Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор талдаа илүү нааддаг
Ан ч агнана, морь ч уяна. Анх 16 настай жаахан хүү буу барьж чоно авлах гээд бүтэлгүйтэж, аавдаа загнуулж явсан бол өнөөдөр сумын аварга анчин нэгэн болсон байх аж. Харин хурдан морь уяхын тухайд 1995 онд Баянхонгорын Эрдэнэцогтын ойд хоёр морьтой очоод хүрэн нь тавлаад, зээрд нь долоолж анхны амжилтаа үзэж байсан гэнэ. Энд нэмэхэд тэрээр 1977 онд Өвөрхангай аймгийн төвд төрсөн юм.
-2009 онд сумын аварга анчин болж байсан байх нь ээ. Ямар болзол хангаж аварга болох уу?
-Тэр жил Уянга сумаас мал хамгаалах, чоно агнах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Энд би 14 хоногийн дотор 10 чоно агнаж байлаа. Дүү үргээж өгдөг, би агнадаг. Би ерөөсөө чоно хөөж, алж үзээгүй. Яг үргээлгээд сууриар нь гарч ирсэн чоныг юм уу, өглөө нуруунд суугаад ирсэн чоныг агнана. Миний онцлог л доо. Энэ маягаар хоёулхнаа 10 чонын ард өлхөн гарчихаад сумын аварга анчин болж байсан түүхтэй. Би сүүлийн үеийн анчдад хэлдэг юм. Та нар битгий техникээр чоно хөөж алаач ээ. Энэ чинь ан агнах биш юм. Хүнд агнуулах ан өөрөө гүйгээд ирдэг юм байхгүй юу. Ийм л анг агнасан хүнийг анчин гэнэ л дээ.
-Шөнө манаж хоноод өглөө үүрээр гарахаар нь агнадаг гэсэн үг үү? Одоо тийм анчин байгаа юу?
-Өнгөрсөн хугацаанд нийт 79 чоно агнажээ. Гэхдээ сүүлийн гурав, дөрвөн жил чонотой хөөцөлдсангүй. Одоо төвөг дөө. Чоно ч нилээн цөөрчихлөө. Анчин хүн чинь байгаль хамгаалагч болохоос зугаагаа гаргах гэж ан хөөхгүй л дээ. Газар нутгаа мэддэг, байгалийг мэддэг хүн л энэ байгалиа хамгаалдаг байхгүй юу. Тэр хүн чинь газар усаа мэдэх учраас энийг алж болохгүй, тэр гөрөөсийг үргээхгүй гэдгээ хүртэл тооцоолно. Тэгж байгалийг хамгаална уу гэхээс зүгээр нэг Уянгын байгаль хамгаалагч манай нутгийн байгалийг хамгаалдаггүй л байхгүй юу. Хаана, ямар ан байгааг нь мэдэхгүй юм чинь юуг нь хамгаалах юм. Харж байхад сүүлийн үед машин, мотоциклоор хөөгөөд чоно агналаа гэх юм. Энэ чинь ан биш аллага. Хэрцгийгээр амьтны хөнөөж байна шүү дээ. Ах нь бол 79 чононоос нэгийг нь ч хөөж үзээгүй.
Өөрөө гүйгээд ирсэн чоно гэдэг тухайн хүний аз хийморийг харуулж байгаа юм. Чоно агнах хүндээ л өөрөө ирдэг. Арван хүн нэг суурин дээр сууж байхад агнах нэгд нь л ирнэ. Тиймээс чоныг хийморийн амьтан гээд байгаа юм шүү дээ.
-Анх хэдтэй анд гарч байв?
-Аав маань анчин хүн байсан л даа. Хоёрдугаар багт тухайн үед гэрээний тарвага агнана. Тэр жил би 16-тай байлаа. Нэг өглөө нуруун дээр сууж байтал аавын гүүг нь чоно идчихэж. Хөөрхий хөл муу л даа. Тэгээд “Миний хүү газрын доороос л чоно ирдэг юм. Газрын дээрээс чоно ирдэггүй шүү” гээд надад захиад буугаа өгөөд явуулчихлаа. Би газрын дээрээс хараад суучихсан. Нуруу руу чоно ороод ирмээр юм шиг санагдаад хамаг биеэ чангалаад сууж байгаад нэг эргээд харахнээ чоно яг хойно зогсож байдаг юм. Сандраад алдаад буудчихсан. Ирээд аавдаа загнуулдаг юм байгаа биз дээ. “Доороос чинь ирдэг юм гэж байхад яахаараа нуруугаа дараад сууж байдаг юм” гээд л эхэлсэн.
-Тэгээд чоноо алдчихсан уу?
-Тийм ээ, алдчихсан. Анх удаа л буу барьсан нь тэр шүү дээ. Түүнээс хойш бараг хоёр жил буу бариагүй байх аа.
-Ер нь хэдий үед чоныг агнах ёстой байдаг юм бэ?
-Чонын үслэг хөрс 11 сараас 2 сар хүртэл гүйцдэг. Аавын үед анчид 11 сар хүргээд чононд явдаг байлаа. Цас орно. Чонын мөр хөөгөөд энэ шээс байна л гэнэ. Түүнээс хойш хоёр сар хүртэл хөөнө. Харин түүнээс хойш хөөхгүй. Учир нь гэдсэндээ гөлөгтэй болчихдог. Хээлтэй учраас нэг чоно алахад хичнээн юм давхар алагдана гэж үздэг. Би бол хавар агнадаггүй. Ер нь хаврын анд дургүй. Гэтэл одооны улсууд хамаагүй л агначих юм.
-Хүмүүс ярьдаг даа. “Чоно бол ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг” гэлцдэг. Үнэн юм уу?
-Чоно ёстой л азтай хүнд агнуулдаг. 10 хүн сууж байхад агнуулах хүн дээрээ л ирнэ гээч. Үгүй бол буудсан ч алдаад өнгөрдөг. Бодоод байхнээ чоно их агнасан жил илүү азтай юм шиг, ажил үйлс ч бүтэмжтэй байх шиг санагддаг. Магадгүй санааных ч байж болох юм.
-Чонын тухайд ийм байж. 2009 онд багийн тэргүүний үхэр сүрэгтэн болжээ. Үхрийн тоо толгойгоор тэргүүлсэн гэсэн үг үү?
-2009 онд II багт тэргүүний үхэр сүрэгтэн болж байлаа. Тэр үедээ 250-260 үхэр тоолуулсан юм даг.
-Одоо үхрийн тоо толгой нэмэгдсэн үү?
-Одоо ч жил ирэх тусам нэмэгдэхээсээ илүү хасагдаад байна. Биднээс шалтгаалахгүй цаг агаарын өөрчлөлт хэцүү байна л даа. Өсгөөд байж болох ч бас бэлчээрийн даац гэж хэцүү байна. Энэ жил Шаргалжуут руу хичнээн ч отор хийв. Тэрний хүчинд л хэдэн мал авч үлдлээ.
-Таны аав Гунгаа ан хийдэг байж. Морь уядаг байв уу?
-Уяна аа. Би чинь уясан морьдыг нь унадаг байлаа.
-Ямар ямар морийг яаж давхиулж байв?
-Манайхан ч Баянхонгор талдаа илүү нааддаг улс л даа. Учир нь ээж маань Баянхонгорын Эрдэнэцогтын хүн байгаа юм. Аавын уядаг байсан морьдоос хүрэн нь нь их сайн давхисан. Хамгийн сүүлд би Өвөрхангайд долоолж байлаа. Харин Баянхонгорт хоёр удаа айрагдсан. Хүүхэд байсан болохоор оныг нь санадаггүй ээ. Тэгээд сүүлд Уянгад нэг аман хүзүүдэж, Өвөрхангайд хоёр долоолсон.
-Хаанахын адуу юм бэ?
-Өөрийн нь унаган адуу нь гэсэн. Уянгын наадамд шарга, сарт морь хоёртой очиж байсан гэсэн. Тэгээд Хадан хошуунд нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэж яваад шаргаа үхүүлчихсэн гэж ярьдаг байлаа.
-Таны хувьд хэзээнээс морь уяж байна вэ?
-Би чинь 1995 онд Баянхонгорын Эрдэнэцогтын ойд хоёр морьтой очоод хүрэн нь тавлаад, зээрд нь долоолж анхны амжилтаа үзэж байлаа. Тэндээс морь уяж болмоор юм гэсэн урам орсон л доо. Тэр үед чинь 10 мянган төгрөгөөр бооцоо тавиад сунгаа хийнэ ээ. Тэгэхэд миний зээрд морь түрүүлээд, хүрэн морь гуравлаж хэдэн цаас авдаг юм. Хүүхэд байсныг ч хэлэх үү. Тэрнээс хойш л морь уяж, 2009 онд Уянгад хонгор соёолон тавлуулсан. Энэ бол анхны сумын наадмын амжилт. Дараа нь 2004 онд ухаа соёолон Уянгад түрүүлгээд, Бат-Өлзийн 80 жилээр аман хүзүүдүүлсэн.
-Сүүлийн жилүүдэд морь хурдан байна уу?
-Сүүлд Хэнтийн Дэлгэрхаанаас нэг саарал морь авчирсан нь сайн давхиж байна. Соёолон, хязааландаа аль алинд нь Шаргалжуут, Эрдэнэцогтод тус тус аман хүзүүдсэн. Ноднин бас их насанд Шаргалжуутын наадамд тавлалаа. Наана нь аймгийн Алдартуудын наадам гэж болоход мөн тавлаад, Эрдэнэцогтын наадамд аман хүзүүдсэн. Наана нь Зүүнбаян-Улааны Баяр ахаас гурван даага авчирсан нь сайн давхиж байна. Одоо надад нэг хул азарга бий. Баг сумын наадамд арваад орчихов уу даа.
-Аймагт наадаж байв уу?
- стой аймагт морь айрагдуулж байгаагүй. Аймагт тойргийн уралдаан гэж болдог шүү дээ. Тэгэхэд хоёр, гурван хонгор морьтой очоод хоёр, гурван удаа зургаалуулсан. Ёстой айрагдуулаагүй.
-Сумын наадмаас хичнээн айраг түрүүтэй вэ?
-Сумын наадмын есөн айраг түрүү байна уу даа. Дээр нь Жаргалант чинь баг гэж явдаг. Эндээс 14 айраг түрүү авсан байна. Эдгээр амжилтаараа сумын Алдарт уяч цолыг авч байлаа.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь аль нь вэ?
-Ухаа үрээ л юм даа. Бат-Өлзийн 80 жилд аймгийн цагдаагийн дарга Бат-Эрдэнийн Үүлэн борын ар дээр ирж байлаа. Энэ чинь манай хадам Даваадагвын унаган адуу байгаа юм.
-Өөр таны нэрийг гарган хурдалсан ямар адуу байна вэ?
-Одоо нэг саарал морь, хул азарга байна. Гэхдээ энэ жил уясангүй ээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Таны хамгийн баяр бахдал дүүрэн наадмын дурсамжаар яриагаа дуусгах уу?
-Мэдээж наадам бүхэн сайхан. Гэхдээ онцлох бол ноднингийн Баянхонгор аймагт болсон аймгийн Алдарт уяач Молом, Мөр, Зэвэг гэж гурван хүний уяачдын наадмыг хэлнэ дээ. Тэнд миний саарад морь аман хүзүүлсэн. Уг нь түрүүлчих байх гэж бодож байтал шарга морийг гүйцэлгүй ард нь орчихож билээ. Би чинь Баянхонгор талдаа элэгтэй хүн. Тиймдээ нэг морь түрүүлгэчихье гэж бодоод л явдаг юм. Гэхдээ аман хүзүүдүүлчихээд хонгор нутгийн түмнээс баяр хүргэсэн мэндчилгээ олныг сонссоон.
Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна