“Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Бидний зорилго бол ар, өвөр монголчуудын хайртай брэнд болох
“Биед эвтэйхэн, дулаахан, гарын ая, эдэлгээ даах чанартай бүтээгдэхүүн байна лээ” хэмээн сэтгэл хангалуун ярих нэгэн уншигчийнхаа хүсэлтээр “Их газрын чулуу” компанитай холбогдож “Адуучин” нэрийн бүтээгдэхүүнийнх нь талаар мэдээлэл авлаа. Бодож байснаас олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Уяачид, малчдад зориулсан анхны брэндийг үүсгэгч “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал бидний хүсэлтийг хүлээн авч, дараах мэдээллийг өгсөн юм.
-Морьтны соёлыг тээн дэлгэрүүлэгчдэд тухайлан зориулсан брэнд бий болж буйд олзуурхаж байна. Энэ зах зээлийг сонгох болсон шалтгаан юу вэ?
-Би Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрж, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд өсч өндийсөн. Товчхондоо мал маллаж, хөдөө өссөн хүүхэд. Миний багад авга болон нагац ах нар маань морь унахдаа өвдгөө нэмэлт зүйлээр дулаалдаг байсан юм. Тэр нь одоогийнхоор өвдгөвч байсан юм билээ. Тухайн үед бол нэг зүйлээр баглачих шиг санагддаг. Хүүхэд болсон хойно “юу юм бол” гээд сониучирхдаг байлаа. Тэгээд хэдэн жилийн өмнө өвөл морь унахдаа өвдөг их даардаг болохыг мэдсэн юм.Түүнээс улбаалаад өвдгөөрөө дулаан байх хэрэгтэйг ойлгосон. Өвдгөөрөө даарах зэргээр хөлөө гамнаагүйгээс болоод хөдөө байдаг үе тэнгийнхэн маань босч суухдаа ёолохыг нэг бус удаа харсан л даа. Тэгээд хөл бол хүний гол тулгуур эрхтэн. Гамнах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж, малчдад зориулсан дулаан өмд хийхээр шийдсэн. Тэгээд Адуучин өмднийхөө загварыг гаргасан даа. Та бүхэн анзаарсан бол манай өмд хоёр үндсэн хэсэгтэй. Дотор талынх нь зузаан материалаар, гадна талынх нь нимгэн даавуун материалаар хийгддэг. Тиймээс жилийн аль ч улиралд өмсөх боломжтой.
-Зундаа гадна талын нимгэнийг дангаар нь өмсөнө гэж үү?
-Тийм. Дотор талын зузаан өмд нь өвдөг хэсэгтээ поло материалаар хийгдсэн нэмэлт дулаалгатай. Поло материал нь дулаан хадгалах чадвар харьцангуй өндөр байдаг.
-Өмд цамцны завсараар бас их дулаан алддаг. Түүнийг мөн шийдвэрлэсэн санагдсан.
-Тийм. Суудал хэсгийг нуруу хүртэл сунгаж өгсөн. Ингэснээр нуруу, ууцнаас сийгэхгүй. Мөн нурууны бүсний үүргийг давхар гүйцэтгэнэ. Малчид мотоцикль унах нь ихэссэн. Үүнээс үүдэлтэй, бөөр нурууны болон түрүү булчирхайн үрэвсэлт өвчинд өртөх нь элбэг болсон гэсэн судалгаа бий. Үүнтэй уялдуулан халаа буюу зөрсөн давхаргатай өмд үйлдвэрлэж байна. Дээр нь малчдынхаа ахуйн онцлогт тохируулаад хөдөлгөөнд саадгүй, эдэлгээ даах чадвар өндөр байх тал дээр ихээхэн анхаарсан.
-Хэрэглэгчид хэрхэн хүлээж авсан бэ?
-Хэрэглэгчдээсээ байнга урмын үг сонсож байгаа. Хаа байсан Ховд, Өмнөговь, Дорнодоос зорьж залгаад “Малчдад зориулсан ийм гоё хувцас гаргасанд баярлалаа. Биед их эвтэйхэн юм” гэдэг. Тэгээд “өөр та бүхэнд юу хэрэгтэй байна вэ” гэхээр саналаа хэлдэг. Түүнээс нь улбаалж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж байгаа.
-Адуучин дээл, аялагч, анчдад зориулсан өвлийн дөрвөн хос гэгчлэн бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж байгааг анзаарсан.
-Адуучин дээл гэхэд хоёр төрлөөр гарч байгаа. Мөн дээлний гадуур өмсөх хүрэм худалдаанд гарсан. Адуучин өмдөө зөвхөн эрчүүдэд гэлтгүй бүсгүйчүүдэд зориулан оёдог болсон. За тэгээд нүүж суухад тохиромжтой монгол гэрт зориулсан даавуун шкаф хийж байгаа. Энэ мэтчилэн малчдынхаа эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлсээр байна.
-Хувцасны тухайд түүхий эд буюу бүтээгдэхүүний чанар маш чухал. Танайх ямар төрлийн материал сонгодог вэ?
-Оновчтой асуулт байна. 2002 онд “Их газрын чулуу” компаниа байгуулсан цагаас эхлээд материалынхаа чанарт ихээхэн анхаарсаар ирсэн. Сүүлийн үед урд хөршөөс зах зээлийн үнээс хямд хувцаснууд ихээр нийлүүлэгдэх болсныг та бүхэн анзаарсан байх. Хямд байдгийн учир нь хаягдал материалаар хийгддэгт байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин боловсруулсан утсаар нэхсэн бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Дахин боловсруулснаар чанар эдэлгээ муудахаас эхлээд олон сул талтай. Тиймээс энэ төрлийн дотуур хувцас худалдан авахаас зайлсхийх. Цаашлаад бага насны хүүхдэдээ аль ч төрлийн хувцсыг нь өмсүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь хүний биед хүрэх хувцсыг энэ төрлийн материалаар хийж болохгүй гэсэн онцгой анхааруулга заалттай байдаг юм.
-Мэдмээр юм байна.
-Ер нь дэлхий нийтийн чиг хандлага хувцасны загвараас илүүтэй материалд нь ач холбогдол өгдөг болж байна шүү дээ. Манай компани ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, монголчуудадаа эрүүл чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд анхдагч түүхий эд материалдаа ихээхэн анхаарч, үйлдвэрт нь тусгайлан захиалж авчруулдаг. Манай орон эрс тэс уур амьсгалтай. Дээр нь малчид маань байнгын орж гарч байдаг тул агаар нэвтрүүлдэггүй материалаар хийгдсэн хувцас өмсөх аргагүй. Энэ бүхнийг тооцож материалаа сонгодог.
-Чанар эдэлгээний тухайд юу хэлэхсэн бол?
-Бид нэг хувцсыг хамгийн багадаа хоёр жил өмсөнө гэсэн тооцоотой байгаа. Тиймдээ ч хоёр жилээс бага хугацаанд элэгдэж муудвал үйлдвэр дээр аваад ир бүрэн засварлаж өгье гэдэг.
-Хувцас шүү дээ. Эрсдэл дагуулах амлалт биш үү.
-Бүтээгдэхүүнээ тэр хамжээний чанартай үйлдвэрлэж байгаа учраас санаа зовохгүй байна.
-Ийм саналтай ирсэн хүн бий юу?
-Ганц хоёрхон хүн л ирсэн. Өнгөрсөн долоо хоногт Дорноговиос нэг дуудлага ирсэн. “Өмдөө авчраад засуулчихаа” гэсэн. “Танай буруу бишээ миний буруу. Биед эвтхэйхэн болохоор нь сэлгэлгүй бүтэн жил өмсчихсөн юм” гэж байна лээ.
-Биед эвтэйхэн хувцсыг өмсөөд л баймаар шүү.
-Тэгэлгүй яахав. Манай бүтээгдэхүүний гол давуу тал нь биед эвтэйхэн, эдэлгээ даадаг. Мөн дулаахан.
Би нэг түүхчээс Хятадын Мин улсын хааных нь сударт “Хойд нутгийн нүүдэлчид хүйтнээс улбаатай 120 гаруй төрлийн өвчнөөр өвчилдөг. Өвчлөхгүй хүн цөөхөн” хэмээн бичсэн байдаг тухай сонсож байсан юм. Тэгэхээр хүйтнээс улбаатай элдэв өвчлөл хийгээд эрт хөгшрөлт зэрэг нь бидний оршин байгаа газар оронтой холбоотой. Түүнийг өөрчлөх боломжгүй, харин түүнтэй зохицож өөрсдийгөө хамгаалах нь чухал. Чухам тиймээс л “дулаан явбал мянган лан” гэдэг үг гарсан байх.
-Андуураагүй бол өвөр Монголчууд бас өмсөөд байна уу?
-Бидний зорилго бол ар өвөр монголчуудын хайртай брэнд болох. Өнгөрсөн жилээс бид өвөр монголын зах зээлд борлуулалт хийж байгаа.
-Ний нуугүй хэлэхэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэвч үнийн хувьд хэт хөөрөгдөлтэй санагддаг. Харин танай бүтээгдэхүүний тухайд боломжийн санагдсан шүү.
-Бид мэргэжлийн байгууллагад хандаж судалгаа хийлгэсэн. Тэд “малчин өрхийн нэг сарын хувцас болон оёмол бүтээгдэхүүний худалдан авалт дунджаар 100 мянган төгрөгт багтдаг. Худалдан авалт хийхдээ эхний ээлжинд хүүхдэдээ, дараа нь эхнэртээ, гуравдугаарт гэртээ, дөрөвдүгээрт өрхийн тэргүүнд зориулсан бүтээгдэхүүнийг сонгодог” болохыг хэлсэн. Өөрөөр хэлбэл та бүхэн малчин эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн хийх юм бол амжилт олохгүй. Харин тэрний оронд хүүхдийн куртик үйлдвэрлэвэл эрэлт ихтэй гэсэн мэдээллийг өгсөн. Тухайн үед ашгаа бодоод тэдний хэлснийг дагасан бол өнөөдөр малчдын талархалт бүтээгдэхүүнүүд төрөхгүй байсан биз. Гэхдээ хүйтэнд мотоцикль унаад явахын хэцүүг мэдэх тул ойр тойрныхноосоо зөрсөөр байгаад Адуучин өмдөө зах зээлд нийлүүлж байлаа. Нуугаад яахав эхний жилүүдэд хэцүү байсан. Бүтээгдэхүүн маань танигдахын хэрээр эрэлт нь нэмэгдсээр өнөө жилээс гайгүй болж байна. Ер нь бол эхнэр хүүхэд, мал хуй, гэр орноо гэсээр өөрсдийгөө хамгийн сүүлд тавьдаг малчин эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учир маркетингаас эхлээд үнэ ханшийн хувьд ч их бодох хэрэгтэй болсон. Бид өртөг зардлын тооцоогоо хийгээд байж болох хамгийн хямд үнэ дээр тогтсон. Адуучин өмд 55-60,000, дээл 250,000, хүрэм 85,000 төгрөгийн үнэтэй.
-Боломжит зах зээл хэмээгдсэн бяцхан малчдад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө бий юу?
-Ирэх жилийн төлөвлөгөөнд тусгагдчихсан байгаа. Шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг бодоод л шууд бүтчихдэг зүйл биш. Загвар дизайнаа гаргана, материалаа сонгоно, туршилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэж судалгаа явуулна гэгчлэн олон ажлууд бий.
-Адуучин брэнд саяхных ч “Их газрын чулуу” компани үүсээд 20 гаруй жил болчихсон юм байна шүү дээ. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бэ?
-2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан. Тэр үеийн түүхийг яривал их хөгжилтэй. Эгчтэйгээ хоёул зээлээр 10 ширхэг оёдлын машин авчихаад ЗИЛ-130 дээр ачаад түрээслэж байсан газраа иртэл зөөврийн төлбөрөө гүйцэд өгч чаддаггүй. Учраа хэлээд байсан мөнгөө өгөөд, үлдсэнийг нь дараа нь барагдуулж байлаа. Тэр цагаас хойш 20-иод жил оёдлын салбарт ажиллаж байна.
-Тэгвэл туршлагатай хамт олон байх нь.
-Би өөрөө инженер, биенесийн удирдлага чиглэлээр сургууль төгссөн. Оёдол бол хобби юм. Бид багадаа ээжийнхээ оёсон хувцсаар л гангардаг байлаа. Бүгдийг нь оёод өгчихдөг. Ээжийг юм оёж байхад би оёдлын машиныг нь сонирхонгоо ойр зуурт нь тусалдаг байсан юм. Тэр үеэс энэ салбарт хөл тавих эхлэл тавигдсан байх. Одоо хүмүүс надаас “ямар мэргэжилтэй вэ” гэж асуухаар нь “оёдолчин” гэж хариулдаг юм. Яагаад гэхээр би бүх төрлийн машин дээр хүссэн бүхнээ оёж чадна.
-Эрэгтэй хүнд тэр бүр заяахгүй чадвар шүү. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Ерөөлөөр болог.
Б.Хастөр
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.131.248.131
Сайн байна уу танайх өвлийн ажлын хувцас хийх үү хэдээр гарах вэ
Reply64.119.18.14
Баярлалаа. Амжилт хүсье. Уулын дөрвөн хосыг авч өмсөнө. Өөрсдийн хийсэн юмыг Бид худалдан авах нь л зөв. Ер нь тааруухан байсан ч авах ёстой яагаад гэвэл Бидний юм. Улам чанараа сайжруулахад санхүүжилт хэрэгтэй. Ингэж л бид дэмжиж байж дэлхийд Монгол гэдэг нэрийг дуурсана шүү. Нөххөд минь.
Reply202.126.90.46
yamar mundag yum be..
Reply202.126.88.193
Bayar hirgiye. Ajil amidraliin garaagaa ene uildverees ehlej baisan shuu.
Reply202.126.89.202
Садэрдэнэ гэж найз маань логоог нь хийж байлаа
Reply66.181.161.104
Баяр хүргэе.Анхны оёдолчин хэмээн ажиллаж бсан үйлдвэр маань шүү дээ.Одоо ч сэтгэлд дотно энгийн сайхан хүмүүс байж билээ ,ханьтайгаа өдөр шөнийн ээлжинд ээлжлээд гардаг бсан даа.Ийм том үйлдвэр болж өргөжсөн юм бна,цаг сайхан болохоор үйлдвэрээ очиж үзнээ гэж бодож бна.Та бүхний ажилд өндөр амжилт хүсье,Хүндэтгэсэн ОюунЭрдэнэ
Reply