Сумын Алдарт уяач Н.Баттулга: Уяаны өв соёлыг бид л хүүхдүүддээ хэлж өгөхгүй бол устах гээд байна шүү дээ
Төв аймгийн Зуунмод сумын уяач Н.Баттулгын ярилцлагыг хүргэж байна.
-Бизнесмен хүн яагаад морь уях болсон юм бэ?
-Би чинь хөдөө өссөн хүн байгаа юм. Амралт болгоноороо Хөшигийн хөндий, Цагт уул, Эмгээ сүүжээр нутагладаг өвөө эмээгийндээ очиж зусдаг байлаа. Нэг удаа өвөөдөө хүүхдийн зуслан явж амарч үзмээр байна гэж хэлэхэд “Миний хүү жил бүр л зусландаа явдаг шүү дээ” гэж байж билээ. Төв аймагт сурдаг нэртэй ч тав дахийн орой гараад л өвөөгийндөө очиж мал хариулна. Өвөл том сэгсүүргэн дээл өмсөөд хониндоо явна. Өвөөгийнх үхэр , адуу, хонь, ямаатай. Зун нь өөрөө унагаа татаад, гүүгээ саачихдаг. Нэг удаа өвөө, эмээ хоёр “Миний хүү тугалаа чацга алдуулахгүй шиг байгаарай, айраг уумаар бол гүүгээ саагаарай” гээд захиад амралтанд яваад ирэхэд нь тугалыг нь чацга алдуулаад, унагыг нь тураачихсан байж билээ. Тийм л их айрганд дуртай хүүхэд байсан. Сүүлд гадаад яваад таван жил болоод ирэхэд манай хадам аав Монгол адуу нийгэмлэг байгуулсан санаачлагчдын нэг Шатав гэж хүн “Миний хүү чамд нэг үрээ өгье. Чи энийг уяж сойж үз” гээд соёолон үрээ өгсөн юм. 2005 он байсан юм уу даа. Тэгээд манай Сэргэлэн сумын хамаатны “жоохон” Болдоо гэж уяачийг дагуулж очоод нөгөө үрээгээ үзүүлсэн чинь уяж болмоор юм байна, тэжээгээд уяад үзье гэж байна. Тэгээд тэжээгээд ганц дээлт, ганц морьт гэдэг шиг хонгор азаргандаа хүний гүү хураалгаад, Гансум ахын Дүнжингаравт зургаалсан хар азаргатай хамт уялаа. Тэр жил Баянцагаан сумын баяр наадамд аваачиж уралдуулсан чинь Гансум ахын хар азарга түрүүлээд, миний хонгор азарга аман хүзүүгээр давхидаг юм. Тэнд манай уяаныхан их сайхан наадаж, соёолонгоос бусад насанд түрүү, айраг авсан. Тэр тусмаа миний анхны айраг байсан учраас мартагдахын аргагүй сайхан наадам. Тэгээд л моринд эргэлт буцалтгүй орсон доо.
-Хонгор азарга дараа нь яаж давхисан бэ?
-Тэр жилээ Гиннесийн амжилтанд бүртгүүлэх 3000 морины уралдаанд уралдаж төвийн бүсдээ айргийн тавд гарч ирсэн боловч шууд зогсоож байгаад уралдуулсан болохоор хөлөө самраад эвгүй болгохоор нь татуулчихсан юм.
-Мэдээж азаргандаа сайн гүү авч тавьсан байх. Бас цаашид морь уях гэж байгаа хүн адуу цуглуулсан биз?
-Зүүн талаас нэлээд адуу авсан. Дуучин Мөнхбат манай найз байгаа юм. Тэрэнд найз нь адуу мал сонирхож байна гэвэл “Мөнххаанд байгаа манай адуун дээр яваад оч л доо” гэж байна. Тэгэхээр нь “жоохон” Болдоотойгоо хоёулаа очоод адуу үзээд би гоёмсог хийцтэй зээрд адуу авъя гэсэн чинь Болдоо цавьдар соёолонг авъя гэж байна. Тэгээд цавьдар соёолон, шарга халзан даага авахаар болоод, бас жаахан яриа хөөрөө хийх санаатай орой нь сууж байтал Гансум ах “Та хоёр хаана байна. Маргааш морьдоо ёслох гэж байна” гээд утасддаг юм. Тэгэхээр нь мөнгө төгрөгөө шилжүүлчихээд, маргааш ачуулчихаарай гэж хэлээд шөнөдөө давхиад ирсэн. Маргааш нь адуугаа ёсолчихоод байж байтал үдээс хойш нь авсан хоёр адуу маань хүрээд ирлээ. Тэгэхэд хүмүүс бид хоёрыг хэдий завандаа Сүхбаатар яваад адуу авчирчихаад адуугаа услаад зогсож байгаа юм бэ гэж байсан. Хонгор азарга, цавьдар морь хоёроор би сумын Алдартын болзол хангасан даа.
-Цавьдар морь эзнээ ямар ямар наадамд баярлуулав даа?
-Соёолондоо Баянцагаан сумын 90 жилийн ойгоор наймд давхиад, говийн бүсэд уралдуулах гэж авч очоод их гантай байхаар нь уралдуулаагүй. Хавчиг жилээ хавар нь Атар буюу Баянхангайд очиж айрагдаад, зун нь Өндөрширээтийн баяр наадамд аман хүзүүдээд, наашлаад Лүнгийн наадамд мөн аман хүзүүдсэн. Тэгээд урд талын сумдаар нэлээд хэд айрагдсан даа. Хавчиг жилээ их хурдан, том том сунгаануудад дандаа өнгөлж байсан. Гэхдээ би хавчиг болохоор нь том наадамд явалгүй ойр хавийн сумдаараа наадсан. Дараа жилээс нь аймагтаа тогтмол уралдаж арав дотор давхиж, сумдын наадамдаа тогтмол айрагдаж байсан. Одоо 13 настай морь.
-Цавьдар морь сумын наадамд хэд айрагдсан юм бэ?
-Зөвхөн сумын наадмын 10 гаруй айрагтай. Баг, овооны наадмын бол зөндөө айраг бий.
-Удам угшил нь юу гэж байх юм бэ?
-Мөнхбатын адуу малладаг Сүхбаатарын Мөнххааны “өндөр” Батсуурийн унаган адуу гэдэг юм билээ. “Өндөр” Батсуурь ахаас асуухад эцэг, эх хоёр нь хоёулаа миний унаган адуу гэж байсан.
-Өөр ямар морьд уяж сойж байна вэ?
-Сүүлийн үед хэдэн шүдлэнгүүд уяж ойр хавийн Сэргэлэн, Баянцагаан, Алтанбулаг, Өнжүүл, Өндөрширээт, Лүнгээр наадаж байна. Нэг ёсондоо өвөөгийнхөө нутгаар голдуу явж байна даа.
-Хаана хаанаас цуглуулсан хичнээн адуутай болоод байна вэ?
-Одоо 40 гаруй адуу бий. Голдуу Сүхбаатараас адуу авсан. Миний хонгор азарга бол Сэргэлэнгийн “арзгай” Дашдаваагийн унаган адуу. Энэ хүн хадам аавын дүүгийнх нь нөхөр байгаа юм.
Мөн Сэргэлэн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Баттулгын Сүхбатын Монгол хээрийн төл ганц нэг гүү авч адууныхаа цусыг сайн сэлбэсэн.
Ер нь жилдээ нэг адуу авдаг юм. Гэхдээ сүүлийн үед нэг биш нэлээд хэдийг авдаг болчихоод байна.
-Аймгийн наадамдаа тогтмол уралддаг уу?
-Сүүлийн хэдэн жил аймагт наадаагүй. Одоо л адуу гайгүй болж байгаа болохоор аймагт наадах зорилготой байна. Өнгөрсөн жил аймгийн бүсийн уралдаан Цэцээ гүний хурдад хоёр адуутай очсон. Цавьдар морины дүүг эрлийз гээд хасчихсан. Уг нь зүүн талдаа хасагддаггүй л адуу, энд ирэхээрээ хасагдчихаад байх юм.
-Бизнесийн салбарынхан олноороо энэ салбарт орсноор адуун өв соёл гэдэг юм алдагдаж байна уу гэж анзаарагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Мөнгөтэй хүн болгон адуу сонирхож байна гэдэг. Миний бодлоор тийм биш байгаа юм аа. Мөнгөтэй биш сэтгэлтэй хүн морь уядаг. Хичнээн сайн морийг сэтгэлгүй хүн уяад явахгүй шүү дээ. Сунгаанд давхиж байгаа адууг аваад өөрийнхөө нэр дээр уралдуулдаг. Тэр ямар хэрэгтэй юм бэ? Тэгэх боломж байгаа ч надад тийм сонирхол байхгүй. Би аль болох өөрөө оролдож, тэндээс кайф авах дуртай. Адуугаа ачаад наадамд явахдаа би өөрөө Портероо барьж явдаг. Адууг кайф авах гэж уяхгүй юм бол яах гэж уях юм бэ? Ажил бүтэхгүйхэн шиг байвал адуун дээрээ ирээд нэг хоночихоор сэтгэл уужраад стресс арилдаг. Адууны олон, цөөн ч чухал биш. Би лав цөөн ч гэсэн адуутайдаа, морь уядгаараа бахархдаг.
Адуу малладаг хүн маань яриад нэг тийм адуу бишдээд байна гээд шөнө залгахаар ийш тийшээ малын эмч рүү утсаар ярьж байгаад л шөнөдөө гараад давхичихна.
-Мориныхоо уяаг өөрөө тааруулж байна уу?
-Завханы гаралтай Түвшинбат гэж залуу миний морийг уяж байгаа. Хоёр хүүхэд нь миний морийг унадаг юм.
-Хүүхдүүдээ адуун өв соёлтой танилцуулж байна уу? Танай хүүхдүүд морь унадаг уу?
-Би хоёр хүүтэй. Том хүү маань 21 настай. Өвөө нь багаас нь морь унуулж сургасан. Одоо зундаа надтай уяаны ажилд оролцоод явдаг юм. Бага маань 5 настай, уналгын морь унаад сурчихсан.
Бага хүүхдээрээ морио унуулна гээд бэлтгэж байгаа. Уяаны үед чөмөг хагалахгүй, ан ав хийхгүй, хараал болоод муу муухай үг хэлэхгүй гэх мэт ёс заншлыг бид л хүүхдүүддээ хэлж өгөхгүй бол устах гээд байна шүү дээ.
Би гадаадад байхдаа манай өв соёл бол дахин давтагдашгүй гэдгийг ойлгосон. Ялангуяа морины соёл бол хүнийг бүх талаас нь хүмүүжүүлж байдаг. Тэвчээр хатуужилтай болгоно, үг дааж сурна. Адуутайгаа ойлголцохын тулд харц нь ямар байна, яаж хөдөлж байна, хулмайгаад дайрч байна уу, бөгсөө өгөөд өшиглөж байна уу, ааш зан нь ямар байна гэх мэтээр гярхай болдог юм байна.
Адуугаа хүнчилж харьцаж байгаа хүн хүмүүстэй их эвтэй харьцдаг болдог. Ахмад настан болоод дээд цолтноо хүндлэх, ёс жудагтай байх гээд олон зүйлийг энэ салбараас сурч байдаг.
-Танай гэр бүлийн хүн морь уяхыг хэр дэмждэг вэ?
-Аав нь уяач, багаасаа гүү мал сааж өссөн болохоор адуунд их дуртай, намайг ч их дэмжинэ. Уяаны ажил эхлэхээр би адуугаа дагаад мориныхоо хүүхдүүдтэй адилхан хоол идээд л бороотой, цастай хамаагүй хонож өнжөөд хэд хоногоор алга болчихно.
-Сумын Алдарт уяач цолоо хэдэн онд авсан бэ?
-Сумын Алдарт уяач цолоо аваад хоёр жил гаруй болж байна. Хамгийн хэцүү цол сумын цол байдаг юм болов уу гэж боддог. Хамгийн олон айраг түрүү авч байж сумын цол авдаг. Гэхдээ морь уяхад цол авах нь гол биш. Энэ өв соёлыг бага ч болов үр хүүхдүүддээ үлдээх нь чухал.
Ярилцсан Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна