Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээгүй ч төр түмнийхээ цэнгэлд оролцох нь монгол эр хүний үүрэг гэж боддог
Баруун Зуунмод 6-р багийн харьяат, сумын Алдарт уяач Даваасүрэнгийн Мягмаржав 1958 оны намар Төв аймгийн Дэлгэрхаан сумын Улаан дэл хэмээх газар мэндэлжээ. Аавынхаа жолооч мэргэжлийг морь уях эрдэмтэй нь өвлөсөн тэрээр сум, аймгийн Аварга малчин, Алтан унаганы эзэн юм.
-Дэнж хотойтол нааддаг дэлгэр Монголын их цэнгэл айсуй. Алдарт хэдэн насны морь уяж байна вэ?
-Энэ жил азарганаас бусад насны есөн морь уяж байгаа. Хоёр их нас, гурван соёолон, нэг хязаалан, хоёр шүдлэн, нэг даага хөнгөрүүлэн бэлтгэж байна. Манай адуунуудын дээд тал Баянцагааны Жаал Банзрагчийн Толбот борын угсаатай. Сүүлд Билэгдэмбэрэл Тод манлайн адуугаар цус сэлбэсэн. Толбот борын угсааны бор азарга, бор морь хоёр маань нэгэн үе сайхан хурдалж, сумдын наадамд айрагдаж, түрүүлэн улсын наадамд арав гаргаж давхидаг байлаа. Тэднийг залгаж Хүзүү зээрд маань хэсэгтээ хурдалсан.
-Бор азарга, бор морины талаар аав тань нэлээд дэлгэрэнгүй ярьсан.Тэгэхээр энэ удаа таны талаар ярилцъя. Хэдий үеэс эхлээд хурдан морь унасан бэ?
-Таван настайгаасаа буюу 1963, 1964 оны үеэс эхлээд хурдан морь унасан. Унах унахдаа Дундговийн Эрдэнэдалайд очиж Бадрах гэж хүний соёолонг нь түрүүлгэж, хязаалан, шүдлэнг нь айрагдуулж байлаа. Анх морь унаж байгаа жаахан хүүхэд гэрээсээ хол очиж морь унах амаргүй л байсан байх. Түүнээс хойш өөрийнхөө морьдоос гадна Баянцагааны “Шар” Сундуй гуайн шарга морийг унадаг болсон. Шарга морийг унаж 1969,1970 оны үед түрүүлгэж байсан.
-Хэдэн жил хурдан морь унасан бэ?
-Есөн жил унасан. 1965 онд Л.Сандаг ахынхаа зээрд морийг унаж улсад 30-даар давхиулж байлаа. Тэр бол улсын наадамд анх морь унаж байгаа нь. Хойтон жил нь айхтар үер болоод амжилт үзүүлж чадаагүй. Түүний дараа Сундуй гуайн шарга морийг унаж түрүүлгэсэн.
-Хэдэн онд вэ? Шарга морь 1969, 1970 онуудад түрүүлж байсан.
- 1969 онд юм болов уу даа. Мориноос хасагдахынхаа өмнөхөн л юмдаг.
-Хэдий үеэс эхэлж бие даан морь уяж байгаа юм бэ?
-Мориноос хасагдаад л уяачийн ажилд орсон доо.Тэгэхээр 1972,1973 оны л үе болох нь. Аав ажилтай. Би даагануудаа сургаад, өөрөө уядаг болсон юм. Сүүлд ажил албатай болсон хойноо зундаа амралтаа аваад морио уядаг байлаа. Хэдийгээр улсын наадмаас айраг, түрүү хүртээгүй ч төр түмнийхээ цэнгэлд оролцох нь монгол эр хүний үүрэг гэж боддог байсан.
-Үүргээ биелүүлэнгээ цэнгэл эдэлсэн наадмын дурсамжаас хуваалцаач. Өөрөөр хэлбэл анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
-Майн нэгний уралдаанд улаан морио аман хүзүүнд хурдлуулж байсан. Энэ улаан морь бол Баянцагааны Жаал Банзрагч гуайн адууны угшилтай. Бүр тодруулбал тэдний Толбот борын төл цавьдар гүүний төл. Ярилцлага эхлэхэд ярьсан шүү дээ.
-Бор морио ярьсан хэрэг байх нь. Улаан гэхээр нь өөр адуу юм болов уу гэж бодлоо.
-Монголчууд цагаан адууг бор, цагаан, улаан, ягаан гэх мэтээр өөр өөр нэрлэдэг шүү дээ. Манайд тэр Толбот борын төл цавьдар гүү нэлээд хурд тарьсан. Түүн дээр Сүхбаатарын Асгатын хээр, Түмэнцогтын хонгор азарганууд нэмэгдэж унаган адуунууд маань сайн хурдалж байсаан. Одоо ч Билэгдэмбэрэл Тод манлайн адуугаар сэлбэгдээд хурдалж л байна.
-2017 онд сумын Алдарт уяач цол хүртэж байж. Тухайн үед ямар амжилт үзүүлээд байсан бэ?
-Таван түрүү, 12 айргийн амжилтаар сумын Алдарт болсон.
-Морь уяхад нэг насаараа суралцдаг гэдэг. Хүүхэд багачууддаа зааж зөвлөж байна уу?
-Ач, зээ нар нийлсэн гурав, дөрвөн банди нар байна. Нэг нь моринд нэлээд дуртай. Бас дөртэй ч юм. Түүндээ зааж зөвлөж байна. Бусад нь одоогоор унах л үүрэг гүйцэтгэж байна даа.
-Уяач болгоны арга барил өөр. Мягмаржав Алдартын хувьд...
- Адуу болгоны уяа өөр. Уяач болгоны арга барил өөр. Миний хувьд их насны морь, азарга хоёрыг арай илүү уядаг юм болов уу гэж боддог. Өөрийн унаган юм болохоор зан ааш, байр байдлыг нь андахгүй. Тэр маань их түлхэц болно оо. Энэ азарганы төлүүд ийм уяатай. Тэгж байж давхидаг гэгчлэн удам угсаагаар нь баримжаална. Авмал бол тэгж чадахгүй шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Сайн адуу бэлтгэж өгсөн аавдаа талархдаг байх.
-Талархалгүй яах вэ.
Удамт уяачийн ярилцлагыг хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе хэмээн бодож байна.
-Олон сайхан наадмууд тохиож байснаас Дэлгэрхааны 70 жилийн ой санаанд орж байна. Тэгэхэд би зээрд халзан үрээгээ түрүүлгэж, зээрд морь, халзан үрээ, шүдлэн гурваа айрагдуулж байлаа.
Ийм баяр бахдалт наадмууд олон байх болтугай. Сайхан наадаарай.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна