Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянцагааны адуу л улсын наадмаас айраг авдаг байсан юм даа
Төв аймгийн Зуунмод сумын харьяат, сумын Алдарт уяач Данзангийн Рэнцэндорж 1943 оны хавар гуравдугаар сарын 15-нд төрсөн.
-Таны аав Данзан гуай морь уядаг байсан гэл үү?
-Манай аав агент, сүү тосны тасгийн эрхлэгч, аж ахуйн дарга гээд есөн шидийн ажил хийхийнхээ хажуугаар нь бас морь уячихдаг хүн байв. Баянбараатын Шомбоо гэж улсад олон айраг түрүү авсан хурдан бор адуутай хүнээс хээр морь авч уяж байсан юм гэнэ билээ. Их том хээр морь байсныг би муухан санадаг юм. Тэр том хээр морийг АХ-ын 30 хэдэн жилийн ойгоор улсад манай ах Жадамба унаж уралдсан. Ахыг моринд томдоход тэр хээр морийг би нэг удаа унаж улсын наадамд 30 хэдээр давхиулж байлаа. Тэрнээс өмнө намайг таван настай байхад Баянбараатын их сайн уяач “атигар” Чимэд гэдэг хүний Намсрайн хээр гэж азарган дээр тэмээний ноосон утсаар даруулаад улсын наадамд уралдуулж байсан юм. Дорноговь аймгийн харьяат “халзан” Гонгор гуайн морийг би гурван жил унаж, Годон хээр морийг нь сумандаа хоёр ч удаа айрагдуулсан.
-Морь унаж байсан хүүхэд уяач болох нь цаг хугацааны л асуудал. Хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?
-Намайг морь унаж өгсөн гээд “атигар” Гонгор гуай хул гүү өгсөн юм. Тэр хул гүүнээс эр хул унага гараад, би 1968 онд цэргээс ирээд намар нь тэр хулыгаа уяад зургаад давхиулж байсан. Сүүлд Сэргэлэн сумын “Авдархангай” нэгдэлд адуу хариулж байхдаа 1962 онд Готов гэдэг хүнээс цагаан морь авч, түүнийгээ Сүрэнхүү гэдэг айл гэр бүрж морь уралдуулахад түрүүлгээд л тэрнээс хойш моринд дуртай болсон доо.
-Таны хамгийн олон хурдалсан ямар адуу байна вэ?
-Миний хамгийн их хурдалсан адуу бол халиун азарга. Халиун азаргыг манай ээжийн дүүгийн хүүхэд болох Жунайн Пүрэв гэдэг хүн өгсөн юм. Хоёр хусран даага байна, ах ирж нэгийг нь ав гэж хэлснийх нь дагуу очоод манай сумын уяач Балбар гуайн сэрээ тамгатай ногоон гүүг дагасан жижигхэн хусран халиун даагыг хөтөлж ирж байлаа. Эцгийнх нь угшлыг хөөх юм бол Дундговь аймгийн Товуу гэж хул голдуу хурдан адуутай өвгөний хул халзан азарга. Тэр хул халзан азаргыг манай сумын Лувсандагва гэж өвгөн Товуу гуайгаас аваад, ногоон гүүг хураалгаж гарсан төл нь халиун азарга. Тэгээд соёолон жилээс нь уяж Баян-Өнжүүл сумандаа анх айрагдаж байсан юм. Тэрнээс хойш сумандаа дөрвөн удаа айрагдаж, улсын наадамд хоёр удаа 10 дотор давхисан. Хувьчлалаас өмнө буюу 1980-аад онд улсын наадамд уралдсан санагдаж байна. Морины комисст байсан Самданжамц Алтанбулаг суманд цагаан сараар Нэмэх гэдэг айл дээр анхны даншиг наадам хийхэд тэнд Цэрэндоржийн Амгаан хээр алаг азарга, өөрийн халиун азаргаа уяж очоод, халиун азарга маань түрүүлж, алаг азарга аман хүзүүдсэн.
-Халиун азарганы төлүүдээс нь хурдан юм гарсан уу?
-Төлүүдээс нь гэгэлтэй хурдан юм гараагүй. Ганц хурдалсан нь саарал толгойтой цагаан морь сумандаа нэг айрагдаад, нэг аман хүзүүдсэн. Халиун азарганы төлийн төл хээр морь сүүлийн үед гайгүй сайн давхиж байна.
-Өөр ямар адуугаар наадаж байсан бэ?
-Хөгшин хул азарганы хүүхэд хул морь улсад наймаар нэг давхиад, 14-өөр нэг давхиад, тэгээд айлын гэрийн найр энэ тэр гээд бага наадамд олон түрүүлсэн.
-Улсын наадамд нэлээд явдаг байж. Аймагтаа хэр нааддаг байсан бэ?
- Улсад 1983 оноос Гина ахтайгаа очсон. Гина ах манай эгчтэй суусан, хүргэн ах байгаа юм. Би морьдоо аймгийн наадамд голдуу 10, 20, 30 гаргаж давхиулдаг байлаа. Аймгийн 70 жилийн ойгоор миний халиун азарга наймд давхиад, Амгаан алаг азарга дөрөвт давхиж байсан юм.
-Та тэгвэл сумын наадмын л айрагтай байх нь ээ?
-Би сумын наадмын 10 гаруй айрагтай. Тэр тусмаа Баян-Өнжүүлдээ их сайхан наадсан даа. Тарлан дэрс гэж Зоргол хайрхны зүүхэнтээ наадмаа хийдэг байлаа. Манай нутгийн уяач “халзан” Даш гэж сайн уяач байсан юм. Тэр хүнийг дагаж сумынхаа наадамд очиж саарал толгойтой цагаан маань соёолондоо аман хүзүүдээд, азарганд Даш гуайн цагаан дэлт, Зоригтын хонгор хоёр нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдээд, Гина ахын дүү Адилбишийн хээр азарга тавлаж, миний халиун азарга зургаалж байлаа. Бас нэг жилийн наадамд хэний билээ дээ хар алаг азарга түрүүлээд, Даш гуайн цагаан дэлт аман хүзүүдээд, Базаржавын шарга халзан азарга гурвлаад, Адилбишийн хээр дөрөвлөөд, миний халиун азарга тавд давхиад хамт морь уяж байсан бид хэд азарганы айраг түрүүг хуваагаад авчихаж байсан юм.
-Гина гуай улсад морь айрагдуулсан улсын цол чимэгтэй хүн. Та хурдан адуунаас нь авч байв уу?
-Гина ахын хээр морь улсад түрүүлсэн юм шүү дээ. Гэхдээ би адуу малаас нь авч байгаагүй ээ. Тэр үед чинь хаашаа ч байсан юм, бие биенээсээ адуу мал авъя гэдэггүй, худалдаж ч авдаггүй л байж.
-Таны бас нэг хүргэн уяач гэсэн байх аа. Танайхан ер нь моринд ойр хүмүүс юм аа.
-Тийм. Сумын Алдарт уяач Алтанхуяг миний хүргэн дүү байгаа юм. Бид эхээс арвуулаа. Хоёрыг нь айлд өргүүлсэн байдаг юм. Хамгийн том эгч маань Гина ахын эхнэр. Одоо ч хөөрхий дөрвүүлээ л үлдлээ дээ. Нэг дүү маань малын эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарлаа. Манай бага хүү Баянмөнх моринд аюулын дуртай байгаа. Хар хээр морь нь Сэргэлэнд хоёр гурван ч удаа арав дотор давхичихлаа. Хоёр удаа долоолж, нэг удаа наймласан. Алтанбулаг сумын наадамд зургаад давхисан.Ноднин Алтанбулаг сумын Түмэн адууны баярт гуравт давхисан.
-Сургамж авч алдаанаасаа суралцсан наадам гэвэл?
-Би ер нь морь өлдүүлэх дургүй болохоор тарган, дутуудуу уяна. Өлдүүлэх вий гэж их болгоомжлоод шөнийн хоолыг нь ихдүүлээд байдаг хүн дээ.
-Нутгийнхаа уяачидтай морь уяж байсан гэсэн. Тэднээс их юм сурсан уу?
-Хамт морь уяж байгаа хүмүүс нэгэндээ тийм ажил хий, тэг ингэ гэж барагтай хэлдэггүй юм шүү дээ. Хүний адуунд буруу ажил хийлгээд болохоо байлгачихна гэж боддог юм уу. Би ч яах уу, ийх үү гэж асуухгүй. Манай Баянбараатын улсад морио айрагдуулж байсан Намхайбат гэж өвгөн “Хүнээс морио яах уу гэж битгий асууж бай. Өөрөө уяж оролдож байж сурдаг юм шүү” гэж хэлж байсан юм. Наадамд уралдаад ирсний дараа жаахан юм ууж халж байгаад л хоол нь ихэдсэн байна, дутуу уяатай байна гээд хэлнэ шүү дээ.
-Танаас дээшээ Баянбараатын ямар алдартай сайн уяачид байсан бэ?
- Даамий начин гэж хурдан бор азаргатай хүн байлаа. Бор азарга нь аймгийн наадамд Налгын буурал азаргатай хоёулаа цуг ирээд, маргааш нь дахиж уралдаж байсан юм гэнэ лээ. Урьд шөнө нь “атигар” Чимэд гуай авч хонож хоолыг нь тааруулж уралдуулаад Налгын буурлыг дийлж бор азарга түрүүлж байсан гэдэг. Сүүлд дуулж байхад бор азарга Баянцагааны адуу юм гэнэ лээ. “Атигар” Чимэд гуай бол бараан голдуу хурдан адуутай, хэний морь түрүүлж, айрагдахыг ер нь хэлчихдэг хүн байв. Энэний морь өнгөлөх нь дээ гэсэн нь яг л түрүүлнэ. Бас Мунжаа гэж лам хүн байлаа. Морь сайн таньдаг, социализмын шашин хориотой үед хааяа айл хунараар орж ном уншдаг байсан. Тэр хүн морь гарч байхад эхний таван адууг бүгдийг нь хэлэхэд, ганц нэг нь зөрнө үү гэхээс яг таарна. Дүү “халзан” Цэрэндаш нь морь уядаг, Мунжаа гуай дүүгийнхээ уяан дээр нь очиж шинжээд ийм тийм ажил хий гэж зааж зурдаг байсан гэдэг. Сүүлд аймгийн гандангийн хамба лам байгаад өөд болсон доо. Одоо 5 дугаар хороонд орон суурь нь байгаа. Манай Баянбараатын хурдан адуу урд талдаа байсан юм шүү дээ. Очирын Гомбосүрэн, “халзан” Цэрэндаш, Балбар гуай гэж гурван хүн бол улсын наадамд очоод ер нь айраг авна шүү. Ер нь Бараат, Баянцагааны адуу л улсын наадмаас айраг авдаг байсан юм даа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна