 17,18-тай хүүхдүүд өөрсдөө морь уяад, болоогүй айраг түрүүгээр давхиулаад байна.
-Таны хувьд морь уяад удаж байна уу?
-Манайханд уяач байхгүй л дээ. Төрийн хүмүүс байсан юм. Үхэр малтай ч морь уясан нь би л болно. 15,16-тайгаасаа адуутай нөхөрлөж, 2000 оноос уяж байна. Залуудаа морь их унадаг байлаа. Бидний үеийн албан хаагчид мориор л ажлаа амжуулах болохоор гайгүйг нь унана. Жороо сайвар голдуу морь авдаг байсан. Ингэж яваад морь уяж эхэлсэн. Аймгийн Алдарт уяач Эрдэнэ гэж миний үеийн хүн л дээ. Удмаараа морь уясан, сайн уяач. Тэгээд 2000 онд тэднийд очвол “Чи одоо уя, юугаа хийдэг юм. Ганц нэг айрагдуул” гэхээр нь заагаад өг л гэлээ. Цааш нь “Чи Базарын бор морийг ав” гэнэ. Тэр нь нутгийн сайн морь л доо. Би ч өнөө нөхөртэй уулзаад морийг нь худалдаж аваад, анхны наадамд уясан зургаалчихлаа. Болмоор шүү. Ингээд дараа жилээс нь таван жил айрагдаж түрүүлгэсэн. Дараа нь нутгийн нэг залуугаас хээр үрээ авч, суманд хязаалан соёолон түрүүлгэсэн. Энэчлэн найман морь авсанаас гурваас бусад нь сайн давхисан. Гурав нь яах вэ жижиг шиг наадмуудад айрагдсаан. Одоогоор том жижиг наадмын 24,25 айраг болж байна уу. Энэ хонгор морь гэхэд хоёр жилд 18 медаль авч, бүсэд айрагдсан. Хүн чинь нэг морь айрагдчихаар өөрийн эрхгүй л орчихдог юм байна лээ. Худаг гаргаж, жүчээ барьсан гээд моринд хөрөнгө оруулалт хийгээд л явна. Өөрийн хобби юм даа. Тэрнээс биш морь уяад ашиг олно гэж байхгүй шүү дээ. Сүүлд сумын Алдарт уяач Цэвгээ гээд сайн уяачтай болсон.
-Хэзээ сумын Алдарт уяач болсон юм бэ?
-Уржнан жил болсон.
-Таны уясан морьдоос онцгой амжилт үзүүлсэн нь гэвэл?
-Хүрэн халзан үрээ л байна даа. Аймагт айрагдаж, Галтын 22 гавьяатын наадамд тус тус айрагдсан. Ноднин уржнангаас Лхагвын хонгор гэж хязаалан үрээг авч, дандаа айрагдуулсан. Аймгийн бүсийн наадамд ч айрагдсан. Одоо 20 гаруй медальтай. Бас хонгор, хээр, бор, Танк хээр морьдоо хэлнэ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа таны хамгийн баяр бахдалт наадмын дурсамжаар өндөрлөе.
-Уяа эвлүүлсэн энэ жилүүдэд аймгийн наадмаас анхны айргаа авах хамгийн сайхан байлаа. Аймаг дээр байдаг нутгийн нөхдүүд нутгийн нэр гаргалаа гэж надад баяр хүргээд л. Надад улсын айраг авчирсан юм шиг л санагдсан шүү. Гэхдээ үнэндээ явж, явж хамгийн сайхан нь сумын наадам байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
-Баярлалаа.
"Дэлтэй цэнхэрийн хурд" номноос... 2019 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
197.211.58.188
Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gm ail.com Hangout : carolblankatmcard@gm ail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.
Reply