Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа баяр наадамд хар ногоон даагаа тавлуулж анхны айргаа авсан
Төв аймгийн Зуунмод сумын харьяат Г.Мягмарбаатарыг уншигч тантай уулзуулъя.
-Та бол аймгийн Алдарт уяач Галбадрахын хүү, удам дамжсан уяач. Багаасаа аавынхаа уяа сойлгыг нь тааруулсан морьдыг унаж хурдлуулж байсан биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Би долоон настайгаасаа 16 хүртэл морь унасан. Багадаа их жижигхэн биетэй хүүхэд байсан юм. Яармагт улсын наадам болдог байхад нь очиж зээрд морио 16-гаар давхиулж байлаа. Айдас давж, Бөхөгийн голоор гаталж уралддаг байх үед нь улсад уралдаж байсан маань их сайхан санагддаг юм. Баянжаргалан сумын ойд морьдоо хөтөлж очоод шарга морио аман хүзүүдүүлсэн. Тэгээд л мориноос хасагдаад морь уяж эхэлсэн.
-Бие дааж морь уясан нь хэдийнээс вэ?
-Аав бид хоёрын уяа цуг, ааваас заавар зөвлөгөө аваад морио уяна. 2011 онд өрх тусгаарлаад л өөрийн нэр дээр морь уралдуулдаг болсон. Тэгээд анхны айргаа 2014 онд Төв аймгийнхаа баяр наадамд хар ногоон даагаа тавлуулж авч байлаа.
-Угшил удам нь?
-Төв аймгийн Иргэдийн хурлын дарга Цэдэвдоржийн Энхбат гэдэг хүний хурдан хүрэн азарганы төл. Хүрэн азарга Төв аймагт даагандаа зургаалаад, шүдлэн тавлаад, хязааландаа түрүүлээд, соёолон улсад долоолж, Говьшанхад очиж еслөөд, хавчиг азарга Дүнжингаравт зургаалаад, Өмнөговийн хаврын улсын бүсийн уралдаанд гуравлаж байсан юм. Хүрэн азарга Баянжаргалангийн Даваанэрэнгийн Санжаа гэдэг хүний унаган адуу. Тэдний адуу манай дээр байдаг юм. Тэр хүрэн азарганд манайхыг тусдаа гарахад Баян-Өнжүүлийн Баярсайхан ахын өгсөн бор байдсан гүүг хураалгаад тэр хар ногоон маань гарсан. Түүгээрээ азарга тавьчихаад байгаа.
-Даагандаа ганц л удаа уралдсан юм уу?
-Бүрэн сумын 90 жилийн ойд 16-аар давхиад, тэнд эрлийз голдуу уралдсан юм. Намар нь Баянцагаанд ургийн баярт очиж тавласан.
-Шүдлэнгээсээ хойшоо яаж давхисан бэ?
-Шүдлэн, хязаалан сумдын наадмуудад арваадаар давхиж, аймагтаа 20 гаргаж орсон. Ер нь тэрнээс хойш цээжиндээ юм суугаад айрагдаагүй ээ.
-Тэр юунаас болсон юм бол оо?
-Дааганд нь том хүүхдээр унуулаад цээжинд нь юм суучихсан. Тэгээд хязаалан хүртэл оролдож байгаад азарга тавьж төлийг нь авч байна. Одоо долоотой азарга.
-Хар дааганаас гадна Мягмарбаатарыг олонд таниулсан ямар адуу байна вэ?
-Бор даага, зээрд хязаалан үрээ хоёроор өнгөрсөн жил сайхан наадлаа. Зээрд хязаалан Баянжаргаланд болсон Цэцээ гүний хурд аймгийн бүсэд түрүүлээд, аймгийнхаа баяр наадамд 11-ээр давхиж, Баянцагааны Шагайн тойромд түрүүлсэн. Бор даага аймгийн баяр наадамд долоолоод, Цэцээ гүний хурдад зургаалж, Шагайн тойромд тавлаж, Тэрэлжид болсон жижиг наадамд аман хүзүүдсэн юм. Энэ жил шүдлэн, соёолон хоёр уягдаж байна.
-Ер нь айрагт их л ойрхон давхисан байна. Барианд дөхөөд үргэж бусгадаг юм уу?
-Зайлуул явж байгаа нь л тэр. Монгол адуу, их жижигхэн даага байгаа юм. Цэцээ гүний хурдад дандаа эрлийз дааганууд уралдсан. Араас туулж уралддаг юм. Эх нь манай хурдан алаг азарганы төл зээрд гүү. Алаг азарга аймагт хязаалан үрээ түрүүлээд, соёолон үрээ тавлаад, Дүнжингаравт долоотой есөөр давхисан. Алаг азарга мөн л Даваанэрэнгийн Санжаагийн адууны угшилтай. Баян-Өнжүүлийн Жигжидийн Батжаргал гэдэг хүний шарга азарга манайхан дээр уягддаг байсан юм. Зээрд гүүг шарга азарганд тавиад гарсан төл. Бор дааганы ах шарга үрээ, даагандаа бас их хурдан байсан юм. Зун нь уялгүй намар нь уяж манай галын наадамд айрагдсан.
-Цэцээ гүний хурдад түрүүлсэн зээрд хязаалан үрээний удам угшил?
-Цэдэвдоржийн Энхбатын цавьдар азарганы төл байгаа юм. Эх нь ч бас энэ хүний гүү. Надад тэр зээрд үрээг өгсөн юм. Цавьдар азарга бол Даваахүү гуайн Наран хонгортой нэг эцгийн нэг жилийн төл. Цавьдар азарга Энхбат ахад ирээд даагандаа аймагт гуравлаад, шүдлэн аймагт дөрөвлөөд, Говьшанхад аман хүзүүлээд, хязааландаа Багануурт аман хүзүүдээд, соёолон Дүнжингаравт гуравлаад, Эрдэнэтийн бүсэд түрүүлсэн.
-Хүний адуу бас уядаг юм аа даа?
-Баян-Өнжүүлийн харьяат, аймгийн Засаг дарга Батжаргал гэдэг хүний адууг 7-8 жил уяж байна. Энэ хүний 20 орчим айрагдсан сайн хурдан хонгор морь бий. Хамгийн том амжилт нь Гиннест бүртгүүлэх уралдаанд есөлж төвийнхөө бүсэд гуравласан юм. Сумын наадам, жижиг наадмуудад их олон орсон. Хул азарга нь даагандаа Баянцагаан, Баянд олон айрагдсан.
-Аймаг, сумын хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймгийн наадмын нэг айраг, аймгийн бүсийн нэг түрүүтэй. Сумын наадмын зургаан айрагтай.
Удам дамжсан уяач, багаасаа хурдан морь унасан хүн адуу малаа сайн унаж эдэлнэ биз?
-Унанаа унана. Өвөл нь би адуугаа аваад оторт явахаар аав энд морьдоо тэжээгээд үлддэг. Тэгээд зун нь хоёулаа морио уяна. Сүүлийн хоёр жил Дорнодод адуу маань байж байгаад өнгөрсөн жил адуугаа энд авчирсан. Манай өөрийн болоод морь уяулж байгаа ах дүү нарын нийлсэн 500-гаад адуу бий. Оторт 10 сард гараад 3-4 дүгээр сард отроос бууна. Нутаг өвс ногоо муутай бол отортоо байж л байна. Хүүхэд сургуульд орохоос өмнө гэр бүлээрээ оторт явдаг байлаа. Одоо том хүүхэд маань сургуульд орсон болохоор ганцаараа л явж таарах байх.
-Морь уях, оторт явах аль аль нь тэсвэр тэвчээр их шаардсан ажил. Залуу хүн заримдаа халгаж шантрах үе байдаг уу?
-Мэдээж тэсвэр тэвчээр их шаардана. Ялангуяа өвлийн морь нэмнэнэ, хоол ундыг нь тааруулна гээд ажил ихтэй. Зуны дэлгэр цагт бол сайхан.Уралдахынхаа урьд шөнө хоолыг нь сайн тааруулж хононо. Зундаа морь малаа уяулж байгаа ах дүү, найз нөхөд бүгд гарч ирээд 10 гаруй гэр айл буудаг. Туслах хүн олонтой болоод олуулаа шуугиад сайхан.
-Олон хүний морь уяхаар уралдаанч хүүхдээр морь унуулах хэрэгтэй болно. Уралдаанч хүүхдүүдийн асуудал гайгүй юу?
-Манай морьдыг хамаатны маань хүүхдүүд унаж байгаад зарим нь хасагдаж байна. Найз нөхдийн хүүхдүүд ч унана. Гэсэн ч олон морь уяхаар хүүхэд дутнаа. Ер нь хүүхдээр морь унуулах хүн ховор болоод байна. Мань мэтийг бага байхад тэр ах чинь ирлээ, морь унаж өгөөч гэж байна гээд л хэний ч хамаагүй морийг унаад явдаг байлаа. Манайх хоёр хүүхэдтэй. Том охин маань наймтай, бага хүү зургаатай. Хүү энэ жилээс хурдан морь унах гэж байна. Охин бас морь унана гээд байдаг ч эмэгтэй хүүхэд дэмий гээд унуулахгүй байгаа.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?
-2004 онд мориноос хасагдаад байсан үе. Манай дүү дөнгөж морь унаж эхлээд, би морь хөтөлж эргүүлдэг байлаа. Аймгийн наадамд алаг хязааланг дүү унаж, би эргүүлж өгч байсан юм. Хөтөлж очиж эргүүлчихээд буцаад явж байсан чинь өмнөөс манай уяаны баахан морьтой улсууд ирээд алаг үрээ чинь түрүүлчихлээ гэдэг юм. Тэгэхэд маш их баярласан. Алаг үрээг тар сунгаанаас аваад бүх юман дээр хөтөлж, ажлыг нь хийдэг байсныг хэлэх үү, их л урамтай сайхан байсан даа.
Д.Энхтуяа
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
203.91.115.56
Морь тань хурдан байг ээ.
Reply66.181.161.109
уясан морь бүхэн нь хурдан байг найз
Reply66.181.161.8
морь сайн уургална даа энэ залуу
Reply66.181.161.8
амжилт хүсье хө
Reply66.181.186.85