Тэнүүн шаргал говийн төрмөл хурдан хүлэг Тэргүүн хонгор


Говьчуудын бахархал болсон Дайчин халзан, Тэргүүн хонгор зэрэг цуут хүлгийн эзэд унаган багын найзууд. Оюутан болоод хотод ирсэн залуус уулзалдахаараа л морь ярина. Нэг удаа Б.Лхагва-Очир “манай ангид Халзан сумын нэг залуу бий” гэснээ төд удалгүй танилцуулжээ.
Сүхбаатар, Хэнтий зэрэг хурдны өлгий нутгаас хурдан адуу олж авах чин хүсэлтэй Эрболд шинэ танилтайгаа тун амархан дотносов. Ингээд 2010 оны 10-р сард цээжин гүний хүслээ биелүүлэхээр шуудангийн автобусанд суугаад Сүхбаатар аймгийг зорьлоо. Шүлхий өвчний дэгдэлтээс болоод хөл хорио тогтоочихсон тул оюутан залуус орой нар жаргахын алдад мотоцикль олж унаад нуугдах маягтай зорьсон газар луугаа хөдөллөө.
Сахиулын үхрийн ферм орчим буюу бригадын төв орчим оройн наран жаргахтай давхцан хэдэн үрээ зам хөндлөн гарч таарав. Хамгийн сүүлд явсан саарал үрээ Эрболдын нүдэнд туссан ч ямар нэг зүйл хэлсэнгүй. Давхисаар /Улаан худгийн уснаа/ зорьсон газраа ирж хоноглов.
Маргааш нь залуус тэр хавийн адууг усалж, хол ойрын сонин ярилцаж байхуйд хонгор унага дагуулсан ахар сүүлтэй, матаас сайтай хүрэн гүү нүднээ тусчээ. “Нутгийн өвгөчүүлийн ярьдаг алтан савт гүү гэдэг л энэ байх даа” хэмээн бодсон Эрболд “энэ мөөлөн чихтэй хонгор унагыг авнаа” хэмээн шийдэмгий хэлжээ.

Найз нь “бие хаа сайтай арай өөр адуу сонирхохгүй юмуу” хэмээн эргэлзсэн байртай асуухад Эрболд шийдсэн хоолойгоор “эх хүрэн гүү нь ямар угшилтай адуу вэ” хэмээн лавшруулан асуужээ. “Дүүтэйгээ хоёул цагаан сараар айл хэсээд явж байхдаа эмээлтэй сул морь явахыг харж барьж аваад эзэнд нь хүргэсэн юм. Өөрийгөө Бат-Эрдэнэ хэмээн танилцуулсан ах талархлаа илэрхийлээд хавар ирж адуу аваарай гээд хэлсэн ёсоор нь очиход дүү бид хоёрт охин хүрэн унага өгсөн. Тэр нь энэ хүрэн гүү. Дөрөв унагалахад эхний гурав нь охин, дөрөв дэх нь энэ эр хонгор унага гарсан” гэжээ.
Тэргүүн хонгор нэрийг олсон нь
Чулуунбатын аав олгой ургаад аймгийн эмнэлэгт хэвтчихсэн. Үе тэнгийн хоёр залуу хийх байх юмаа олж ядан байхуйд Чулуунбат авдраа уудлан нарийхан махир хусуур гаргаж ирээд “манай өвөө Цэрэнбалтав гэж хүн Сүхбаатар аймгийн Халзан сумын 60 жилийн ойгоор тэрэгний хонгор морио түрүүлгэж байсан. Хусуур нь надад байдаг юм. Найздаа бэлгэнд өгчихье” хэмээгээд хоёр гардан барьжээ.
Хүндэт бэлэг хүлээн авсан Эрболд хариу талархаад “Тэрэгний хонгор морийг хусаж байсан юм бол би хонгор унагаа Тэргүүн хонгор гэж нэрлэнээ” хэмээсэн байна. Ийнхүү хонгор азарга унагандаа хожмын бэлгэшээлт олон уралдааны түрүү болохоо зөгнөн Тэргүүн хэмээх алдрыг хүртсэн билээ.
Цээжин гүний мөрөөдлөө биелүүлж, санаанд нийцсэн хурдан адуугаа олоод авчихсан Эрболд хоёр хоногийн дараа овоо уужраад “дээр ирж байхад замд таарсан хэдэн үрээ хэнийх вэ? Тэдэн дунд нэг аятайхан саарал үрээ байсан” гэж. Чулуунбат “манай ангийн Ганбаатарын Ууганбаатар гээд найзынх. Хоёулаа очих уу” гэж.

Давхисаар Сахиулын үхрийн ферм ороход урьдын адил нар жаргаж таарав. Залуус замд таарсан адууг хэдэнтээ эргэж, саарал үрээгээ сонжоод, цааш давхин Ууганбаатарынд очжээ.
Хүсэл сонирхол нэгтэй залуус шөнөжин морь ярьж хонож. Саарал үрээгээ ч наймаалж.
Ийнхүү бодон бодон санан санан ирсэн Сүхбаатар нутаг Эрболдод ивээл хишгээ харамгүй хайрлаж, төрийн зарлигт наадамд, түрүүлж айрагдах түмэн эхүүдийг өгсөн билээ.
Түүнээс гадна Чулуунбат найз нь цагаан даага бэлэглэж, нэг дор гурван адуутай болоодохов.
Наашаа явах сургаар ах Эрдэнэбулган нь ганц нэг айрагдсан гайгүй үрээ мэдэж байгаарай хэмээн захисныг санаад Баянмөнхөөс халтар, Эрхэмээгээс цавьдар үрээ авахаар тохирон зургийг нь буулгаж аваад буцаж.
Өвөл 12 сард ахынхаа хамтаар адуунуудаа авахаар очоод хамгийн түрүүнд Ууганбаатарынхаас саарал үрээгээ авчээ. Аймаг, сумын наадмаас айраг алдахаа байсан ах нь цагаан, сормуустай туранхай саарал үрээг голонгуй байгаа нь илт. Мөнгө төгрөгийг нь өгчихснийг мэдэх болохоор ямар нэг зүйл ярьсангүй. Цааш давхисаар Чулуунбатынд очиж хул сарваагаа авахад ах мөн л дурамжхан өнгөөр “жижигхэн юмаа. Чамайг бодвол Обогоо, Баяраа ах хоёр нүдтэй юм. Хурдан сарваа авсан байна лээ” гэж. Товчхондоо дүүгийнхээ бие дааж хийсэн анхны адууны наймаанд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд авч. Гэсэн ч Эрболд дотроо сэтгэл хангалуун байлаа.
Аргагүй шүү дээ. Сүхбаатарын адуу ид үнэ хүрч байхад хонгор сарваагаа бэлэн мөнгөөр 600,000, Даншиг цагаанаа 1,5 саяас ярьсаар 800,000 төгрөгөөр авч, дээр нь бэлэгний даага хөтөлчихсөн хүний сэтгэл цадахаас яахав.
Удам угшлын тухайд...
Тэргүүн хонгор хурднаа таниулсаны дараа Эрболд Чулуунбат найзын хамтаар Бат-Эрдэнийд очиж хүрэн гүүнийх нь удмыг нь судалжээ. Унаган эзэн нь “эцэг зээрд азарга нь Уулбаян сумын Агваан багшийн зээрд азарганы төл. Агваан багшийн зээрд азарганы эцэг нь Босоо угшилтай азарга байсан юм гэнэ лээ” гэх мэдээллийг өгч. Найзаасаа эцэг талыг нь лавшруулж асуутал “миний өвөө Сэрээтэрийн Цэрэнбалтав гэж хүний хул азарга Халзан сумын баяр наадамд хоёр ч түрүүлсэн. Түүний төл тэрэгний хонгор морь сумандаа түрүүлж, аймагт айрагдаж байсан. Аавын хул азарганы эх нь дээд талаараа Босоо угшилтай болдог. Тэгэхээр Тэргүүн хонгорын хоёр талд Босоо адуу оржээ” хэмээсэн гэдэг.
Сүхбаатарын сайн давхиж хурдан адууны дээд удмыг хөөхөд аль нэг талаараа Лхүндэгийн Босоо хэмээх цавьдар азарганы цус орсон байдгийг тус аймгаар сурвалжлага хийж явахдаа анзаарсан билээ. Тиймээс Тэргүүн хонгор угшил сайт, төрмөл хурдан адуу гэдэгтэй санал нийлсэн юм.
Дашрамд сонирхуулахад Монгол төрийн наадмын түрүү Бидэрт халиун азарга Тэргүүнтэй угсаа нэг болдгийг уншигч та дуулсан уу.
Халзан сумын Түргэний Гомбосүрэнгийн адуу Цэрэнбалтавынд байдаг байж. Гомбосүрэн хул азарганд нь Госо удмын гүү тавьж, халиун азаргатай болоод, түүний төл хул үрээгээр азарга тавив. Тэрхүү хулын төл нь монгол төрийн наадмын түрүү Бидэрт халиун азарга юм. Өөрөөр хэлбэл Тэргүүн хонгор, Бидэрт халиун хоёул Цэрэнбалтавын хул азарганы гурав дахь үеийн төлүүд юм.
Үүнээс гадна Тэргүүн хонгорын төрсөн эгчээс гарсан Жаргалсайханы Эрдэнэтөгсийн цагаан морь Дундговь хавьд бас л цуутай хүлгүүдийн нэг. Эрболдод бэлгэнд ирдэг цагаан морь ч мөн л сайн давхисан. “Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд айрагдсан саарал үрээ мөн л Тэргүүн хонгортой удам нэгтэй хэмээдэг...
Үргэлжлэлийг "Тод магнай" сэтгүүлийн 126 дугаараас уншаарай
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө Ажнай хүлгээ мөнхөлж, ард олноо цэнгүүлжээ
-
17 цагийн өмнө Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:29 минут Сумын Алдарт уяач Ж.Пүрэвчулуун: Буяндэлгэр Алдарт…
-
Өчигдөр, 09:49 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан их насны м…
-
Мягмар, 12:50 минут 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
Мягмар, 10:34 минут "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
-
Даваа, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
Ням, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол бага насны ангилалд Г.Батсугар…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсийн эрлийз дээд насны ангилалд Д.Ганзори…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсэд Д.Жамъянгийн хүрэн халзан соёолон түр…
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд А.Билигүдэйн хар даага түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд О.Баатарын хээр соёолон түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол дээд ангилалд Ц.Чимэдбавуугийн…
-
7-р сарын 30 -нд Ховдод Г.Сүхбаатарын бор хязаалан түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Ховдод Б.Баатарбилэгийн халтар морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт И.Золбоогийн хүрэн халзан шүдлэн түрүү…
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт Г.Болдбаатарын хар морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Ш.Дашдоржийн хонгор морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Төвийн бүсэд Ө.Ганбатын Гоё хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү…
-
7-р сарын 30 -нд Дундговьд С.Мөнхбатын хул соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн даага тү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Ж.Батсуурийн хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн бор халзан хязаалан т…
-
7-р сарын 29 -нд Ховдын сонгомол дээд насанд Т.Ганчөдөрийн цоохор т…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлийн сонгомол дунд насанд Ц.Амарсанаагийн хү…
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хээр мо…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Г.Амарсанаагийн зээрд соёолон түрүүллэ…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд Х.Улам-Өрнөхийн халтар шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Дундговьд Г.Батболдын Сүлд хул азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Ж.Ууганбаярын зээрд халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Говийн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан…
-
7-р сарын 29 -нд Сүхбаатарт Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор азарга түрүү…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Ч.Махбалын хар азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд А.Өлзийбаатарын бор халзан хязаалан түрүү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол бага насанд Д.Аваадоржийн хон…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд С.Дэмчигийн хүрэн…
-
7-р сарын 27 -нд Д.Цэрэнжигмэдийн унаган адуу улс, бүсийн уралдаана…
-
7-р сарын 27 -нд Мөнгөн гүүний эзэдтэй танилцана уу?
-
7-р сарын 27 -нд Алтан азарганы эзэд тодорлоо
-
7-р сарын 27 -нд "Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан их насн…
-
7-р сарын 26 -нд “Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан азарган…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд М.Алтан-Очирын хүрэн соёолон түрүүллэ…
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 09:49 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан их насны м…
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Даваа, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
17 цагийн өмнө Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Мягмар, 12:50 минут 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
Ням, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
12 цагийн өмнө Ажнай хүлгээ мөнхөлж, ард олноо цэнгүүлжээ
-
Өчигдөр, 11:29 минут Сумын Алдарт уяач Ж.Пүрэвчулуун: Буяндэлгэр Алдарт…
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
Мягмар, 10:34 минут "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
202.126.88.236
Mundag hvleg mundag uyaach shvv
Reply